Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 310/ШШ2026/00257

 

 

 

 

 

2026 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 310/ШШ2026/00257

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын *******-р багт оршин суух, ******* овогт *******ын ******* //,

Нэхэмжлэлийн шаардлага: Малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлтэй, 310/2026/00089/И индестэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Г.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Ууган-Адъяа

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...*******а овоггой ******* миний бие 1970 онд төрсөн 56 настай. 1989 оны 03 сарын 10-наас 1992 оны 07 сарын 15-нийг хүртэл ******* аймгийн ******* сумын Мандах нэгдлийн Далай бригадад малчнаар ажиллаж байгаад 1992 оны 07 сарын 15-наас 1993 оны 06 сарын 13-ны өдөр хүртэл АЦ-ийн 167-р ангид цэргийн алба хааж ирээд 1993 оны 06 сарын 03-аас 199******* оны 12 сарын 31-ийг дуустал Мандах ББХК-д малчнаар тус тус ажилласан. Дээрх хугацаанд хөдөлмөрийн дэвтэр байхгүй архивт холбогдох материал байхгүй тул 1989 оны 03 сарын 10-наас 1995 он хүртэл малчин байсныг тогтоож өгнө үү... гэжээ.

2.  Нэхэмжлэгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1990 оны 05 сараас 1995 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байгаа. Сургууль төгсөөд хөдөө гарч тухайн үед 2 хүний түрээсийн мал авч малласан. Дунд нь цэрэгт л явсан. Одоо ч малчин л байгаа гэв.

3.  Нэхэмжлэгч талаас нэхэмжлэл /хэргийн 1-р хуудас/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 2-р хуудас/, ******* аймгийн ******* сумын *******-р багийн Засаг даргын 2025 оны 05 сарын 12-ны өдрийн албан бичиг /хэргийн 3-р хуудас/, Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 01 сарын 2*******-ний өдрийн хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа /хэргийн *******-р хуудас/, ******* аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 сарын 2*******-ний өдрийн 2******* дугаартай тодорхойлолт /хэргийн 5-6-р хуудас/, Нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр аваагүй тухай 2025 оны 09 сарын 23-ны өдрийн тодорхойлолт /хэргийн 7-р хуудас/, ******* аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн 2025 оны 12 сарын 15-ны өдрийн 56 дугаартай тогтоол /хэргийн 8-р хуудас/, ******* аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 12 сарын 18-ны өдрийн 213, 2026 оны 01 сарын 26-ны өдрийн 13, 2026 оны 03 сарын 2*******-ний өдрийн 56 дугаартай албан бичгүүд /хэргийн 9, 12, 55-р хуудас/, ******* аймгийн Татварын хэлтсийн 2026 оны 01 сарын 08-ны өдрийн 08/1******* дугаартай албан бичиг /хэргийн 10-11-р хуудас/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 1*******-р хуудас/, ******* аймгийн Архивын тасаг-аас малчин-даатгуулагчид олгох архивын 2025 оны 12 сарын 18-ны өдрийн 329 дугаартай лавлагаа /хэргийн 23-р хуудас/, цалингийн баримтууд /хэргийн 2*******-28-р хуудас/, 2026 оны 03 сарын 2*******-ний өдрийн CVL26*******8000001000599 дугаартай төрөл садангийн лавлагаа /хэргийн 53-р хуудас/, Үндэсний архивын сан хөмрөгийн 2026 оны 03 сарын 2*******-ний өдрийн 03-07/2363 дугаартай архивын лавлагаа /хэргийн 5*******-р хуудас/, ******* аймгийн ******* сумын Мандах нэгдлийн өмч хувьчлалын материалын хуулбар /хэргийн 56-57-р хуудас/ баримтыг шүүхэд ирүүлж, нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч , , нараас мэдүүлэг авах ажиллагааг шүүх хийж гүйцэтгэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.  Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2.  Нэхэмжлэгч Г.******* хөдөлмөрийн дэвтэр байхгүй, архиваас холбогдох баримтууд гарч ирэхгүй байгаа тул 1990 оны 05 сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 сарын 15-ны өдрийг хүртэл, 1993 оны 07 сарын 05-ны өдрөөс 1995 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл ******* аймгийн ******* суманд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Г.******* нь 1990 оны 05 сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 сарын 15-ны өдрийг хүртэл, 1993 оны 07 сарын 05-ны өдрөөс 1995 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл ******* аймгийн ******* суманд малчнаар ажиллаж байсан болох нь ******* аймгийн ******* сумын *******-р багийн Засаг даргын 2025 оны 05 сарын 12-ны өдрийн албан бичиг, Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 01 сарын 2*******-ний өдрийн хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа, ******* аймгийн Архивын тасаг-аас малчин-даатгуулагчид олгох архивын 2025 оны 12 сарын 18-ны өдрийн 329 дугаартай лавлагаа, цалингийн баримтууд, 2026 оны 03 сарын 2*******-ний өдрийн CVL26*******8000001000599 дугаартай төрөл садангийн лавлагаа, Үндэсний архивын сан хөмрөгийн 2026 оны 03 сарын 2*******-ний өдрийн 03-07/2363 дугаартай архивын лавлагаа, ******* аймгийн ******* сумын Мандах нэгдлийн өмч хувьчлалын материалын хуулбар, гэрч , , нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ., 133.1.1 эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох 135 дугаар зүйлийн 135.2.6 хүний ажиллаж байсан байдлыг тогтоох гэж заасны дагуу нэхэмжлэгч Г.******* нь 1990 оны 05 сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 сарын 15-ны өдрийг хүртэл, 1993 оны 07 сарын 05-ны өдрөөс 1995 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл ******* аймгийн ******* суманд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна.

5.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ын ******* // нь 1990 оны 05 сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 сарын 15-ны өдрийг хүртэл, 1993 оны 07 сарын 05-ны өдрөөс 1995 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл ******* аймгийн ******* суманд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 1******* хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