| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 310/2026/00075/И |
| Дугаар | 310/ШШ2026/00243 |
| Огноо | 2026-03-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 310/ШШ2026/00243
| *******6 оны 03 сарын 4 өдөр | Дугаар 310/ШШ*******6/0043 | аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, *******-р хороо, ******* ******* худалдааны төв, ******* байр ******* тоотод байрлах ******* ******* ББСБ ХХК /РД:/
Хариуцагч: аймгийн сумын -р баг, гэх газар оршин суух овогт ын /РД:/
Хариуцагч: аймгийн сумын -р баг, гэх газар оршин суух овогт ын /РД:/
Нэхэмжлэлийн шаардлага: 31385560.05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 310/*******6/00075/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ууган-Адъяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь Л., Л. нарт холбогдуулан 31385560.05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
.Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна: ...Иргэн овогтой (РД:) болон овогтой (РД:) нар нь *******4 оны 11 сарын 06-ны өдөр ******* ******* ББСБ ХХК-тай 411-514 дугаартай Зээлийн гэрээ-г байгуулж, 7900000 төгрөгийг сарын .9 хувийн хүүтэйгээр, зээлийг *******7 оны 11 сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд эргэн төлөх хуваарь гаргаж, шинэ автомашины лизингийн зориулалттайгаар зээлж авсан.
Мөн *******4 оны 11 сарын 06-ны өдөр талуудын хооронд ФГ/411-514 дугаартай Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ-г зээлийн төлбөр бүрэн төлөгдөж дуусах хүртэл хугацаанд үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор 75-61 УКУ улсын дугаартай, *******1 онд үйлдвэрлэгдэж, *******4 оны 10 сард Монгол Улсад орж ирсэн, сувдан цагаан өнгөтэй, Toyota Prius Alpha XW маркийн ZVW41310151 арлын дугаартай автомашины өмчлөх эрхийг зээлдүүлэгчийн нэр дээр шилжүүлэн, зээлдэгч тал нь өөрсдөө тухайн автомашиныг ашиглаж, эзэмших эрхтэй байхаар тохиролцож байгуулсан. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлд *******40.83 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 5478746.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 10713.14 төгрөг, нийт 7706700 төгрөгийг төлсөн. Зээлдэгч тал 411-514 дугаартай Зээлийн гэрээ-ний хавсралт 1-д дурдсан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн бөгөөд энэ талаар зээлдүүлэгчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 7..1 дэх хэсэгт заасныг үндэслэн 411-514 дугаартай Зээлийн гэрээ-г хугацаанаас нь өмнө цуцлан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
Үүнд: Хариуцагч овогтой , овогтой нараас *******4 оны 11 сарын 06-ны өдөр ******* ******* ББСБ ХХК-тай байгуулсан 411-514 дугаартай Зээлийн гэрээ-ний төлбөр болох үндсэн зээлийн үлдэгдэл 568759.******* төгрөг, үндсэн зээлийн хүү 5568115.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 113185.4 төгрөг, нотариатын зардал 1500 төгрөг, нийт 31385560.05 тегрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Л., Л. нар нь ******* ******* ББСБ ХХК-аас *******4 оны 11 сарын 06-ны өдөр 411-514 дугаартай зээлийн гэрээг байгуулж 7900000 төгрөгийг сарын .9 хувийн хүүтэйгээр *******7 оны 11 сарын 06-ны өдрийг хүртэл эргэн төлөлтийн хуваарьтайгаар шинэ авто машины лизингийн зориулалттайгаар зээлсэн. Мөн *******4 оны 11 сарын 06-ны өдөр талууд фидуцийн гэрээ байгуулж дээрх зээлийн гэрээг бүрэн төлж дуусах хүртэл үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор 71-61 УКУ улсын дугаартай *******1 онд үйлдвэрлэгдэж *******4 оны 10 сард Монгол Улсад импортоор орж ирсэн сувдан цагаан өнгийн Тоёота приус 41 маркийн авто машиныг өмчлөх эрхийг шилжүүлэн авч тухайн авто машиныг зээлдэгч нар эзэмших, ашиглах эрхтэй байхаар тохиролцож байгуулсан.
