2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 192/ШШ2026/03107

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн би,

 

Нэхэмжлэгч: ************** М ХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ************ У /рд: **********/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 33,885,583.22 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Нэхэмжлэгч :М  ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Бадрахын Мөнхнавч нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 9 сарын 13-нд ********тоот "цахим зээлийн гэрээ"-г байгуулж, 37,480,000 төгрөгийн зээлийг сарын 1.75%-ийн хүүтэй, 31 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан ********тоот "цахим зээлийн гэрээ"-ний үүргийг 149 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгчтэй байгуулсан ********тоот "цахим зээлийн гэрээ-ний хугацаа 2027 оны 03 дугаар сарын 13-нд дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дах заалтыг тус тус үндэслэн дээрх цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө нэг талын санаачлагаар цуцлах үндэслэлтэй байна. Иймд дээрх цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар ********тоот гэрээний үүрэгт Үндсэн зээлийн төлбөрт 30,896,565.9 төгрөг, Үндсэн хүүний төлбөрт 2,909,206.71 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 62,810.59 төгрөг, нотариатын төлбөрт 17,000 төгрөг, Нийт 33,885,583.22 төгрөгийг зээлдэгч Б.У-ээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага болох 33,885,583.22 төгрөгийг 24 сарын хугацаанд буюу 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхэлж сар бүр 1,411,899.30 төгрөгөөр төлж барагдуулана гэжээ.

 

Хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбарыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М  ХК нь хариуцагч Б.У-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 33,885,583.22 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М  ХК-ийн нэхэмжилсэн 33,885,583.22 төгрөгийг хариуцагч Б.У- нь 33,885,583.22 төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасантай нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 327,378 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.У-ээс 163,689 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 163,689 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М  ХК-д олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч М  ХК-ийн нэхэмжилсэн 33,885,583.22 төгрөгийг хариуцагч Б.У- нь 24 сарын хугацаанд буюу 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхэлж сар бүр 1,411,899.30 төгрөгөөр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327,378 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.У-ээс 163,689 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 163,689 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М  ХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН