2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 192/ШШ2026/00518

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.З даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: …тоотод оршин суух О Б нэхэмжлэлтэй,

Хариуцагч:….., өөрийн байранд байрлах …/цаашид …. гэх /холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Б., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б., Б.М., шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Д.Д. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “О.Б. намайг … хууль зүйн албанд хуулийн зөвлөхөөр ажиллаж байхад Замын нэгдүгээр орлогч дарга О.А.К. дуудан 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Дотоод хяналт шалгалтын албаны шалгалтын тайланг үндэслэн шуурхай хурал хийсэн бөгөөд хэлэлцэх гэж байгаа шалгалтын материал танилцуулалгүй ба энэ хурлаас албан тушаал буруулан цэрэгжүүлсэн хамгаалалтын албанд гэсэн утгатай шийдвэр гаргаж байна гэсэн. Улмаар 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Б-/ІІ/-142 дугаартай албан тушаал буруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна. Энэ тушаал нь надад Хууль зүйн албаны Хэлтсийн дарга байхдаа шүүх дээр эвлэрлийн гэрээ байгуулсан, төлбөр буцаахыг шаардсан өөрт олгогдоогүй эрхийг эдэлсэн, албан тушаалын эрхээ хэтрүүлсэн гэсэн үндэслэл зааж гаргасан байна. Тухайн үед хэлтсийн дарга тул нийгэмлэгийн авлага барагдуулах ажлыг хариуцаж байсан бөгөөд дээрх мөнгийг буцаахыг шаардахад Санхүү нягтлан бодох бүртгэлийн албаны орлогч болон хэлтсийн дарга нар боломжгүй гэж марган хүлээн аваагүй бөгөөд үүнээс хойш 6 өдрийн дараа өөр даргын шийдвэрээр буцаан шилжүүлсэн байдаг. Тухайн үед “та нарын буцаагаагүй мөнгийг би танай дарга нарын халаасанд мөнгийг нь хийгээд буцаагаад авчихлаа” гэж намайг тавлаж биднийг байсан асуудалд намайг буруутай гэж үзсэн нь илт бодит үндэслэлгүй байна. Тухайн сахилгын шийтгэл ногдуулж Хууль зүйн албаны Хэлтсийн даргын ажлыг би 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр би хүлээлгэн өгсөн бөгөөд сахилгын шийтгэл ногдуулсан дээрх тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн дүгээр зүйлийн 4.1.3 мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 ба 123.4 зөрчсөн алдаатай тушаал гаргасан байдаг. Иймд дээрх тушаалыг хүчингүй болгож хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж өгнө үү.” гэжээ.

2. Хариуцагч хариу тайлбартаа: “Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд гаргасан …-ийн Хууль зүйн албаны эрүү, зөрчил хариуцсан хуулийн зөвлөх О.Б.. гаргасан “.......-ийн Замын Нэгдүгээр орлогч даргын 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Б/II/142 дугаартай тушаалыг хүчингүй болгож, хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, ЭМ болон НДШ нөхөн төлүүлж өгнө үү” нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр татгалзаж байна. Үүнд: 1.1-т О.Баясгалан нь “…” ХХК-ийн төлсөн өр төлбөрөөс 100,000,000 төгрөгийг “…” ХХК руу шилжүүлэхийг шаардсан талаар танилцуулгыг тус УБТЗ ХНН-ийн Санхүү, нягтлан бодох бүртгэлийн албаны орлогын хэлтсийн дарга Ш.Анхбаярын 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн "... Санхүү, нягтлан бодох бүртгэлийн албанаас нийгэмлэгт өр төлбөртэй компаниудын өр төлбөрийг санхүүгийн бүртгэлд авлагаар бүртгэх ажлын хүрээнд “Хууль зүйн алба”-ны хуулийн зөвлөх О.Б. нь “….” ХХК-ийн төлбөр болох 2,878,780,000 төгрөгийн авлага барагдуулах ажиллагаанд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж саад учруулж, тус төлбөр одоо болтол төлөгдөөгүй байна" гэсэн нийгэмлэгийн Дотоод аудит, хяналт шалгалтын албанд ирүүлсэн. Энэ хүрээнд гус албанаас О.Б. шалгах тухай санал бүхий илтгэх хуудсыг Замын дарга Х.Х. танилцуулсан. Үүний дагуу ….-ийн Замын 1 дүгээр орлогч даргаас О.Б.шалгах үүргийг 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр өгсөн ба Дотоод аудит, хяналт шалгалтын албанаас … дугаартай удирдамжийн хүрээнд албаны шалгалтыг зохион байгуулсан. Шалгалтаар О.Б. нь “…” ХХК-иас зам ашигласны хөлс, хураамж төлүүлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд нийгэмлэгийг төлөөлөх эрхийг Хууль зүйн албаны хэлтсийн дарга О.Б…, хуулийн зөвлөх Б.Н.., Тээврийн зохион байгуулалтын албаны тээврийн гэрээ хариуцсан инженер С.Б…, олон улсын тээврийн харилцаа, акт гомдол, эрлийн инженер Б.Б… нарт олгосон байна. Энэ хүрээнд “…” ХХК болон “…” ХНН-ийн төлөөлөл Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргаж 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 407 дугаартай эвлэрлийн гэрээ байгуулсан байсан. Тус гэрээнд нийгэмлэгийг төлөөлж Хууль зүйн албаны хэлтсийн дарга О… нөгөө талаас “…” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлэгч Ш.Ж. нар гарын үсэг зурж байгуулсан ба уг гэрээг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны … дугаартай шүүгчийн захирамжаар баталгаажуулсан байна. Тус гэрээгээр “Үндэсний тээврийн корпораци” ХХК нь өөрийн эзэмшлийн 100 хоосон чингэлэг, нүүрстэй 100 чингэлэг, нийт 200 чингэлэг болон тавцант 50 вагоныг "…” ХНН-д барьцаалуулахаар тохиролцож, 2024 оны 01 дүгээр сараас 06 дугаар сарын хугацаанд сар бүр 479,796,666 төгрөг, нийт 2,878,780,000 төгрөгийг нийгэмлэгт төлөхөөр тохиролцсон. Ингээд “…” ХХК нь 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 179,796,666 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 300,000,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 100,000,000 төгрөгийг тус тус нийгэмлэгийн Хаан банканд байрших … тоот дансанд төлсөн байна. Гэтэл “…” ХХК-иас 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр нийгэмлэгийн дансанд 100,000,000 төгрөг төлөгдсөний орой ажил тарсны дараа Хууль зүйн албаны хэлтсийн даргаар ажиллаж байсан О.Б.. нь Санхүү, нягтлан бодох бүртгэлийн албаны орлогын хэлтсийн дарга Ш.А..утсаар холбогдон "...Энэ мөнгө “…” ХХК-ийн графикт төлбөр биш шүү авлагыг бууруулахгүй, наад төлбөрөө “…” ХХК-ийн тээврийн төлбөрт тооцно” гэж хэлсэн байсан. Мөн маргааш нь буюу 2024 оны 02 дугаар сарын 21-ний өглөө О.Б.. нь Санхүү, нягтлан бодох бүртгэлийн албаны нэгдүгээр орлогч дарга Б.А., тус албаны орлогын хэлтсийн дарга Ш.А.. нартай уулзаж “…-ын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр намайг замын дарга томилсон "…" ХХК-ийн төлсөн 100,000,000 төгрөгийг “…." ХХК-ийн тээврийн төлбөрт тооцно, Санхүүгийн алба хянах шаардлага байх үй гэх мэт зүйл ярьсан ба орлогын хэлтсийн дарга Ш.А… О.Б…. хандан наад хэлсэн зүйлээ бичгээр өг гэхэд “ҮТК авлага барагдуулах ажлыг би хариуцна" гэж гараар бичиж өгсөн байна. Мөн О.Бнэг байгууллагын төлсөн төлбөрийг чиний хэлснээр нөгөө байгууллага руу шилжүүлэх боломжгүй, Хэрэв шилжүүлэх бол албан тоотоор Замын удирдлагад хандаж гэрээ хэлцэл хийх журамтай талаар хэлсэн байсан. 1.2. О.Б нь хяналт шалгалтад санаатай саад учруулсан талаар …ХНН-ийн даргын баталсан ТБ-25/01/03 дугаартай төлөвлөгөөт шалгалтын хүрээнд “…” ХНН-ийн Хууль зүйн албаны хуульч О.Б…с Ү ХХК-иас 2,878,780,000 төгрөгийн авлага барагдуулах ажиллагаатай холбоотойгоор тайлбар гаргуулж авахаар 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр албан хэрэгцээнд ашигладаг Эйбл системийн чатаар хандахад "Ирж асуу, чи хүн дуудах эрхтэй төрийн албан хаагч уу, ороод ир" гэх зэргээр цааргалсан тул "…” ХНН-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 7.2.12, Дотоод аудит, хяналт шалгалт зохион байгуулах журмын 7.13-т заасан үүргийг нь сануулсан боловч тайлбар ирүүлээгүй. Улмаар удирдах газрын 1-р байранд таарахад “Чи надад ЭБШ хууль заах болоогүй шүү”, цайны газарт манай албаны нэр бүхий хүмүүстэй таараад….гэх зэргээр ёс бусаар авирлаж шалгалтын үйл ажиллагаанд саад учруулж, хэл амаар доромжилсон болно. 1.3. "…" ХХК-ийн барьцаалуулсан хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа гүйцэтгэх боломжгүй талаар тус гэрээгээр “…” ХХК нь өөрийн эзэмшлийн 100 хоосон чингэлэг, нүүрстэй 100 чингэлэг, нийт 200 чингэлэг болон тавцант 50 вагоныг “… ХНН-д барьцаалуулахаар тохиролцож, 2024 оны 01 дүгээр сараас 06 дугаар сарын хугацаанд сар бүр 479,796,666 төгрөг, нийт 2,878,780,000 төгрөгийг нийгэмлэгт төлөхөөр тохиролцсон. Гэтэл “…” ХХК-ийн дээрх барьцаалуулсан тавцант 50 вагон нь ОХУ-ын "…" г…" компанийн эзэмшлийн, 200 чингэлгийг БНХАУ-аас түрээслэн ашиглаж байсан байдаг. Өөрөөр хэлбэл "…” ХХК нь эвлэрлийн гэрээгээр өөрийн хөрөнгийг бус бусдаас түрээслэн ашиглаж байгаа эд хөрөнгийг “…” ХНН-д барьцаалуулсан энэ нөхцөлийг О.Б… нь Замын удирдлагад танилцуулалгүй, хуульд нийцээгүй эвлэрлийн гэрээ байгуулсан байна. О.Б нь мэргэшсэн хуульчийн хувьд “...” ХНН-ийн эрх ашгийг хамгаалж чадаагүй, эвлэрлийн гэрээ байгуулан ажил үүрэгтэй хайнга хандсан үйлдэл гаргасан байсан. Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 4-253/673 дугаартай "... "…” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Б.Г…үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан 100 хоосон чингэлэг, нүүрстэй 100 чингэлэг, нийт 200 чингэлэг болон тавцант 50 вагоныг тодруулахад төлбөр төлөгч хуулийн этгээдийн өмчлөл биш, Оросын холбооны улс болон Бүгд найрамдах Хятад ард улсын өмч гэх тайлбар өгч нотлох баримтыг материалд хавсаргасан бөгөөд гуравдагч этгээдийн хөрөнгө дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа гүйцэтгэх боломжгүйг үүгээр мэдэгдье” тухай албан бичгийг ирүүлсэн байна. Өөрөөр хэлбэл “…” ХНН нь “…” ХХК-иас их хэмжээний өр авлага болох 2,398,983,334 төгрөгийг авах ямарч боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Тус албанаас Хууль зүйн албаны эрүү, зөрчил хариуцсан хуулийн зөвлөх О.Б… шалгасан шалгалтын дүнг Замын даргад 2025 оны 3 дугаар сарын 23-ны өдөр танилцуулсан бөгөөд тус шалгалтын тайланд "Замын 1 дүгээр орлогч дарга тайлангийн хурал хийх” гэж цохолт хийсэн. Үүний дагуу Замын 1 дүгээр орлогч дарга О.А.К. 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдөр холбогдох албадын төлөөллийг оролцуулан О.Б гаргасан дээрх зөрчил дутагдлын талаар хэлэлцэж О.Б Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4-т заасныг үндэслэн “албан тушаал бууруулах” сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэсэн. Иймд О.Баягалангийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.” гэж маргажээ.

