Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 924

 

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.А даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б, улсын яллагч О.Б, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор О.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х овогт Б.Б холбогдох эрүүгийн .......... дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 12-ны шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр ФМ 104.5 радио байрлах гудамжинд иргэн Т.М зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б нь мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх-4/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-7-8/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Т.М хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-10-18/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ч.Г өгсөн мэдүүлэг /хх-19-20/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Л.О өгсөн мэдүүлэг /хх-21-26/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 4870 дугаартай дүгнэлт /хх-34/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 635 дугаартай дүгнэлт /хх-н 39-40/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Б яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-54-55/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-43/, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 44-45/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор О.Б-с шүүгдэгч Б.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 12-ны шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр ФМ 104.5 радио байрлах гудамжинд иргэн Т.М-г зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.   

            Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч Б.Б 2018 оны 04 дүгээр сарын 12-ны шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт ФМ 104.5 радио байрлах гудамжид иргэн Т.М зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:  

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Т.М өгсөн: “...Би 2018 оны 04 дүгээр сарын 11-ний орой найзынхаа гэрт очоод ганц нэг шил архи уучихаад гэрээс нь 01 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо под станцнаас доошоо уруудаад явж байгаад FM-104,5 радиогийн хажууд явж байхад танихгүй 3 залуу таараад нэг нь намайг мөрлөөд тэгэхээр нь би цаашаа явах гэсэн чинь нэг нь намайг араас татаад нүүр рүү нэг удаа цохиод дараа нь нэг удаа цээж рүү өшиглөхөөр нь би яаж байгаа юм бэ, болиочээ гэсэн. Тэр үед манай найз доошоо гүйгээд цагдаа дуудаад хүрээд ирсэн. Тэр 3-н залуугийн нэг нь зугтчихсан. Тэгээд 2 залууг нь цагдаа аваад ирсэн.” гэх мэдүүлэг /хх-н 10-18/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ч.Г өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 13-ны шөнө 01:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо ФМ 104.5 радиотой гудамжаар найз М хамт гэрт нь очих гээд ажлаа тараад явган явж байтал гудамжинд үл таних 2 залуу таарч нэг залуу нь найз М мөрөлж гараад М яаж байна аятайхан яваач гэхэд нөгөө залуу эргэн харж М дээр ирэн гараараа нүүрэн тус газар нь цохиж би очих гэтэл хамт явсан залуу нь намайг цохих гэхээр нь би зугтаад автобусны буудлын тэнд явсан цагдаад энэ тухай хэлж цагдаа тэр 2 залууг барьж нэгийг нь эрүүлжүүлсэн” гэх мэдүүлэг /хх-н 19-20/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Л.О өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 21:00 цагийн үед найз Б миний утас руу залгаж би авахад миний төрсөн өдөр гэж хэлж бид 2 Сансарын тунель дээр уулзаж баар руу орох гэтэл баар бид 2-г иргэний үнэмлэхээ шалгуул гээд оруулаагүй учир дэлгүүр орон Б дэлгүүрээс 1 шил 0,75 литрийн  Улаанбаатар архи авч байрны сааданд бид 2 хувааж ууж дуусаад шөнө болсон байсан учир Б гэрт хонохоор Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Нийтийн байр руу нь гудамжаар явж байтал үл таних 2 ах замд зөрөхдөө намайг мөрөлж би эргэн хартал яаж яваад байна аятайхан яваарай бацаануудаа гэж хэлж би нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохитол газар унаж би хөлөөрөө толгой руу нь 2 удаа өшиглөхөд хамт явсан нэг залуу нь доошоо гүйгээд яваад өгсөн. Найз Багабанди салгаад байж байтал цагдаа ирэн бид хоёрыг барьж Багабанди нилээн согтсон байсан учир цагдаа найзыг эрүүлжүүлж намайг маргааш ирээрэй гээд явуулсан.” гэх мэдүүлэг /хх-н 21-22/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ний өдрийн шинжээчийн ¹4870 дүгнэлтэд

1. Т.М биед үзлэгээр тархины доргилт, баруун хөмсөг, баруун хацар, шанаа, зүүн нүдний дээд, доод зовхи, цээжний зүүн урд хэсэг, зүүн мөрний зөөлөн эдийн няцралт, цус хуралт, зулгаралт, шарх, зүүн нүдний алимын салтын цус хуралт гэмтэл тогтоогдлоо,

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой,

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-н 34/,  

            шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. 

Шүүгдэгч Б.Б прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн,  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Хохирогч Т.М нь “өөрт учирсан хохиролд 420,000 төгрөгийг хүлээн авсан. Цаашид гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй хоорондоо эвлэрсэн” гэх /хх-н 57/ баримт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.    

Шүүх шүүгдэгч Б.Б эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөр төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Харин хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг сиди хураагдан ирсэн, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.