Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 2018/ШЦТ/266

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******

Улсын яллагч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******-д холбогдох 1721003290008 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч  хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1970 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Дорнод аймгийн *******-Овоо суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг ******* ... тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт *******.  

 

Шүүгдэгч ******* овогт ******* нь согтуугаар 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 25-нд шилжих шөнө 01 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг   хорооллын тоотод эхнэр *******-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж, хохирогч *******-ын биед зүүн нүдний доод зовхи, хамрын нурууны цус хуралт, зүүн хацар, шанаа, зүүн завьжны зөөлөн эдийн няцрал болон цус хуралт гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

мөн хохирогч *******-тай маргалдан улмаас хутгалж биед хэвлийн зүүн дээд хэсгийн хэвлийн хөндийд нэвтрээгүй, хавсан хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/   

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хийсэн гэм буруугаа ухамсарлаж байна. Миний буруу. Прокуророос санал болгож байгаа 450.000 төгрөгөөр торгох ялыг зөвшөөрч байна... гэв.

 

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би *******-тэй урьд өмнө нэг удаа ч муудаж сайндаж байгаагүй бөгөөд тэр өдөр эгч зодоод байна гэсэн учраас очсон юм. ******* эгчийн гэр рүү ороод эгчийгээ өмөөрч хэдэн үг хэлсэн чинь ******* буйдан дээрээс босоод ирсэн учраас цааш түлхсэн юм. Тэгсэн чинь нэг том хутга гялс хийх шиг болсон чинь хэвлий хэсэгт хутгалсан байсан учраас хутгалуулсан газраа гараараа тас атгаад шууд эмнэлэгт очсон. ...Миний биеийн байдал сайжирсан учраас *******-д гаргах гомдол байхгүй, бид сайн дураараа эвлэрсэн. Хуулийн хүрээнд шийдвэрлэж өгнө үү” гэжээ. /хх-ийн 23-24, 134 тал/

 

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Гэртээ ирээд зүс таних хүнтэй уулзаж байсан эсэхээс болж маргаан үүсээд байтал ******* миний нүүр рүү 1-2 удаа цохиход нь зөрүүлээд маажиж цохиход миний гарыг хориглож байсан. Би дүүгээ дуудлаа гээд *******ыг дуудаад байтал тэрээр гаднаас орж ирсэн. Тэгэхэд би уйлаад буруу хараад сууж байсан ба тэр хоёр хоорондоо маргалдаад эхэлсэн. Миний сонссоноор ******* та яагаад эгчийг дарамталдаг юм бэ гэж байсан. Тэр хоёрын дуу чангарсан учир би цохилцож байна гэж бодоод эргэж харсан чинь ******* ******* хоёр бие биенийхээ хувцаснаас бариад зогсож байсан учраас боль гээд дүү *******ыг гэрээс чирээд гарсан. Тэгэхэд ******* хэвлийгээ бариад гарсан. ...Миний хувьд нөхөртөө гомдол санал байхгүй” гэжээ. /хх-ийн 28-32, 153-155/

 

            Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Ах *******ын хамт Хэрлэн сумын 2 дугаар баг ******* тоотод эгч гэрт очсон. Харин ******* ах гэр рүү нь ганцаараа орсон. Би хашааных нь гадна машиндаа суугаад хаалга руу гэрлээ тусгаад байж байсан. ******* ах эгчийнх рүү ороод 3-4 минут орчим болоод пиджакны энгэр задгай өмднийх нь түрий нь цус болчихсон гэдсэн дээрээ гараа тавиад гарч ирсэн. Эгч араас нь гарч ирсэн. Тэр хоёр машинд суутал ******* ах надад “******* ах том балиус барьчихсан бэлдсэн байна, намайг хутгалчихлаа” гэж хэлсэн. Тэгээд шууд эмнэлэг очсон” гэжээ. /хх-ийн 40-41 тал/

 

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 12 цагаас 25-ны өдрийн 12 цаг хүртэл Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах байранд эмчийн үүрэг гүйцэтгэж ажилласан. ******* гэх хүнийг эрүүлжүүлэхэд түүний баруун нүд үл ялиг улаан болсон байсан бөгөөд маргааш өглөө нь эрүүлжүүлэхээс гарахад улаан нүд нь хөхөрчихсөн байсан” гэжээ. /хх-ийн 46 тал/

 

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...24-ний орой яг хэдэн цагийг санахгүй байна. Хүн хутгалуулчихлаа гэсэн дуудлага ирсэн бөгөөд дуудлагын дагуу хаягаар очиход ******* гэх хүн ганцаараа орон дээр сууж байсан. Юу болсныг тодруулахад би хүн хутгалчихлаа гэж хэлсэн бөгөөд түүнийг эрүүлжүүлэх байранд авчирч саатуулсан” гэжээ. /хх-ийн 48 тал/

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... үйлчилгээний гавъяат ажилтны найран дээр нөхөр , ахын том хүү , *******, ******* нарын хамт нэг ширээнд суусан. Манай ширээнд суусан хүмүүс бага зэрэг согтууруулах ундаа хэрэглэсэн бөгөөд согтож маргаан үүсгэсэн ямар нэг хүн байгаагүй. Тухайн үед *******гийн нүүр, ам зүгээр байсан, ямар нэг гэмтэлгүй байсан” гэжээ. /хх-ийн 52 тал/

 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 689 тоот актын дүгнэлтэд

            1. *******-ын биед хэвлийн зүүн дээд хэсгийн хэвлийн хөндийд нэвтрээгүй, хавсан хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.  

     3. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно.

    4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  

     5. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй  гэжээ. /хх-ийн 67 тал/

 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 688 тоот актын дүгнэлтэд

            1. *******-ын биед зүүн нүдний доод зовхи, хамрын нурууны цус хуралт, зүүн хацар, шанаа, зүүн завьжны зөөлөн эдийн няцрал болон цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.  

     3. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно.

    4. Дээрх гэмтэл нь бүрдэл байдлаараа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  

     5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй  гэжээ. /хх-ийн 64 тал/

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 181 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 74-75 тал/

     - Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 687 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 71 тал/

- *******гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 82-83, 193 тал/

- *******, ******* нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 95 тал/

- *******ын өвчний түүхийн хуулбар /хх-ийн 97-103 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 32.5 см урттай хутга 1 ширхэгийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч ******* овогт ******* нь согтуурсан үедээ 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө 01 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг ******* ... тоотод эхнэр *******-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж, түүний биед зүүн нүдний доод зовхи, хамрын нурууны цус хуралт, зүүн хацар, шанаа, зүүн завьжны зөөлөн эдийн няцрал болон цус хуралт гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн хохирогч *******-тай маргалдсаны улмаас хутгалж биед хэвлийн зүүн дээд хэсгийн хэвлийн хөндийд нэвтрээгүй, хавсан хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг, хохирогч *******, *******, гэрч *******, *******, *******, нарын мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 687, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 688, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 689 тоот дүгнэлтүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 181 тоот шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

  

Шүүгдэгч *******-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул  шүүгдэгч *******-г хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч *******-г хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байхгүй бөгөөд хохирогч *******, ******* нар нь шүүгдэгч *******-гээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч *******-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.


            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 32.5 см урттай хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******-гийн .... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв. 

 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******-г хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-гийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 32.5 см урттай хутга 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******-гийн .... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.  

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Л.БАТЖАРГАЛ