3. … … даргын 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн …. дугаар тушаал, Баянгол дүүргийн хөдөлмөрийн эрхийн зохицуулалт гурван талт хорооны хуралдааны 2025 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 34 дүгээр шийдвэр, ….. хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн … дугаар тэмдэглэл, хариуцагчаас итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, …1968 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн дүрэм, ….даргын 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн …. дугаар эрх олгох тухай тушаал, 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 15 дугаар хуралдааны тэмдэглэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн …дугаар хариу мэдэгдэх хуудас, хөдөлмөрийн гэрээ, 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн тушаал хавсралт, …. ….. дансны хуулга, ажлын байрны тодорхойлолт, …. тээвэр зохион байгуулалтын албаны 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн … дугаар албан бичиг, тайлбар, ….. 2025 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн ….. дугаар албан бичиг, ….. 2024 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн …… дугаар албан бичиг, 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн …. албан бичиг, ….. тээвэр зохион байгуулалтын албаны 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн …. дугаар албан бичиг, 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ….. дугаар албан бичиг, 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн …… дугаар албн бичиг, илтгэх хуудас, хууль зүйн албаны яаралтай мэдээлэл ирүүлэх тухай албан бичиг, Б.Б. тайлбар, О.Б. 2025 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн тайлбар, Тээвэрлэчид үл харьяалагдах тээврийн хэрэгслийг тээвэрлэлтэнд оролцуулах гэрээ, ….. 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 03/275 дугаар албан бичиг, 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн …. дугаар албан бичиг, 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн …. дугаар албан бичиг, Хууль зүйн албаны 2025 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн …. дүгээр албан бичиг, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1462 дугаар шүүгчийн захирамж, төлөвлөгөөт бус шалгалтын удирдамж, төлөвлөгөөт бус шалгалтын удирдамж танилцуулсан тухай тэмдэглэл, эвлэрлийн гэрээ, төлөвлөгөөт бус шалгалтын тайлан, илтгэх хуудас, ….. даргын 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн … дүгээр тушаал, …..-ийн дотоод аудит, хяналт шалгалтыг зохион байгуулах журам, 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ажлын байрны тодорхойлолт, хуулийн зөвлөхийн хөдөлмөрийн гэрээ, …… даргын 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн …… дугаар тушаал, 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн ….. дугаар тушаал, цалингийн карт шүүхэд гаргаж өгсөн.

