| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Золзаяа |
| Хэргийн индекс | 191/2026/01012/И |
| Дугаар | 191/ШШ2026/02262 |
| Огноо | 2026-02-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 191/ШШ2026/02262
| 2026 02 09 | 191/ШШ2026/02262 |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* ******* ХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* овогт *******ийн ******* /РД: *******/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 26,349,366 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Хариуцагч Б.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлт байхгүй, эвлэрэх боломжтой. гэв.
Хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэлийн шаардлагыг бол хүлээн зөвшөөрч байгаа. 12 сарын хугацаатай эвлэрэх хүсэлтэй байна. гэв.
Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Б.******* би ******* *******наас 27,551,000 төгрөгийн зээл аваад төлөөгүй олон сар болсон. Надаас нэхэмжилж байгаа 26,349,366 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна.
Би 3 сарын 25-ны өдрөөс 12 сарын хугацаанд тэнцүү төлөлтөөр буюу 2,195,780.5 төгрөгийг сар бүрийн 25-ны өдөр төлөх хүсэлтэй байна.
Төлөлтийн график, 2026 он 03 дугаар сарын 25-ны өдөр 2,195,780.5 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 2,195,780.5 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 2,195,780.5 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 2,195,780.5 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 2,195,780.5 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 2,195,780.5 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 2,195,780.5 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2,195,780.5 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2,195,780.5 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2,195,780.5 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2,195,780.5 төгрөг, 2027 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 2,195,780.5 төгрөг. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК-аас хариуцагч Б.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 26,349,366 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс иргэний хэрэг үүсгэж, хариуцагч нарт нэхэмжлэлийг хувийг гардуулж, талуудад хуульд заасан эрх, үүргийг танилцуулж, тайлбарлажээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөхөөр эвлэрэн хэлэлцсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т Хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болно гэж заасан. Тодруулбал, тус хуулийн 106 дугаар 106.5-д зааснаар талууд эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх тухайн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох захирамж гаргах зохицуулалттай ба энэ тохиолдолд Иргэний хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх ёстой.
Шүүх хуралдаанд зохигчид уг хэрэг маргааныг эвийн журмаар шийдвэрлэх хүсэлт гаргасан ба шүүхээс тэдгээрт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхийн үр дагаврын талаар тайлбарлахад талууд эвлэрэх хүсэл зориг нь хэвээр байгаагаа илэрхийлсэн тул эвлэрлийг батлав.
Учир нь, энэ хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-д зааснаар хэргийн нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа багасгах, нэмэгдүүлэх, өөрчлөх, хариуцагч талтай эвлэрэх эрхтэй бол хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй юм.
Хэрэгт авагдсан баримтаар шүүх болон зохигч нарт илэрхий байдлаар тус хэрэгт хуулиар хамгаалагдсан эрх ашиг нь хөндөгдөж буй зайлшгүй татан оролцуулбал зохих бусад гуравдагч этгээд байхгүй, гагцхүү нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд үүссэн харилцаанаас улбаатай шаардлагын хүрээнд талууд эвлэрч, шүүхийн тогтоолыг сайн дураар биелүүлээгүйгээс үүсэх эрх зүйн үр дагавар нь зохигчдод хамаарах учир гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөж байна гэж үзэх нөхцөл байдал алга байна.
Нэхэмжлэгч нь уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан оролцохоор *******т итгэмжлэл олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зохигчийн бүхий л эдлэх эрх, үүргийг эдлүүлэхээр болжээ. Тус хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар төлөөлүүлэгчээс бичгээр олгосон итгэмжлэлд заасан хүрээ, хязгаараар итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрх хэмжээ тодорхойлогдох ба итгэмжлэгдсэн төлөөлөгч нь эвлэрэн хэлэлцэх эрхтэй байна.
Иймд, нэгэнт зохигчид эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан нь тодорхой бүрэн эрхтэй этгээдийн илэрхийлсэн хүсэл зориг учраас эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 26,349,366.00 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2026 он 03 дугаар сарын 25-ны өдөр 2,195,780.5 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 2,195,780.5 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 2,195,780.5 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 2,195,780.5 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 2,195,780.5 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 2,195,780.5 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 2,195,780.5 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2,195,780.5 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2,195,780.5 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2,195,780.5 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2,195,780.5 төгрөг, 2027 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 2,195,780.5 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн талуудын эвлэрлийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 289,697.00 төгрөгийн тал хувь 144,848.5 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс, үлдэх 144,848.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигчид сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын шатны журмаар болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргахгүй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЗОЛЗАЯА