| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2026/00453/И |
| Дугаар | 103/ШШ2026/00409 |
| Огноо | 2026-03-27 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 103/ШШ2026/00409
| 2026 оны 03 сарын 27 өдөр | Дугаар 103/ШШ2026/00409 | Улаанбаатар хот |
2026 03 27 103/ШШ2026/00409
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 17 дугаар байрны 70 тоотод оршин суух, Идэшийн Бат-Очирын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 4 дүгээр байрны .... тоотод оршин суух, *******ийн *******т холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 746,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 ны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: 2025.04.27-ны өдөр оёдолчин *******ээр 2 том хүн нэг хүүхдийн дээл оюулахаар тохиролцож оёдлын хөлс 350,000 төгрөг өгөхөөр болж дээлний материалыг өгч дээлээ баяр наадмын өмнө авахаар болж урьдчилгаа 100,000 төгрөг шилжүүлсэн. 2025.06 сард 250,000 төгрөгийг шилжүүлсэн. 2025.07.09-ний өдөр дээлийг оёж дуусгах байсан, миний дээлийг оёсон байсан ч хэмжээ авалгүй томдуулсан байсан учир дээлийг авахгүй материалын зардал 396,000 төгрөгийг надад өгөхөөр тохиролцсон ч өнөөдрийг хүртэл өгөхгүй байгаа тул оёдлын хөлс 350,000 төгрөг,материалын зардал 396,000 төгрөг, нийт 746,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: *******ын нэхэмжилж байгаа 746,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Идэшийн Бат-Очирын нэхэмжлэлтэй, хариуцагч *******ийн *******т холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 746,000 төгрөг (долоон зуун дөчин зургаан мянга) гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,454 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 11,227 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Н.*******ээс 11,227 төгрөгийг тус тус гаргуулж *******т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