Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2026/ДШМ/53

    2026          01            13                                   2026/ДШМ/53

Н.Ст холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Н.Баасанбат, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Ганцэцэг,

шүүгдэгч Н.С,

нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/2443 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Сийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Н.Ст холбогдох 25030003540676 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.       

Шүүгдэгч Н.С нь 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 13 цаг 33 минутын орчимд Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, Гранд Хилл зочид буудлын хойд замд .......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4-т заасан “1.1-1.3, 1.15.2-1.15.в” тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас цахилгаан дугуйтай зорчигч О.Г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Н.Сийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Шүүгдэгч Н.Сийг “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Сийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасаж, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс 8 сарын хугацаанд гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар хавтаст хэрэгт авагдсан баримтаар 1,648,920 төгрөг, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт 11,880,000 төгрөг, нийт 13,528,920 төгрөг гаргуулж хохирогч О.Г олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Сийн 397,000 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дансанд оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хохирогч О.Г нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.С давж заалдах гомдолдоо: “...Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчийн хохирлыг бага багаар барагдуулж байгаа. Мөн би Мандах Их Сургуулийн 3 дугаар дамжааны оюутан тул 2026 оны 04 дүгээр сард үйлдвэрлэлийн дадлагт гарах, гэр бүлийн гишүүдтэйгээ уулзах боломжгүй байдалд хүрэх, ажил эрхлэхэд хүндрэл үүсч байгаа зэрэг шалтгааны улмаас зорчих эрх хязгаарлах ялыг торгуулийн ялаар сольж өгнө үү. Мөн миний бие сурдаг, оюутан учир торгуулийн дүнгийн хэмжээг хамгийн багаар тогтоож өгөхийг хүсэж байна. ...” гэв.

Прокурор Ц.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхээр хэргийг хэлэлцэн шийдвэрлэх үед Н.С нь Мандах их сургуулийн оюутан, ам бүл 2, эхийн хамт Баянгол дүүрэгт оршин суудаг, тодорхой эрхэлсэн ажилгүй болох нь тогтоогдсон. Мөн шүүхээс түүнд 13,000,000 төгрөгийн хохирол төлүүлэхээр шийдвэрлэсэн. Прокурорын зүгээс шүүгдэгчийн хувийн байдал болон уг гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар зэргийг харгалзаж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс найман сарын хугацаанд гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргасан нь боломжит хамгийн бага хэмжээ гэж үзэж байна. Гэвч шүүгдэгч нь одоогоор хохирогчид төлөх төлбөртэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Н.С нь 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 13 цаг 33 минутын орчимд Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, Гранд Хилл зочид буудлын хойд замд .......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4-т заасан “1.1-1.3, 1.15.2-1.15.в” тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас цахилгаан дугуйтай зорчигч О.Г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч О.Гийн “...2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр би манай хүү Б “Super-73” загварын цахилгаан дугуй авсан юм. Тэрийг нь сонирхоод хойно нь суугаад Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Гранд хилл зочид буудлын хойд замд явж байхад гэнэт машин мөргөсөн. Манай хүүхэд бид хоёр газар унасан. Тухайн үед би гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн. ...Одоо хэвтэрт асаргаанд байна. Нуруу, хавирга хугарсан оноштой байна. ...Өөрт учирсан эмчилгээтэй холбоотой баримтаа бүрдүүлж байгаа, сэтгэл санааны хохирол нэхэмжлэх болно. Намайг мөргөсөн жолоочтой сэтгэл санааны хохирол дээр тохиролцож чадвал нэхэмжлэх зүйл байхгүй. ...” /хх 21/,

