Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 314/ШШ2026/00272

 

 

 

 

 

2026          03               06                                               314/ШШ2026/00272

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             ********* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          

Хүсэлт гаргагч: ********* аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн 19 дүгээр гудамжны 10 тоотод оршин суух, ********* овгийн ******ийн хүсэлттэй,

 

“Цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Б*** оролцов.

 

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч *********шүүхэд гаргасан хүсэлтдээ “...*********миний бие 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 126 дугаар цэргийн ангид алба хаасан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл цэргийн батлахад намайг өвөө *********оор овоглож бичсэн байна. ********* нь миний ээжийн аав юм. Миний иргэний бичиг баримтуудад ээж ********р овоглодог. Иймд *********ын *********гэсэн 561368 дугаартай цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч нь ********* *********намайг мөн болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.

 

2. Хүсэлт гаргагч *********шүүхэд нотлох баримтаар иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,

********* аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн зөвлөмжийн хуудас,

            ********* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 21/7 дугаартай “********* овогтой ********* *********/*********/ нь овог, эцэх /эх/-ийн нэр өөрийн нэр өөрчилсний бүртгэл хийлгэж байгаагүй нь үнэн болно” гэсэн албан бичиг,

 

           Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн CVL662000001000023 дугаартай төрөл садангийн лавлагаа,

 

           Үндэсний архивын сан хөмрөгийн 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03-04/164 дугаартай архивын лавлагаа,

 

          Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгосон Батлах хамгаалахын төв архивын 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн хугацаат цэргийн алба хаасан талаарх архивын лавлагаа зэрэг нотлох баримтуудыг бүрдүүлж өгсөн.

 

3. Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр Батлан хамгаалахын яамны Батлан хамгаалахын төв архив, ********* аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Үндэсний төв архиваас дараах нотлох баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлсэн. Үүнд:

 3.1. Батлан хамгаалахын яамны Батлан хамгаалахын төв архивын 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 08/458 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкет,

3.2. ********* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Ц.********* иргэний үнэмлэхийн лавлагаа, *****ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, төрөгсдийг бүртгэх анкет, ******, *********нарын БНМАУ-ын хүн амын регистрийн карт,

3.3. Үндэсний төв архивын 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 03-04/1426, 03-04/1436, 03-04/1430, 03-04/1429 дугаартай архивын лавлагаанууд,

Хүн ам, орон сууцны 1989, 2000, 2010 оны тооллогын баримтуудыг нотлох баримтаар гаргуулсан.

4. Хүсэлт гаргагчийн хүсэлтээр №561368 дугаартай цэргийн батлахад үзлэг хийж,  ******, ******** нараас гэрчийн мэдүүлэг авсан.

                        Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбар, хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                        ҮНДЭСЛЭХ нь:

       5.Хүсэлт гаргагч *********нь “Цэргийн батлахын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох” тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

       6. Хүсэлт гаргагч нь дээрх үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй, өндөр настны тэтгэвэр тогтоолгоход цэргийн батлахын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох зайлшгүй шаардлагатай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт заасны дагуу түүний хүсэлтийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой байна.

           7. Хүсэлт гаргагчийн хүсэлтийг шүүх хангаж шийдэрлэлээ.

           8. *********ын *********гэсэн бичилттэй, №561368 дугаартай цэргийн батлахын  жинхэнэ эзэмшигч нь хүсэлт гаргагч ********* овгийн ********* *********/РД:*********/ мөн болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан:

           Батлан хамгаалахын яамны Батлан хамгаалахын төв архивын 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 08/458 дугаартай “*********ын *********нь БХЯ-ны сайдын 1984.06.05-ны өдрийн н/216 дугаар тушаалаар ********* аймгаас 1984.06.20-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 126 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1987.06.15-ны өдрийн н/234 дүгээр тушаалаар 1987.06.22-ны өдөр 561368 дугаартын цэргийн батлахтай халагдсан” гэсэн хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа,

