Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 307/ШШ2026/00185

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс: 307/2026/00002/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Жавхлантөгс би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* байранд байрлах хаягтай Г******к ХКомпани *******, *******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Хонгор сум, ******* тоотод оршин суух хаягтай ******* овогтой ******* Б******й *******, *******-д холбогдох,

 

6,578,694.52 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г******к ХКомпани нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...6,578,694.52 төгрөг гаргуулж өгнө үү...

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Болорчулуун нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Хариуцагч Б.Б******й нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 6 сарын хугацаанд тэнцүү хуваан төлөх саналтай байгааг нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч Б.Б******й нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие 6,578,694.52 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч дараах графикийн дагуу

2026.01.30-ны өдөр 1,096,449 төгрөгийг,

2026.02.28-ны өдөр 1,096,449 төгрөгийг,

2026.03.30-ны өдөр 1,096,449 төгрөгийг,

2026.04.30-ны өдөр 1,096,449 төгрөгийг,

2026.05.30-ны өдөр 1,096,449 төгрөгийг,

2026.06.30-ны өдөр 11,096,449 төгрөгийг тус тус төлж барагдуулах хүсэлтэй байна. иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Г******к ХКомпани нь хариуцагч Б.Б******йд холбогдуулан 6,578,694.52 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасан.

 

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч болон хариуцагчаас хугацаа тохирч эвлэрсэн талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасны дагуу зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 120,209 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 60,104.5 төгрөг, төсвийн орлогоос 60,104.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Г******к ХКомпанийн нэхэмжлэлтэй Б.Б******йд холбогдох 6,578,694.52 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 120,209 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 60,104.5 төгрөг, төсвийн орлогоос 60,104.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г******к ХКомпанид олгосугай.
 
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС