| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 310/2025/00900/И |
| Дугаар | 310/ШШ2026/00205 |
| Огноо | 2026-03-13 |
| Маргааны төрөл | Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 310/ШШ2026/00205
| 2026 оны 0******* сарын 1******* өдөр | Дугаар *******10/ШШ2026/00205 | ******* аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын *******-р баг, ******* ******* гэх газар нутаглах, ******* /РД:/
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын *******-р баг, ******* гэх газар нутаглах, ******* овогт ын //
Нэхэмжлэлийн шаардлага: Эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг даалгах тухай нэхэмжлэлтэй, 1*******9/2025/00900/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: *******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч:
Хариуцагч:А.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:М.Ууган-Адъяа
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* нь *******иуцагч А.д холбогдуулан эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан байна.
2.Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна: ******* аймгийн ******* сумын *******-р багийн иргэн ******* миний бие тус сумын *******-р багийн нутагт байрлах ******* ******* гэдэг нэртэй өвөлжөө, хаваржааны зориулалттай хорооны газрын ******* сумын Засаг даргын 2021 оны 09 сарын 09-ний өдрийн А/1*******2 дугаар захирамжийн дагуу албан ёсоор эзэмших эрхийг олж авсан. Тус захирамжийн дагуу 2022 оны 04 сарын 07-ны өдрийн 0000002*******58 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон. 2021 онд энэ газрыг дахин гэрчилгээжүүлсэн. Өөрөөр миний бие энэхүү газрыг 200******* оноос эхлэн Батсүх гэдэг хүнээс худалдан авч, эзэмшиж, ашиглаж байна. Гэтэл 2022 оны намар миний эзэмшлийн ******* *******-ын бууцнаас зүүн хойд зүгт 700 метр газарт буюу гэрийн гадаа шахам газарт тус сумын иргэн А. нь албан ёсоор эзэмших эрх аваагүй байж дур мэдэн хороо бариад байна. Иргэн А. нь уг газарт хороо барьчихаад дараа нь эрх олж авахаар холбогдох газруудад хүсэлт гарган хөөцөлдсөөр байна. Одоо танил тал, эрх мэдэлтнүүдээр давамгайлан гэрчилгээ гаргасан болов уу гэж бодож байна.
Угтаа бол хууль, журмын дагуу эзэмших эрхийг албан ёсоор авч байж, хуулийн дагуу ойр орчмын айлуудаас зөвшөөрөл авч байж хороогоо барих ёстой байтал энэ хүнд хууль үйлчлэхгүй, дураараа хороо барьж миний өөрийн эзэмшлийн өвөлжөө, хаваржааны газраа эзэмшиж, малаа бэлчээрлүүлэхэд саад болсоор байна. А. нь манай ******* ******* гэх өвөлжөөнөөс зүүн хойш ******* км газарт өөрийн ззэмшлийн хороо, бууцтай байж, заавал миний өвөлжөөний хажууд дур мэдэн хороо барьж байгаад гомдолтой байдаг. Энэхүү манай хорооноос 700 метр газарт, манай малын бэлчээрт хороо барьснаар манайх малаа бэлчээрлүүлэх боломжгүй болоод удаж байна. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар иргэн хүн эрхийн гэрчилгээний үндсэн дээр газрыг ззэмших, ашиглах, цаашлаад хороо, бууц барих эрх нь үүсдэг. Иймээс ******* миний хуулийн дагуу эзэмшиж байгаа ******* ******* гэдэг нэртэй өвөлжөө, хаваржааны зориулалттай хороо бууцыг эзэмшиж, ашиглахад саад болж байгаа үйлдлээ зогсоохыг А.д даалгаж өгнө үү гэжээ.
*******.Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******ын нэхэмжлэлтэй, А.д холбогдох ******* ******* гэдэг нэртэй өвөлжөө, хаваржааны зориулалттай хороо бууцыг эзэмшиж, ашиглахад саад болж байгаа үйлдлээ зогсоохыг даалгах тухай хэрэгт би нэхэмжлэгчээр оролцож байна.
