| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2026/00066/И |
| Дугаар | 137/ШШ2026/00143 |
| Огноо | 2026-02-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 137/ШШ2026/00143
2026 02 26 137/ШШ2026/00143
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа би, нэхэмжлэгч А.а ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.н ХХК-нд холбогдох эм бараа зээлээр худалдсаны үлдэгдэл төлбөр 1,622,950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 сарын 13-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч У хот Б дүүрэг ...-р хороо, Э...н гудамж Г гал эмнэлгийн байранд байрлах, А.а ХХК /ХХД: .., РД: ..., утас: ../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Хариуцагч нь Нэхэмжлэгч компанийн худалдан борлуулдаг эм бараа бүтээгдэхүүнээс 2023 оны 09 сарын 21-ний өдөр нийт 32 төрлийн бараанаас 2,022,950 төгрөгийн худалдан авалт хийсэн бөгөөд тус төлбөрийн үлдэгдэл болох 1,622,950 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагчаас 1,622,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Д аймгийн З сумын ...-р баг, Б ... тоотод оршин суух, Ц.Н ХХК /РД:/-ийн захирал Х овогт Э-гийн Б /РД: , утас: / нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Ц.Н ХХК-ний захирал Э.Б нь А.а ХХК-нд нэг сая зургаан зуун хорин хоёр мянга есөн зуун тавин төгрөгийн өртэй нь үнэн. Энэхүү нэг сая зургаан зуун хорин хоёр мянга есөн зуун тавин төгрөгийг төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.а ХХК нь хариуцагч Ц.н ХХК-нд холбогдуулан эм бараа зээлээр худалдсаны үлдэгдэл төлбөр 1,622,950 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.н ХХК-ийн захирал Э.Б нь эм бараа зээлээр худалдсаны үлдэгдэл төлбөр 1,622,950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч А.а ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.н ХХК-нд холбогдох эм бараа зээлээр худалдсаны үлдэгдэл төлбөр 1,622,950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.н ХХК-ийн захирал Э.Б нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,917 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 20,458.5 төгрөгийг улсын орлогоос, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 20,458.5 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай
ШҮҮГЧ Э.БОЛОРМАА