Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 314/ШШ2026/00011

 

 

 

 

 

 

2025          12            24                                                     314/ШШ2026/00011

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

**** аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: **** аймгийн **** сумын **** дүгээр багийн **** дугаар гудамжны *** тоотод оршин суух, **** овгийн ***** нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: **** аймгийн ****** сумын 1 дүгээр багт оршин суух **** овгийн ******* холбогдох,

 

          “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ****, хариуцагч ****,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т***** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1.Нэхэмжлэгч **** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...**** овогтой **** гэдэг хүнтэй ханилаад 13 жил болж байна. Архи ууна, архи уухаараа агсан согтуу тавьна, нүдэж зодно, элдэв янзаар дарамтална, дээрэлхэнэ, ээж, аавыг минь хүртэл доромжлоод элдэв янзаар хэлээд аавыг маань хүртэл нүдэж зодоод сэхээнд хүртэл оруулж байсан. Ноднин хавар 4 дүгээр сард сэхээнд ороод 20 гаруй хоног эмчилгээ хийлгээд гарсан. Архи уухаараа хардаж сэрдэж нүдэж зоддог. Аав, ээжийг минь хохироогоод утсыг нь аваачаад хаячихдаг. Миний бодлоор 2, 3 жилийн өмнөөс надтай амьдаръя гэсэн сэтгэлгээгүй болчихсон хүн юм байна гэж бодсон. Ээж, аавыг минь янз янзаар хэлээд тэгдэг ингэдэг гээд яриад явдаг. Би 2 хүүхдээ өөр дээрээ аваад тэтгэмж тогтоолгоод энэ хүнээс сална. Одоо бол ерөөсөө цуг амьдарч чадахгүй.” гэжээ.

 

Хариуцагч ****шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...****гийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Эвлэрлийн 3 сарын хугацаа өгнө үү.” гэжээ.

 

           2. Нэхэмжлэгч ****шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Энэ хүн архи дарс уугаад элдэв янзаар яриад доромжлоод байдаг учраас салах шийдвэр гаргаж шүүхэд хүсэлт өгсөн. Хоорондоо хоёр хүүхдээ нэг нэгээр нь авъя гэж ярилцаад хоёр хүүхдээ нэг нэгээр нь авахаар болсон. Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна” гэв.

 

Хариуцагч **** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Би гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Бид 2 хоорондоо ярилцсан. Дахиж архи уухгүй. Хүүхдүүдээ нэг нэгээр нь авахаар тохирсон.”  гэв.

 

          3. Нэхэмжлэгч **** шүүхэд нотлох баримтаар иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,

 

          **** аймгийн ***** сумын *** дүгээр багийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 596 дугаартай “Тус багийн иргэн ******* нь ам бүл 4-үүл, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, тус багийн үндсэн иргэн мөн болохыг тодорхойлов” гэсэн тодорхойлолт,

 

          **** аймгийн **** сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ******* нар нь тус сургуульд суралцдаг болохыг тодорхойлсон” тодорхойлолт,

 

          ****, **** нарын гэрлэсний бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

 

           2013 оны  8 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин ****, 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн хүү ****нарын  төрсний бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргийг бүрдүүлж өгсөн.

          

           4. Хариуцагч **** шүүхэд гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хүүхдүүдээ өөрийн асрамжид авах тухай хариу тайлбарыг ирүүлсэн бөгөөд нотлох баримт гаргаж өгөөгүй болно.

 

          Нэхэмжлэл, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

           5. Нэхэмжлэгч **** нь хариуцагч ****д холбогдуулан “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

           6. Нэхэмжлэгч **** нь шүүх хуралдаанд “хүүхдийн тэтгэлэг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, охин ****ийг өөрийн асрамжид авахаар, хүү П.Бавууцэрэнг эцэг Б.Пүрэвдагвын асрамжид өгөхөөр харилцан тохиролцсон талаар тайлбарласан.

 

           7. Хариуцагч **** нь гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, охин ****ийг эх ****гийн асрамжид өгөхөөр, хүү П.Бавууцэрэнг өөрийн асрамжид авахаар харилцан тохиролцсон талаар тайлбарласан.

 

           8. Нэхэмжлэгч ****, хариуцагч **** нар нь 2012 онд танилцан гэр бүл болж, 2015 онд гэрлэлтээ батлуулж, 2013 оны  8 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин ****, 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн хүү ****нарыг төрүүлсэн болох нь зохигчийн тайлбар, гэрлэсний гэрчилгээний хуулбар, охин ****, хүү ****нарын төрсний бүртгэлийн гэрчилгээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 13-т зааснаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ.”,

 

Нэхэмжлэгч хариуцагч нар нь тусдаа амьдарч байгаа, цаашид хамтран амьдрах боломжгүй талаар тайлбарлаж, гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ****, хариуцагч **** нарын гэрлэлтийг цуцалж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

10. Нэхэмжлэгч ****, хариуцагч **** нар нь охин ****ийг эх ****гийн асрамжид, хүү П.Бавууцэрэнг эцэг *****ын асрамжид тус тус өгөхөөр харилцан тохиролцсон бөгөөд шүүхэд охин **** нь ээжтэйгээ хамт амьдрах, хүү ****нь аавтайгаа хамт амьдрах талаар санал гаргажээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх ... талаар харилцан тохиролцож болно.” гэж заасны дагуу  2013 оны 8 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин ****ийг эх ****гийн асрамжид,  2015 оны  11 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн хүү ******г эцэг *******ын асрамжид тус тус үлдээлээ.

 

11. Зохигч нар нь дундын хөрөнгийн маргаангүй гэсэн болно.

 

12. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг үүргээ хүүхэдтэйгээ хамт амьдарч байгаа эсэхээс үл хамааран биелүүлэх,  хүүхдийн өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч ****, хариуцагч **** нарт мэдэгдэж байна.

 

13. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг үүргээ хүүхэдтэйгээ хамт амьдарч байгаа эсэхээс үл хамааран биелүүлэх, хэн аль нь хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг ****, хариуцагч **** нарт мэдэгдэж байна.

           14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Түвшинтогтохоос 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Мягмардолгорт олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээлээ.

 

15. Шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор шийдвэрийн хувийг иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Сосорбурамд даалгаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

           1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ***********, хариуцагч ***********  нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шйдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч **** нь хүүхдийн  тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ татгалзсныг баталсугай.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2013 оны 8 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин ****ийг эх ****гийн асрамжид,  2015 оны  11 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн хүү П.Бавууцэрэнг эцэг Б.Пүрэвдагвын асрамжид тус тус үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.6 дахь хэсэгт зааснаар эх, эцгийн үүргээ хүүхэдтэйгээ хамт амьдарч байгаа эсэхээс үл хамааран биелүүлэхийг, хүүхдийн өмнө хүлээсэн эх, эцгийн үүргээ биелүүлэхэд нь саад болохгүй байхыг нэхэмжлэгч ****, хариуцагч ****нарт тус тус даалгасугай.

 

4. Зохигч хүүхдийн тэтгэлэг, дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ****ас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ****д олгож, нэхэмжлэгч ****гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

6. Шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор шийдвэрийн хувийг иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Сосорбурамд даалгасугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч,  тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор **** аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.ЦЭЦЭГЭЭ