Хариуцагч нь ******* аймгийн ******* сумын *******-р баг, ******* ******* гэх өвөлжөөний зүүн хойд талд 700 метр газарт Хулгарын дов гэх газарт барьсан хороогоо 2026 оны 07 сарын *******0-ны дотор буулгаж авахаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг миний бие хүлээн зөвшөөрч байна гэх хүсэлтээ өмнөх шүүх хуралдаан хойшилсны дараа өгсөн. Уг хүсэлтээ дэмжиж байна гэв.
4.Хариуцагч А. шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч *******аас эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг даалгах тухай нэхэмжлэлийг *******иуцагч А.Түвшинбат би хүлээн авч танилцлаа. Уг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. ******* аймгийн ******* сумын *******-р багийн нутагт байрлах ******* ******* гэх нэртэй өвөлжөө хаваржааны зориулалтай хорооны бууцнаас зүүн хойд зүгт 700 мтер газарт байгаа газар дээр А. миний бие нь хорооны саравч барьсан үйлдэл байгаа болно. Гэхдээ маргаж байгаа газар нь *******, бид хоёрын хэн хэнд нь газрын гэрчилгээтэй холбоотой ямар нэгэн баримт байхгүй. А. миний бие нь уг газрын дэргэд 2019 оноос хойш мал аж ахуйн эрхлэн амьдарч байгаа болно. Урьд нь энэ маргааныг ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 202******* оны 02 сарын 15-ны өдрийн 1*******9/ШШ202*******/00082 дугаартай шүүхийн шийдвэрээр Хулгарын дов гэх өвөлжөөг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэгдсэн байгаа.
Нэхэмжлэгч *******ын эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг даалгах тухай нэхэмжлэл нь Хулгарын дов гэх газрын маргаан болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5.Хариуцагч А. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А. миний бие *******ын нэхэмжлэлтэй хэрэгт *******иуцагчаар оролцож байна. *******ын өмчлөлийн ******* аймгийн ******* сумын *******-р баг, ******* ******* гэх өвөлжөөний зүүн хойд талд 700 метр газарт Хулгарын дов гэх газарт хороо барьсан. Уг өвөлжөөнд ямар нэгэн гэрчилгээ байхгүй. ******* нь ******* ******* гэдэг нэртэй өвөлжөө, хаваржааны зориулалттай хороо бууцыг эзэмшиж, ашиглахад саад болж байгаа үйлдлээ зогсоохыг даалгах нэхэмжлэл гаргасныг миний бие хүлээн зөвшөөрч байна. Миний бие өөр газарт албан ёсны гэрчилгээ авч байж хороогоо барина. Одоо өвлийн cap дөнгөж дууссан, газар гэсээгүй цаг байх тул миний бие тухайн хороогоо 2026 оны 07 сарын *******0-ны дотор буулгаж авна гэх хүсэлтийг гаргасан. Уг хүсэлтээ дэмжиж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх *******иуцагчийн зөвшөөрлийг баталж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг А.д даалгахыг нэхэмжилсэн байна.
*******.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч *******иуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөн гэх тайлбарыг шүүхэд ирүүлж мөн шүүхийн хэлэлцүүлэгт тайлбараа гаргаж байна.
4.Шүүх хуралдааны явцад *******иуцагч А. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан ба нэхэмжлэгч *******иуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрч байх тул *******иуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
5.Хариуцагчийн зөвшөөрлийг батлан шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийг *******иуцагчид *******иуцуулан шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 12******* дугаар зүйлийн 12*******.*******-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т зааснаар *******иуцагч А. нь ******* аймгийн ******* сумын *******-р багийн нутаг дэвсгэрт байрлах ******* *******-ын бууцнаас зүүн хойш 700 метрт байрлах хороог 2026 оны 07 сарын *******0-ны дотор буулган авахыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, *******иуцагч А.аас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгосугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар нэхэмжлэгч, *******иуцагч, түүний өмгөөлөгч энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