Зээлдэгч нар нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлд *******40 төгрөг, зээлийн хүү 5478745 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10013 төгрөг, нийт 7706700 төгрөгийг төлсөн. Зээлдэгч нар 411-514 зээлийн гэрээний хавсралт-1-д дурдсан эргэн төлөлтийг удаа дараа зөрчсөн. Энэ талаар шаардлага тавихад ирээгүй тул 411-514 дугаартай зээлийн гэрээний 7..1 дэх хэсэгт зааснаар 411-514 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж хариуцагч нараас гэрээний төлбөр болох нийт 31385560 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан.
Дээрх 31385560 төгрөг нь үндсэн зээлд 568759 төгрөг, зээлийн хүүд 5568115 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 113185 төгрөг, нотариатын зардал 1500 төгрөг болно. Мөн нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж өгнө үү гэв.
4.Хариуцагч Л., Л. нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Л., Л. нар нь шүүхийн бичиг хүлээн авсан. ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн дагуу 75-61 УКУ улсын дугаартай Toyota Prius Alpha XW маркийн автомашины төлөлт болох 31385560.05 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
5.Нэхэмжлэгчээс нэхэмжлэл /хэргийн 1--р хуудас/, дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 3-4-р хуудас/, *******4 оны 11 сарын 06-ны өдрийн 411-514 дугаартай зээлийн гэрээ, хавсралт /хэрийн 5-7-р хуудас/, *******4 оны 11 сарын 06-ны өдрийн ФГ/411-514 дугаартай эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ, хавсралт /хэрийн 8-9-р хуудас/, 75-61 УКУ улсын дугаартай Toyota Prius Alpha XW маркийн автомашины улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 10-р хуудас/, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга /хэргийн 11-р хуудас/, хариуцагч нарын иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 1-15-р хуудас/, мэдэгдэл /хэргийн 16-р хуудас/, төлбөрийн баримт /хэргийн *******-18-р хуудас/, *******6 оны 03 сарын 3-ны өдрийн ГЗ/6/405 дугаартай ******* ******* ББСБ ХХК-аас т олгосон итгэмжлэл /хэргийн 49-р хуудас/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3-4-р хуудас/, хариуцагч талаас тайлбар /хэргийн 47-р хуудас/ баримтыг шүүхэд ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй удаа дараа зөрчсөн тул хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн байна.
3.Хариуцагч нар нь шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулна гэх тайлбар ирүүлсэн байна.
4. Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн *******4 оны 11 сарын 06-ны өдрийн 411-514 дугаартай зээлийн гэрээ, хавсралт /хэрийн 5-7-р хуудас/, *******4 оны 11 сарын 06-ны өдрийн ФГ/411-514 дугаартай эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ, хавсралт /хэрийн 8-9-р хуудас/, 75-61 УКУ улсын дугаартай Toyota Prius Alpha XW маркийн автомашины улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 10-р хуудас/, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга /хэргийн 11-р хуудас/ баримтуудаар ******* ******* ББСБ ХХК болон Л., Л. нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдаж, хариуцагч нар нь гэрээнд заасан хугацаанд зээлээ төлөөгүй болох нь тогтоогдож байна.
5. Талуудын маргааны зүйл нь 31385560.05 төгрөг нэхэмжилсэн ба хариуцагч тал зээлийн гэрээ байгуулагдсан эсэх талаар маргаагүй мөн нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулна гэх тайлбарыг ирүүлсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
6.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчид хариуцуулан шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу хариуцагч нарын эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 8 дугаар зүйлийн 8.1.1, 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115..1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч овогт ын /РД:/, овогт ын /РД:/ нараас 31385560.05 /гучин нэгэн сая гурван зуун наян таван мянга таван зуун жаран төгрөг таван мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК /РД:/-д олгосгуай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 314770.30 /гурван зуун арван дөрвөн мянга долоон зуун далан төгрөг гучин мөнгө/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л., Л. нараас 314770.30 /гурван зуун арван дөрвөн мянга долоон зуун далан төгрөг гучин мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосгуай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******. дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