       ҮНДЭСЛЭХ нь:

4. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

5. Нэхэмжлэгч О.Б нь…. -ын даргын 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн …. дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Хууль зүйн албаны эрүү, зөрчил хариуцсан хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний шаардлагыг хожим биелүүлсэн атлаа тухайн үед хууль бус шаардлага гаргаж байсан гэсэн нь үндэслэлгүй, өмнө ажиллаж байсан албан тушаалын хөдөлмөрийн гэрээг баримталж шинээр ажиллаж байгаа албан тушаалыг өөрчилсөн нь үндэслэлгүй гэж тайлбарлажээ. 

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн байна. Үүнд: О.Б… нь … ХХК-ийн төлсөн өр төлбөрөөс 100,000,000 төгрөгийг … ХХК руу шилжүүлэхийг шаардсан, хяналт шалгалтад саад учруулсан, үндэсний тээврийн корпорацын барьцаа хөрөнгөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах боломжгүй байхад шүүхэд эвлэрсэн гэж маргажээ.

6. Зохигчдын тайлбар, хэргээс шинжлэн судалсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон болно.

…..-ын даргын 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн … дугаар тушаалаар О.Б… хууль зүйн албаны хуулийн зөвлөхөөр ажиллуулсан бөгөөд 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн … дугаар тушаалаар албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ. /хэргийн 3,194 тал/

Энэхүү тушаалдаа ажил олгогч хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4, 83 дугаар зүйлийн 83.1, 83.3, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 14 дүгээр зүйлийн 14.3.6, 14.3.20, хөдөлмөрийн гэрээний 5.3.5, дүрмийн 22 дугаар зүйлийн а, з, и заалт, 24 дүгээр зүйл, шуурхай хурлын тэмдэглэл зэргийг үндэслэж, О.Б.. нь … ХХК-ийн төлсөн өр төлбөрөөс 100,000,000 төгрөгийг … ХХК руу шилжүүлэхийг шаардсан, үндэсний тээврийн корпорацын барьцаа хөрөнгөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах боломжгүй байхад шүүхэд эвлэрсэн тул албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, … сургалтын менежерийн ажилд томилжээ.

