| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2018/0259/э/ |
| Дугаар | 2018/ШЦТ/265 |
| Огноо | 2018-09-17 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 2018/ШЦТ/265
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******
Улсын яллагч *******
Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* нарт холбогдох 1821003670284 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, *******.-ийн хүлээн авах тасагт сувилагч ажилтай, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг *******. тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт *******
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, *******. 1 дүгээр дамжааны оюутан, ам бүл 3, эцэг эхийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг *******. тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт *******.
Шүүгдэгч ******* нь 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг *******. дугаар байрны *******. тоотод хадам эх *******-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түлхэж унагаан биед нь зүүн дунд чөмөг ясны хугарал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан,
Шүүгдэгч ******* нь 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг *******. дугаар байрны *******. тоотод *******-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар зодож биед нь баруун хөмсөг, зүүн тавхай, баруун хөхөнд зулгаралт, баруун бугалга, сарвуу, баруун зүүн гуянд цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокуророос санал болгож байгаа 450.000 төгрөгөөр торгох ялыг зөвшөөрч байна*******. гэв.
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу. Прокуророос санал болгож байгаа 450.000 төгрөгөөр торгох ялыг зөвшөөрч байна*******. гэв.
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би оёдлын машинаар юм оёод сууж байхад гаднаас бэр орж ирээд уурлаж уцаарлаад гэр орондоо тухтай баймаар байна гээд битүү утгаар хөөгөөд байх шиг байсан. Тэгэхээр нь би уурлаад хэдэн юм оёж мөнгө олох гэж байна, би та нараас гуйхгүй гэж ингэж байна, эцсийн эцэст та хоёр намайг орон гэргүй болгосон. Тэгээд би танайд байхгүй хаана байх юм, *******ааг төгсгөчихөөд хот руу явна гэж хэлэхэд манай бэр танайхан өөдлөхгүй, танайхан бүгд гуйлгачин болно, танай хүүхдээс сална гэж хэлэхээр нь би босоод чи хэний хүчээр сургуулиа төгсөөд ажилтай болчихоод байгаа юм гээд руу ойртоход намайг 2 гараараа энгэрээс барьж байгаад зүүн талын гуя хэсэг рүү нэг удаа өвдөглөж түлхэж унагасан. Тэгээд босох гэтэл босч чадахгүй байсан тул манай бага охин ******* миний ээжийг түлхдэг хэн бэ гээд босч ирээд тай барьцалдаж аваад хоорондоо цохилцоод байхаар нь би боль боль, түргэн дууд, би эмнэлэг явмаар байна гэхэд тэр хоёр зодолдохоо больсон. Би *******аас хохирол болох 2 сая төгрөгийг авсан бөгөөд ******* надаас уучлалт гуйж надтай сайн дураараа эвлэрсэн ” гэжээ. /хх-ийн 14-15, 92 тал/
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би охиноо хадам ээжээр харуулах гэж ам зөрөлдсөний улмаас бид хоёр хэрэлдсэн. Хадам ээж намайг “чи миний хоёрын хоёр гэр оронг зарж идсэн. Одоо эндээс яв” гэж гэрээс маань хөөсөн. Хадам дүү ******* ирээд “ална шүү” гээд миний дээрээс цохиж, зодож маажсан. ******* миний үснээс зулгааж намайг чирсэн. *******ы ээжтэй маргалдаж барьцалдсанд ******* уурлаж намайг зодох болсон” гэжээ. /хх-ийн 20-21 тал/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Манай ээж оёдол хийж байхад бэр ******* орж ирээд бага охиноо харуулна гэхэд ээж “хоёр ахыг нь авчрахгүй яасан юм, оёдол хийж байна, 2-3 хоногт яаралтай юм оёж байна, амжихгүй” гэхэд нь манай охиныг харахад үстэй толгой чинь арзайгаад байгаа юм уу гэсэн утгатай юм хэлсэн гэсэн. Тэгээд хоорондоо маргалдсанаас болж манай ээжийг бэр ******* өшиглөж унагаснаас болж ээжийн сүүжний яс хугарсан” гэжээ. /хх-ийн 34-35 тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 8109 тоот актын дүгнэлтэд
1. *******-ын биед зүүн дунд чөмөг ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл унах, ойчих үед үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 61 тал/
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 444 тоот актын дүгнэлтэд
1. *******-ын биед баруун хөмсөг, зүүн тавхай, баруун хөхөнд зулгаралт, баруун бугалга, сарвуу, баруун зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 66 тал/
- Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 67 тал/
- *******-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 75 тал/
- *******-ы яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 76 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ******* овогт ******* нь 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг 77 дугаар байрны 21 тоотод хадам эх *******-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түлхэж унагаан биед нь зүүн дунд чөмөг ясны хугарал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан,
Шүүгдэгч ******* овогт ******* нь 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг 77 дугаар байрны 21 тоотод хохирогч *******-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар зодож биед нь баруун хөмсөг, зүүн тавхай, баруун хөхөнд зулгаралт, баруун бугалга, сарвуу, баруун зүүн гуянд цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг, хохирогч *******, хохирогч *******, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 444 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 8109 тоот актын дүгнэлт, яаралтай тусрамжийн хуудас болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* ******* нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч *******-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч *******-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч *******-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч нарт тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******, ******* нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна.
Шүүгдэгч *******, ******* нар нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Энэ гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд хохирогч ******* нь шүүгдэгч *******-аас 2000.000 төгрөг, хохирогч ******* нь шүүгдэгч *******-аас 200.000 төгрөг тус тус авсан бөгөөд шүүгдэгч хохирогч нар хоорондоо сайн дураараа эвлэрч, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******-ы *******. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаа, шүүгдэгч *******-ын *******. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг тус тус Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч ******* овогт *******-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч *******-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******-ы *******. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаа, шүүгдэгч *******-ын *******. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг тус тус Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