Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 103/ШШ2026/00406

 

 

 

 

 

2026 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 103/ШШ2026/00406

Улаанбаатар хот

 

 

2026 03 27 103/ШШ2026/00406

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Сентрал таур, 5 давхар 510 тоотод байрлах, Ашид капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их гүний ... дугаар гудамжны .. тоотод оршин суух, *******ын *******д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 457,549.03 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Ашид капитал ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Зээлдэгч Б.******* нь 2025.07.30-ны өдөр 500,000 төгрөгийг 3,8 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч Б.******* нь зээлийн гэрээний үүргийг 199 хоног биелүүлээгүй тул шүүхийн журмаар нийт 457,549.03 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ашид капитал ББСБ ХХК-иас нэхэмжилж байгаа 457,549.03 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Ашид капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******ын *******д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 457,549.03 төгрөг (дөрвөн зуун тавин долоон мянга,таван зуун дөчин есөн төгрөг, гурван мөнгө) гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,376 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 7,188 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Б.*******гаас 7,188 төгрөгийг тус тус гаргуулж Ашид капитал ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