Шүүхэд төлөөлөх, гэрээ эрх зүйн хэлтсийн даргын хөдөлмөрийн гэрээний 5.3.5-т “эрх мэдлээ хэтрүүлсэн, ажил, албан тушаалын чиг үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон, бусад байгууллага, хуулийн этгээд, иргэн буюу ажилтанд үндэслэлгүй хуурамч /тодорхойлолт, лавлагаа гэх мэт/ баримт бичиг гаргаж өгсөн, ажил олгогчид илтэд хохиролтой үйл ажиллагаа явуулсан, ажил олгогч болон бусдад мөнгө, эд хөрөнгийн хохирол учруулсан” гэж заасан бол Эрүү, зөрчил хариуцсан хуулийн зөвлөхийн хөдөлмөрийн гэрээний 5.3.5-д “ажлын байранд бусдын нэр хүнд, эр чөлөөнд халдсан, танхайрсан, зодох, цохих зэргээр хүч хэрэглэсэн, айлган сүрдүүлсэн, заналхийлсэн, бэлгийн дарамж үзүүлсэн” гэж заажээ. /хэргийн 83,172 тал/ 

Түүнчлэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн … дугаар шүүгчийн захирамжаар … болон …ХХК нарын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулжээ.  Үүнд: … ХХК нь 2,878,780,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөр төлөгдөх хүртэлх хугацаанд 200 чингэлэг болон 50 тавцант вагоныг барьцаалж, экспортод ашиглахаар тохиролцжээ./хэргийн 129-130 тал/

Үндэсний тээврийн корпорацаас 2024 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 100,000,000 төгрөгийг нийгэмлэгийн дансанд тушаасныг хариуцагч байгууллага 2024 оны 2 дугаар сарын 26-ны өдөр … 2024 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн албан бичигч үндэслэн … ХХК-ийн тээврийн төлбөрөөр тооцон бүртгэн авчээ. /төлөвлөгөөт бус шалгалтын тайлан 137-138 тал/ Зохигч энэхүү үйл баримтыг талаар маргаагүй болно. 

7. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т “Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй” 154.6 дахь хэсэгт “Энэ хуулийн 154.5-д заасан хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын тэмдэглэлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч аль нэг тал хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандана.” гэжээ.

Нэхэмжлэгч О.Б. нь ….-ын хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн … дугаар тэмдэглэлийг 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч Баянгол дүүргийн хөдөлмөрийн эрхийн зохицуулалт гурван талт хороонд гомдол гаргасан бөгөөд тус хорооны 2025 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 34 дүгээр тэмдэглэлийг 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор гомдлоо гаргахаар заасан ба нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуульд заасан дээрх хугацаанд шүүхэд гомдлын шаардлагаа гаргасан гэж үзлээ.

8. …..даргын 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн …. дугаар тушаалаар хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4, 83 дугаар зүйлийн 83.1, 83.3, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 14 дүгээр зүйлийн 14.3.6, 14.3.20, хөдөлмөрийн гэрээний 5.3.5, дүрмийн 22 дугаар зүйлийн а, з, и заалт, 24 дүгээр зүйл, шуурхай хурлын тэмдэглэлийг үндэслэж хууль зүйн албаны эрүү, зөрчил хариуцсан хуулийн зөвлөх О. Б нь хууль зүйн албаны хэлстийн даргаар ажиллах хугацаандаа …… ХХК нарын хооронд 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн … дугаартай байгуулсан эвлэрлийн гэрээний дагуу … ХХК-иас тус нийгэмлэгийн хаан банкны дансанд 2024 оны 2 дугаар сарын 20-ны өдөр төлөгдсөн хуваарьт …ХХК-ийн тээврийн төлбөрт тооцуулан шилжүүлэхийг шаардсан нь Нийгэмлэгийн санхүү, нягтлан бодох бүртгэлийн албаны үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлж, өөрт олгогдоогүй эрх үүргийг хэрэгжүүлж, албан бус харилцаа үүсгэн албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлсэн гэж албан тушаал бууруулсан сахилгын шийтгэл ногдуулжээ.

Ажил олгогчийн үндэслэл болгосон Хөдөлмөрийн тухай хуулийн …. дугаар зүйлийн 123.2.4, 83 дугаар зүйлийн 83.1, 83.3, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 14 дүгээр зүйлийн 14.3.6, 14.3.20, дүрмийн 22 дугаар зүйлийн а, з, и заалт, 24 дүгээр зүйл нь тушаал гаргах эрх хэмжээ олгосон зохицуулалт байх бөгөөд ажилтан хөдөлмөрийн гэрээний 5.3.5-д заасан зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч байгууллагаас О.Б.. өмнө ажиллаж байсан хууль зүйн албаны хэлтсийн даргын хөдөлмөрийн гэрээний 5.3.5-д “эрх мэдлээ хэтрүүлсэн, ажил, албан тушаалын чиг үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон, бусад байгууллага, хуулийн этгээд, иргэн буюу ажилтанд үндэслэлгүй хуурамч /тодорхойлолт, лавлагаа гэх мэт/ баримт бичиг гаргаж өгсөн, ажил олгогчид илтэд хохиролтой үйл ажиллагаа явуулсан, ажил олгогч болон бусдад мөнгө, эд хөрөнгийн хохирол учруулсан” заасан зөрчил гаргасан үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан нь шинээр томилогдсон хууль зүйн албаны эрүү, зөрчил хариуцсан хуулийн зөвлөхийн албан тушаалтай хамааралгүй байна.

Мөн О.Б. нь … ХХК-ийн төлсөн өр төлбөрөөс 100,000,000 төгрөгийг … ХХК руу шилжүүлэхийг шаардсан нь тогтоогдсон боловч үүний улмаас …-д ямар хэмжээний хохирол учирсан нь тодорхойгүйн дээр … 2024 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн албан бичигт үндэслэн … ХХК-ийн тээврийн төлбөрөөр 2024 оны 2 дугаар сарын 26-ны өдөр бүртгэн авчээ. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн тавьсан шаардлагыг хууль бус гэж үзэхгүй бөгөөд үүний улмаас хохирол учирсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Хөдөлмөрийн гэрээний талууд ямар үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэж үзэх талаар хөдөлмөрийн гэрээндээ тодорхой тусгах шаардлагатай бөгөөд тэрхүү үйлдлийн улмаас байгууллагад ноцтой үр дагавар үүсэх, эсхүл хохирол учирсан байх шаардлагын улмаас сахилгын шийтгэл хүлээх үндэслэл болсон үйлдэл, эс үйлдэхүй хохиролтой шалтгаант холбоотой байх ёстой. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар тэрхүү үйл явдал тогтоогдсонгүй.

Түүнчлэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн … дугаар шүүгчийн захирамжаар … . болон ….. ХХК нарын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулж, …ХХК нь 2,878,780,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөр төлөгдөх хүртэлх хугацаанд 200 чингэлэг болон 50 тавцант вагоныг барьцаалж, экспортод ашиглахаар тохиролцсон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байх бөгөөд хариуцагч итгэмжлэлээр олгосон эрх мэдлийг хэтрүүлсэн гэж, шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах хүсэлт гаргаагүй байна. Тэрнээс гадна энэхүү үйлдэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт “Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна.” заасан хугацаа өнгөрсөн байна.

            Иймд нэхэмжлэгчийг зөрчил гаргасан гэдэг нь тогтоогдоогүй байхад албан тушаал бууруулсан тул О.Б… ….-ын хууль зүйн албаны эрүү, зөрчил хариуцсан хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хангах үндэслэлтэй болжээ. 

9. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно.” гэж заажээ.

Нэхэмжлэгч О.Б ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн тул түүний урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож шийдвэрлэх нь зүйтэй.

Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн …тоот тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.3-т зааснаар шүүх нэхэмжлэгч О.Б…. цалингийн дунджийг түүний хэрэгт авагдсан цалингийн картыг үндэслэн сүүлийн бүтэн ажилласан гурван сарын дундаж болох нэг сарын цалингийн дундаж 4,245,849.17 төгрөг, нэг өдрийн дундаж цалин 197,481 төгрөг болох нь тогтоогдож байна. Шүүх нэхэмжлэгч О.Б..дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо түүний ажилласан сүүлийн 3 сар буюу 2025 оны 1, 2, 3 дугаар саруудын цалингаас тооцсон болно.  

Иймд О.Б ажилгүй байсан 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 12-ний өдрийг хүртэлх хугацаагаар тооцож 40,878,643.7 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д “ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах” гэж заасны дагуу ….-д нэхэмжлэгч О.Б… нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг дээрх олговороос хасахгүйгээр тооцох, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах нь зүйтэй байна.

10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл болон түүнд холбогдох бусад шаардлага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд нэхэмжлэгч О.Б нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэж байгаа тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 362,343 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч О.Б ….-ын хууль зүйн албаны эрүү, зөрчил хариуцсан хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч …..-аас дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 40,878,643.7 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Б… олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-т зааснаар нэхэмжлэгч О.Б… төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр дээрх олговроос шимтгэл тооцохгүйгээр тооцон нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ……-д даалгасугай

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 362,343 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай. 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.З