Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 2018/ШЦТ/206

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч В.Дэлгэрмаа,

Шүүгдэгч *******,

Нарийн бичгийн дарга Д.Сайннямбуу нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох 1814003850202 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 сарын 07-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******,

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч ******* нь 2018 оны 06 сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор Гэгээн шавь 6 дугаар багийн 8 дугаар гудамжны 24 тоотод байх гэртээ төрсөн эх *******ийг төмөр, тавчик зэргийг ашиглан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч ******* нь 2018 оны 06 сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь 6 дугаар багийн 8 дугаар гудамжны 24 тоотод төрсөн эх *******ийг төмөр, тавчик зэргийг ашиглан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь ...

Хохирогч *******ийн ... Би тухайн үед Бтай наймаа мөнгө төгрөг ярьж байгаад хоорондоо маргалдсан тэгтэл манай хүү миний хамар орчимд гараараа цохисон тэгээд би ухаан алдсан байсан намайг ухаан орж сэрээд харахад миний хажууд ******* ирчихсэн ээжээ уучлаарай би юу хийчихвээ гэж хэлээд хамраас гарсан цус арчиж нүүр гар угааж байх шиг байсан тэгээд ******* гарч явсан. Миний хамар орчим цохисон яг юугаар цохисон талаар сайн санахгүй байна. Миний хүү ******* нүүрэнд цохиж байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-18/,

Гэрч *******ийн ... 2 цагдаагийн хамт гэрлүү орох үед А байшингийн цонхон тал дахь орон дээр хажуу тийшээ харсан байдалтай нүүр ам нь нил цус болчихсон нүүр нь хавдсан байдалтай гар хэсгээс нь цус гарсан байдалтай хэвтэж байсан. Би юу болсон талаар Аээс асуусан чинь манай хүү Б нь намайг зодчихоод явчихлаа гэж надад хэлсэн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-25/,

Гэрч *******ын ... *******ын хамт гэрт нь ороход А гэгч эмэгтэй гэртээ зодуулсан байдалтай байсан. Түүнтэй хамт бага охин Мөнхжаргал бас нэг эмэгтэй, Аийн төрсөн эгч нь гээд бас нэг хүн байсан би дуудлагын дагуу очоод болсон явдлын талаар асуухад манай хүү Б намайг зодчихоод яваад өглөө гэсэн тэгээд А гэгч эмэгтэйг яаралтай эмнэлэгт үзүүлээд эргээд цагдаагийн газар дээр ирээд мэдүүлэг өгөөрэй гэж хамт байсан охин Мөнхжаргал төрсөн эгч нарт нь хэлсэн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27/,

Гэрч *******ын ... 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 15 цагийн үед ээж өөрийнхөө ******* дугаараас миний утасруу залгаж ах чинь намайг зодчихоод гараад яваад өгсөн гэж хэлсэн би тэгээд гэртээ шууд яваад ороход ээж гал тогооны өмнө утсаа оролдоод суучихсан баруун гарнаас цус гоожоод зарим хэсэг нь хатчихсан баруун гар нь хавдар болчихсон баруун талын нүд нь хавдаж хөхрөөд тагларчихсан харж чадахгүй, баруун хөл нь хавдар болчихсон байдалтай байсан тэгээд би ээжийн эгч Х.Хоролмаатай утсаар ярьж гэрээс гарсан гарч ирэхэд гадаа 3 цагдаа ирчихсэн байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-33/,

Гэрч *******ын ... Би 2018 оны 06 дугаар сарын 27-ны орой 18 цагаас хэв журмын орой эргүүлд гарсан тэгээд 18 цаг 40 минут болж байхад Баянхонгор сумын 6-8-24 тоотод дуудлага ирээд тэгээд хэсгийн байцаагч *******той цуг нэг айлд очсон очоод тэр дуудлага өгсөн айлын хаалга нүдэхэд нэг охин гарч ирээд манай ах манай ээжийг зодож хутгаар хутгалсан гэж хэлсэн тэгээд гэрт хэсгийн байцаагчтай хамт ороход ******* гэгч эмэгтэй гэртээ зодуулсан байдалтай байсан түүнтэй хамт бага охин Мөнхжаргал бас нэг эмэгтэй байсан Аийн нүд нь хөхөрсөн, зүүн гарын шуу хэсгээр нойлын цаасаар боосон байдалтай байсан тэгээд эмчид явж үзүүл гэж хэлэхэд А нь өөрөө би эмнэлэгт үзүүлэхгүй гэж хэлсэн тэгтэл тэнд байсан охин болон төрсөн эгч нь гэх хүмүүс бид нар өөрөө эмнэлэг дээр очоод үзүүлье гэж хэлсэн тэгтэл Бямбадорж та нар эмнэлэгт үзүүлчихээд цагдаа дээр ирээрэй гэж хэлсэн тэгээд хэсгийн байцаагч утасны дугаараа өгөөд яваад өгсөн орой дуудлага өгсөн хүн рүү утсаар ярихад нэг согтуу хүн утсаа авсан тэгээд бид нар тэр айлын хаягаар очиход гэр нь цоожтой хүн байхгүй байсан тэгээд бид нар явсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35/,

Гэрч *******гийн ... Бид хоёр тэдний гэрт очсон очиход тогооны савны хажууд суучихсан нүд нь хөхөрчихсөн баруун гар нь цус болчихсон баруун гартаа зүүж байсан зэс бугуйвчны үзүүр нь ороод цус гарчихсан байдалтай зодуулчихсан сууж байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-38/,

Шүүгдэгч *******ы ... Би 2018 оны 06 дугаар сарын 27-ний өдөр 13 цагийн үед манай ээж гаднаас согтуу гэртээ орж ирсэн. Тэгтэл ээж ирж миний араас өмднөөс зулгааж товч тасдаж хаясан би ээжээ та зүгээр бай гэж хэлээд хоёр гарнаас барьж түлхсэн ээж тэгтэл галын хайч аваад намайг цохисон би тэр үед огцом уур хүрч ээжийг алгадаж аваад өгзөг орчимд өшиглөсөн тэгээд та намайг цохидог хэн бэ гэж хэлэхэд намайг заамдсан би тэгээд тухайн үед ээжийгээ цохиод яахав гэж бодоод гэрээсээ гарсан тээгээд удалгүй гэртээ орж ирсэн тэгтэл ээж чи намайг зоддог хэн бэ гэж хэлсэн мөн гарт нь байсан зэсэн бугуйвч дээр нь миний уур хүрч би гэрт байсан төмөр аваад цохисон тэгтэл бугуйвч нь гарт нь шигдэж цус гоожсон тэгтэл чи намайг ингээд алаад хаячих юм байна чи намайг алж шоронд хатна даа гэж хэлсэн би та битгий тийм юм ярьж бай гэж хэлсэн. Миний уур хүрч би табчик улавч авч нүд орчимд нь цохисон тэгтэл ээж хойшоо савж унасан чам шиг юм одоо ингэж байхаар зайл гэж хэлсэн би тэгээд дүү Мөнхжаргалыг дуудсан тэр Ундраа эгчтэй ирсэн тэгтэл Хоролмаа эгч мөн ирсэн байсан тэд нар цагдаа дуудаж цагдаа ирсэн би тухайн үед тэндээс гарж хойд гудманд байж байгаад цагдаа нар явсан хойно нь орж ирсэн Хоролмаа эгч чи ээжийгээ ингэж болохгүй бид нар чиний юмыг бэлдээд яваад байхад гэж хэлсэн тэгтэл ээж би чамайг цагдаад өгсөн би одоо түргэн дуудсан сэхээн амьдруулах тасагт ор гэсэн одоо чи шоронд орно гэж хэлсэн тэгээд тэр өдөр би гэрээсээ яваад өөр газар очиж хоносон ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 55-57/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 05-ныөдрийн 437 дугаартай шинжээчийн ... *******ийн биед тархи доргилт, баруун, зүүн нүд, баруун бугуй, баруун бугалга, зүүн гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 45-46/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч ******* нь хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1.000.000 төгрөгийг өгч хохирогч *******тэй эвлэрч, эвлэрлийн гэрээг хавтаст хэргийн 72 дугаар талд хавсаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, гэмт хэргийн улмаас бусдад учирсан гэм хор арилсан байна гэж үзлээ.

Шүүгдэгч *******ы үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан торгох ял оногдуулав.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ы эзэмшлийн Ж-5 маркын гар утсыг түүнд буцаан олгож, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ширээний төмөр зам, ногоон өнгийн тавчиг, бугуйвч, хутга зэрэг зүйлүүдийг устгаж, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******ы цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ы эзэмшлийн Ж-5 маркын гар утсыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ширээний төмөр зам, ногоон өнгийн тавчиг, бугуйвч, хутга зэрэг зүйлүүдийг устгахыг тус шүүхийн тамгын газарт даалгасугай.

7. Шүүгдэгч ******* бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.        

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА