Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 137/ШШ2026/00224

 

   2026         03          25                                       137/ШШ2026/00224

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Э.Болормаа даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч Д аймаг, З сум, ...-р баг ...-р байрны ... тоотод байрлах, Х банк ХК-ийн З салбар /ХХД: , РД: , утас: /-ын нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х банк ХК-ны З салбарын тооцооны төвийн менежер ажилтай, Б овогт Т-ийн Ц,

Хариуцагч: Д аймгийн З сумын ...-р баг У.... тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, Я овогт Ж-гийн Э /РД: , утас: ,

Хариуцагч: У хот Б дүүрэг ...-р хороо Д гудамж ... тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Х овогт Э-гийн Э /РД: , утас: / нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэг 12,472,406.74 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 сарын 23-ны өдөр хүлээн авч, 2026 оны  01 дүгээр сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М, нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Ц, хариуцагч Ж.Э, Э.Э /цахим/ нарыг оролцов. 

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд: Иргэн Ж.Э, Э.Э нар нь Х Банкны З Э тооцооны төвтэй 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр №ЗГ/202044988413 тоот зээлийн гэрээ байгуулж 7,720,078.26 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, цалингийн зээл олгосон. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр БГХ/202044988413 тоот Барьцааны гэрээ байгуулж: 1. Гэрийн эд хогшил /хөргөгч, зурагт 5 ханатай гэр/ болон ирээдүйд орж ирэх цалингийн орлогыг тус тус барьцаалсан. Тус зээлийн гэрээнд 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр ЗГ/202044988413-1 тоот зээлийн гэрээнд 6,473,265.05 төгрөгийг 36 сарын хугацаатай нэмэлт өөрчлөлт оруулж эхний 12 сар хүү төлөхөөр гэрээ байгуулж үлдсэн 23 сард сар бүр 331.500 төгрөгийг хамгийн сүүлийн сард 312,740.06 төгрөг төлөх, 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр ЗГ/202044988413-3 тоот зээлийн гэрээнд 6,458,390.89 төгрөгийг 25 сарын хугацаатай нэмэлт өөрчлөлт оруулж эхний 1 сар хүү төлөхөөр үлдэх 23 сард 330,000 төгрөг хамгийн сүүлийн сард 321,541.10 төгрөгийг төлөхөөр зээлийн гэрээ байгуулсан гэжээ.    

Хариуцагч Ж.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие Ж овогтой Э нь Х банкны нэхэмжилсэн  12,472,406.74 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.  

 Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Э, Э.Э нар нь Х Банкны З-д Эрчим тооцооны төвтэй 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр №ЗГ/202044988413 тоот зээлийн гэрээ байгуулж 7,720,078.26 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, цалингийн зээл авсан. Зээлийн гэрээнд 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр ЗГ/202044988413-1 тоот зээлийн гэрээнд 6,473,265.05 төгрөгийг 36 сарын хугацаатай нэмэлт өөрчлөлт оруулж эхний 12 сар хүү төлөхөөр гэрээ байгуулж үлдсэн 23 сард сар бүр 331.500 төгрөгийг хамгийн сүүлийн сард 312,740.06 төгрөг төлөхөөр өөрчлөлт оруулсан. 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр ЗГ/202044988413-3 тоот зээлийн гэрээнд 6,458,390.89 төгрөгийг 25 сарын хугацаатай нэмэлт өөрчлөлт оруулж эхний 1 сар хүү төлөхөөр үлдэх 23 сард 330,000 төгрөг хамгийн сүүлийн сард 321,541.10 төгрөгийг төлөхөөр зээлийн гэрээ байгуулсан. 2021 оны 06 сарын 23-аас хойш зээлээ огт төлөөгүй юм. Одоо хариуцагч нараас нийт 12,472,406.74 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Ж.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага ийм болоогүй юм. Ажлаас гарахаас өмнө төлж байсан. Ажлаас гарснаас хойш хойшлуулж өгөх, хүүг зогсоож өгөх хүсэлт гаргаж байсан. Коронагийн үед ажлаас халагдсан юм гэв.

Хариуцагч Э.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэв.

Нэхэмжлэгч талаас: Улсын тэмдэгтийн хураамжид 214,509 төгрөг төлсөн баримт, Х банк ХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, Х банк ХК-ний 2024 оны 11 сарын 20-ны өдрийн 01/7117 дугаартай “Итгэмжлэл” гэсэн албан бичиг, Х банк ХК-ний 2024 оны 11 сарын 21-ний өдрийн 29/7161 дугаартай “Итгэмжлэл” гэсэн албан бичиг, Хаан банк ХК-ний 2025 оны 12 сарын 25-ны өдрийн 5374/689 дугаартай “Итгэмжлэл” гэсэн албан бичиг, 2020 оны 01 сарын 10-ны өдрийн №ЗГ202044988413 дугаартай зээлийн гэрээний нотариатаар батлуулсан хуулбар, 2021 оны 06 сарын 23-ны өдрийн №ЗГ/202044988413-3 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний нотариатаар батлуулсан хуулбар, Ж.Э-хийн иргэний үнэмлэхийн хуулбар, Э.Э-ын иргэний үнэмлэхийн лавлагаа,  Д аймаг З сумын Б багийн Засаг даргын 2024 оны 09 сарын 23-ны өдрийн 512 дугаартай албан бичиг, зээлдэгчтэй уулзсан тэмдэглэл зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн байна.

Хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х банк ХК нь хариуцагч Ж.Э, Э.Э нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12,472,406.74 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Ж.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн боловч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлага өндөр байна гэж маргасан болно.

Харин хариуцагч Э.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн болно.

Хариуцагч Ж.Э, Э.Э нар нь Х Банкны З Эрчим тооцооны төвтэй 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр №ЗГ/202044988413 тоот зээлийн гэрээ байгуулж 7,720,078.26 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, цалингийн зээл олгосон. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр БГХ/202044988413 тоот Барьцааны гэрээ байгуулан гэрийн эд хогшил /хөргөгч, зурагт 5 ханатай гэр/ болон ирээдүйд орж ирэх цалингийн орлогыг тус тус барьцаалсан /хх 15-29/. 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр ЗГ/202044988413-3 тоот зээлийн гэрээнд 6,458,390.89 төгрөгийг 25 сарын хугацаатай нэмэлт өөрчлөлт оруулж эхний 1 сар хүү төлөхөөр үлдэх 23 сард 330,000 төгрөг хамгийн сүүлийн сард 321,541.10 төгрөгийг төлөхөөр зээлийн гэрээ байгуулсан үйл баримт тогтоогдож байна.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд талуудын хүсэл зорилгыг тодорхой илэрхийлсэн, гэрээний нөхцөлийг харилцан тохиролцон бичгээр гэрээ байгуулсан байна. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасан иргэний эрх зүйн харилцаа үүссэн байна.

 Хариуцагч Ж.Э нь нэхэмжлэлийн шаардлага болох “12,472,406.74 төгрөг гарах ёсгүй. Хүү зогсоох хүсэлтийг гаргаж байсан” гэж мэтгэлцэж байгаа боловч хэрэгт хариуцагчийн хүүг зогсоох хүсэлт авагдаагүй, нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг бага байх ёстой гэх тайлбараа нотлох баримтын хүрээнд нотолж чадаагүй болно. 

Хариуцагч Э.Э нь шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбарыг гаргасан боловч Ж.Э-тэй хамт ажиллаж байхдаа түүний гуйлтаар түүний зээлийн батлан даагчаар оролцсон нь хэрэгт авагдсан зээлийн гэрээн дээр /хх-ийн 15/ хариуцагч Э.Э нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр гэрээний нэг тал болсон нь тогтоогдож байна.

 Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж заасан зохицуулалтад зохигчдын байгуулсан гэрээний дээрх заалтууд нийцэж байна гэж үзнэ.

Мөн Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгч өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заасан. Тухайн хэргийн хувьд үндсэн зээлдэгч Ж.Э, хамтран үүрэг гүйцэтгэгч Э.Э нараас нэхэмжлэгч Х банк ХК З салбар нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардах эрхтэй. Хариуцагч Э.Э нь Ж.Э-хийн үүргийг хамтран гүйцэтгэхээр зээлийн гэрээнд гарын үсэг зурсан байх тул уг үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй болно.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй байна.

Зохигчид Иргэний хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу нотлох баримтаа өөрсдөө гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг үндэслэн үндсэн зээл, зээлийн хүү, торгууль нийт 12,472,406.74 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгч Х банк ХК-ийн З салбарт олгож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Ж.Э, Э.Э нараас зээлийн гэрээний үүрэгт 12,472,406.74 төгрөгийг гаргуулан Х банк ХК-ийн З салбарт олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 214,509 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ж.Э, Э.Э нараас 214,509 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х банк ХК-ийн З салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3-д зааснаар шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор энэ хуулийн 119 дүгээр зүйлд заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.БОЛОРМАА