Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 103/ШШ2026/00359

 

 

 

 

 

2026 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 103/ШШ2026/00359

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

2026 03 20 103/ШШ2026/00359



 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 5 дугаар хороо, Ялалт плаза, 8 давхар 803 тоотод байрлах, ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 24 дүгээр хороо, Алтай хотхон ............ тоотод бүртгэлтэй боловч, одоо 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид эл эдэлж байгаа *******ы *******д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 5,824,362.67 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Б.******* нь 2025.06.20-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 4,599,900 төгрөгийг жилийн 36 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар зээлсэн. Хариуцагч нь зээл авсан өдрөөс хойш гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх тул үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 5,824,362.67 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ББСБ ХХК-иас нэхэмжилж байгаа 5,824,362.67 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэг маргаан байхгүй гэжээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******ы *******д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 5,824,362.67 төгрөг /таван сая, найман зуун хорин дөрвөн мянга, гурван зуун жаран хоёр төгрөг, жаран долоон мөнгө/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108,140 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 54,070 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Б.*******ас 54,070 төгрөгийг тус тус гаргуулж ******* ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