           ********* аймгаас 1984 онд цэргийн жинхэнэ албанд татагдагчдын “Цэргийн батлахын дугаар 561368, *********ын *********, 1966 оны 5 дугаар сарын 18-нд төрсөн, *********сум, 1982 оноос Шинэ-Амьдрал нэгдэлд хоньчин, 1978 онд *********сумын бага сургууль төгссөн, Ам бүл 2, эмэг эх Дулам 72 настай, тэтгэвэрт, Ах Бадараа мөн суманд хоньчин. Бүртгэлд авсан 1984.1.10” гэсэн анкет,

           ********* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн CVL662000001000205 дугаартай “Регистрийн дугаар *********, ********* овгийн *********ын *********, халх, эмэгтэй, 1951 оны 06 дугаар сарын 01-ний өдөр төрсөн” гэсэн иргэний үнэмлэхийн лавлагаа,

           ********* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн CVL662000001000204 дугаартай “Регистрийн дугаар *********, ********* овгийн ********* *********, халх, эрэгтэй, 1966 оны 05 дугаар сарын 18-ны өдөр төрсөн” гэсэн иргэний үнэмлэхийн лавлагаа,

          БНМАУ-ын хүн амын регистрийн карт №056-д “********* аймгийн *********сум, *********ын *********, регистрийн дугаар *********, ********* аймгийн *********суманд 1951 оны 06 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, эмэгтэй, гэрлэсэн, Шинэ-Амьдрал нэгдлийн 1-р бригад, хоньчин, эцэг **** ********* нас барсан, эх *******, нөхөр *****” гэсэн карт,

          БНМАУ-ын хүн амын регистрийн карт №071-д “********* аймгийн *********сум, ********* *********, регистрийн дугаар *********, ********* аймгийн *********суманд 1966 оны 05 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, эрэгтэй, гэрлэсэн, Шинэ-Амьдрал нэгдлийн 1-р бригадад 1987 онд хоньчноор ажилд орсон, эх *********ын ********* *********.” гэсэн карт,

          Үндэсний төв архивын 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 03-04/1430 дугаартай “Хүн ам, орон сууцны 1989 оны улсын тооллогын ********* аймгийн *********сумын бүртгэлийн 152 дугаар хуудсанд: сумын төвд оршин суугч: Өрхийн тэргүүн ********* *********22 настай, эхнэр ******* 20 настай” гэсэн архивын лавлагаа, БНМАУ-ын хүн ам, орон сууцны 1989 оны тооллогын баримт,

          Үндэсний төв архивын 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 03-04/1429 дугаартай “Хүн ам, орон сууцны 1989 оны улсын тооллогын ********* аймгийн *********сумын бүртгэлийн 125 дугаар хуудсанд: хөдөөд оршин суугч: Өрхийн тэргүүн ******* 38 настай, эхнэр *********ын ********* 37 настай, хүү **** 6 настай” гэсэн архивын лавлагаа, БНМАУ-ын хүн ам, орон сууцны 1989 оны тооллогын баримт,

           Үндэсний төв архивын 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 03-04/1426 дугаартай 2000 оны хүн ам, орон сууцны тооллогын баримтын 45 дугаар хуудсанд: өрхийн тэргүүн ********* овогтой *********, эрэгтэй, 1966 оны 5 сард төрсөн, 33 настай, эхнэр ****, 1968 оны 3 сард төрсөн, 31 настай,  охин *********овогтой ******, 1989 оны 4 сард төрсөн, 10 настай, хүү *********овогтой ***, 1991 оны 11 сард төрсөн, 8 настай, хүү *********овогтой ********, 1994 оны 5 сард төрсөн” гэсэн архивын лавлагаа, Хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллогын баримт,

           Үндэсний төв архивын 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 03-04/1436 дугаартай “Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын ********* аймгийн Арвайхээр сумын Согоот 1 дүгээр багийн бүртгэлийн 15 дугаар хуудсанд:*** *** тоотод оршин суугч:Өрхийн тэргүүн ********* ургийн овогтой ********* *********1966 оны 05 дугаар сард төрсөн, 44 настай, эхнэр *** ургийн овогтой ******* 1968 оны 03 дугаар сард төрсөн, 42 настай, хүү ********* ургийн овогтой *********ийн ***** 1991 оны 11 дүгээр сард төрсөн, 18 настай, хүү *** ургийн овогтой *********ийн Даваадэмбэрэл 1994 оны 11 дүгээр сард төрсөн, 16 настай, хүү ********* ургийн овогтой *********ийн ******* 2000 оны 03 дугаар сард төрсөн, 10 настай гэж бүртгэгдсэн байна” гэсэн архивын лавлагаа, хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын асуулга гэсэн баримт,

            Хүсэлт гаргагчийн хүсэлтээр №**** дугаартай цэргийн батлахад үзлэг хийсэн. Үүнд: 1.Цэргийн батлах. БНМАУ-ын Батлан хамгаалах яам гэсэн бичигтэй улаан өнгийн дэвтэр байна.