насанд хүрээгүй хохирогч Б.Бын “...2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 12 цаг өнгөрч байхад худалдаж авсан цахилгаан дугуйтай өөрийн ээж О.Г гэрээсээ аваад Гран хилл зочид буудлын хойд замд ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд, явган хүний замаар явж байгаад Гранд хилл зочид буудлын зүүн гарцан дээр цагаан өнгийн “Приус 30” загварын тээврийн хэрэгсэл миний унаж явсан дугуйны хойд дугуй суудал хэсэгт мөргөж зам тээврийн осол гарсан. Манай ээж бид хоёр газар унасан, ээжийгээ тухайн мөргөсөн жолоочийн хамтаар гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн. Миний бие хэвийн байгаа. ...Ослын улмаас миний “Самсунг 5-21” загварын гар утасны таг нь салсан асахгүй, бас унаж явсан цахилгаан дугуйны хойд тормос эвдэрсэн, дөрөө гол нь хугарсан. ...” /хх 49/,

Иргэний нэхэмжлэгч С.С “...Хэрэгт хохирогчоор тогтоогдсон О.Г нь 287,000 төгрөг, Б.Б нь 110,000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 397,000 төгрөгийн тусламж, үйлчилгээг авсан болох нь холбогдох лавлагаагаар тогтоогдож байх тул Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг холбогдогч Н.Сээс гаргуулж өгнө үү. ...” /хх 52/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “...Б.Бын биед зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг сарниулахгүй тул хохирлын зэрэг тогтоогдохгүй. ...” гэх 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ЕГ0725/5363 дугаартай дүгнэлт /хх 62-63/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “...О.Гийн биед бүсэлхийн 12-р нугалмын шахагдсан хугарал, зүүн 4-р хавирганы цуурал, баруун, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. ...” гэсэн 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ЕГ0725/5364 дугаартай дүгнэлт /хх 69-70/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “...О.Гийн сэтгэцэд 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна. ...” гэсэн 1398 дугаартай сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон дүгнэлт /хх 78-79/,

Мөрдөгчийн “... ........ УЕА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Н.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4. 1.1-1.3, 1.15.а-1.15в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. Харин түр буюу удаан зогсохыг хөвөөнөөс эргэж зорчих хэсэг рүү орохын тулд 1.2 тэмдэглэлийг давж болно: мөн дүрмийн 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана. 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна. ...” гэсэн 825 тоот магадлагаа /хх 104-105/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх 5-6/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 7-11/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 15/, хохирлын баримтууд /хх 34-36/, техникийн шинжээчийн дүгнэлт /хх 85-89/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 98-100/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байхаас гадна анхан шатны шүүх шүүгдэгч Н.Сийг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байх ба түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Мөн шүүхээс шүүгдэгч Н.Сийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч Н.Сээс “...зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ялын хамгийн бага хэмжээгээр сольж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

Хэдийгээр шүүгдэгч Н.С нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаагүй боловч Замын хөдөлгөөний дүрмийн хэд хэдэн заалтыг зөрчсөн, түүний хувийн байдал болон гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулаагүй зэргээс үзэхэд анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ялын төрөл, хэмжээ тохирсон гэж үзэхээр байна.

Түүнчлэн, шүүгдэгч Н.Сийн хувийн байдлын хувьд одоогоор суралцаж байгаа бөгөөд ажил хөдөлмөр эрхэлж, хохирол төлөх болон торгох ялыг биелүүлэх эсэхэд эргэлзээтэй байх тул түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ялаар солих боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгчид оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг тус тус хангажээ.

  Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Сийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэргийг давж заалдах шатны шүүхээр хянагдах явцад шүүгдэгч Н.С нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролдоо хохирогч О.Г 600,000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 397,000 төгрөг тус тус төлснийг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/2443 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Сийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Н.С нь хохирогч О.Г 600,000 /зургаан зуун мянга/ төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 397.000 /гурван зуун ерэн долоон мянга/ төгрөгийг тус тус төлснийг дурдсугай.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                              Д.МӨНХӨӨ

ШҮҮГЧ                                                              Н.БААСАНБАТ

            ШҮҮГЧ                                                              Г.ЕСӨН-ЭРДЭНЭ