            2. Тус дэвтрийн 1-р хуудас. Регистрийн дугаар:***. Цэргийн батлах, №561368, Овог: *********, нэр *********, төрсөн 1966 он, 5 сар 18 өдөр. ********* аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны цэргийн хэлтсээс 1984 оны 1 сарын 1-нд олгов. Цэргийн хэлтсийн дарга гээд гарын үсэг зурсан байгаа боловч уншигдахгүй байна.

          3. 2-р хуудас. Биеийн байцаалт: Төрсөн газар:Хөөвөр, яс үндэс: халх, боловсрол: бага гэсэн байна.

          4. 3-р хуудас. Цэргийн алба хаасан байдал. ********* аймгийн цэрэг татлагын комиссоос цэргийн албанд татав. Цэргийн хэлтсийн дарга Д/х А.Лувсан-Очир. 1984 он 6 сар 22 өдөр” гэсэн үзлэгийн тэмдэглэл,

         Гэрч **** “*********нь *** аймгийн ** сумын 126 дугаар цэргийн ангид 1984 онд татагдаад, 1987 онд цэргээс халагдсан.” гэсэн мэдүүлэг,

          Гэрч ***** “*********нь *** аймгийн **** сумын 126 дугаар цэргийн ангид 1984 оны 6 сарын 22-нд цэргийн албанд татагдаж, 1987 оны 06 дугаар срын 20-нд халагдаж байсан” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

           8. *********ын ********* гэсэн №*** дугаартай цэргийн батлахад бичигдсэн ********* гэсэн регистрийн дугаар нь ********* *********ийн иргэний үнэмлэхэд бичигдсэн ********* гэсэн регистрийн дугаартай тохирч байгаа бөгөөд ********* гэсэн регистрийн дугаар нь ********* *********т олгогдсон регистрийн дугаар болох нь  ********* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн  2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн CVL2662000001000204 дугаартай ********* *********ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, №*** дугаартай цэргийн батлах, ********* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн БНМАУ-ын хүн амын регистрийн №071 дугаар карт гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

 

          9. Хүсэлт гаргагч *********нь ээж Ц.*********аар овоглодог бөгөөд Т.********* нь түүний өвөө буюу ээж Ц.********* аав болох нь хэрэгт авагдсан хүсэлт гаргагчийн тайлбар, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 03-04/1426, 03-04/1430/, 03-04/1429 дугаартай архивын лавлагаанууд, Ц.********* иргэний үнэмлэхийн лавлагаа, БНМАУ-ын хүн амын регистрийн №056 дугаартай “*********ын *********, эцэг **** *********, эх *********” гэсэн карт, БНМАУ-ын хүн амын регистрийн №071 дугаартай “********* *********, эх *********ын *********” гэсэн карт, ********* аймгаас цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкет “*********ын *********, 1966 оны 05 сарын 18-нд төрсөн, Ам бүл 2, эмэг эх **** 72 настай, тэтгэвэрт” гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

 

          Иймд хүсэлт гаргагч ********* овгийн ********* *********ийн шүүхэд гаргасан  цэргийн батлахын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийг хангаж, түүнийг №561368 дугаартай *********ын *********гэсэн бичилттэй цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож шийдвэрлэлээ.

 

10. Хүсэлт гаргагч *********нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдаан хийлгэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг оролцуулахгүйгээр  хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

     11. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээв.

       12. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ********* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж байна.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар ********* овгийн ********* *********нь №*** дугаартай *********ын *********гэсэн бичилттэй цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдсугай. 

       3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Б.*********ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ********* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.ЦЭЦЭГЭЭ