| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 197/2025/36793/И |
| Дугаар | 197/ШШ2026/03367 |
| Огноо | 2026-02-09 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 197/ШШ2026/03367
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ,,,
Хариуцагч: ********************* 3 байрлах
Үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Дүүрэнбилэг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэцэцэг нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2.Нэхэмжлэгч Х. нь хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын банкны төлбөр барагдуулах газарт холбогдох Үнэлгээ хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3.Нэхэмжлэгч нь хөрөнгийн үнэлгээ хийх явцад зах зээлийн үнээс доогуур үнэлсэн, ямар аргачлал болон олон улсын стандарт баримталсан нь тодорхойгүй, хөрөнгийг биечлэн очиж үзээгүй, харьцуулсан обьект тодорхойгүй, үнийн саналын дагуу дуудлага худалдаа зохион байгуулалгүй шууд үнэлгээ томилуулсан гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.
4.Хариуцагч нь талууд үнийн саналд тохиролцоогүй тул шинжээч томилж, дүгнэлтийг хуульд заасан хугацаанд төлбөр төлөгч талд мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан хэмээн үгүйсгэх үндэслэлээ тус тус тайлбарласан.
5.Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын банкны төлбөр барагдуулах газар нь төлбөр төлөгч Х.ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн *******,*******,******* хаягт байрлах 473.16,12 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд зааснаар битүүмжилж, эд хөрөнгө хураах тогтоолоор хураах ажиллагааг явуулж талууд хөрөнгийн үнийн саналд тохиролцоогүй буюу үнийн санал ирээгүй тул мөн хуулийн 42, 55 дугаар зүйлд зааснаар 2025 оны 08 сарын 29-ны өдрийн дугаар 8/51 тогтоолоор Шинжээч томилсон байна.
Хөрөнгийн үнэлгээний Мөнх-Оргил трейд ХХК нь *******,*******,******* хаягт байрлах 473.16,12 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг 2,405,240,200 төгрөгөөр үнэлжээ.
5.1.Хариуцагчаас хөрөнгийн үнэлгээний мэдэгдлийг 2025 оны 09 сарын 05-ний өдөр мэдэгдсэн.
5.2.Хөрөнгийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасныг баримтлан бичигдэж тайланд үнэлгээний ажлын зорилго, үнэлгээний олон улсын стандартад нийцсэн байдал, арга зүйг мэдээлж, мэдээллийн эх үүсвэр, үнэ цэнийн суурь, зах зээлийн үнэ цэнэ, зах зээлийн хандлага, орлогын хандлага, өртгийн хандлага, *******, үл хөдлөх хөрөнгө, үл хөдлөх өмч гэсэн зүйлсийг тодорхойлж тайлбарлан, үнэлж буй хөрөнгийн төлөв байдал, үнэлгээний ажлын товч мэдээлэл, үнэлгээний ажлын зарчмыг баримтлан хөрөнгийг үнэлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.
Үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ үнэлж буй обьектын байршил, ашиглалтад орсон огноо, засал чимэглэл, хийцлэл, талбай зэргийг итгэлцүүрээр нэгж оноо өгч харьцуулан ажилласан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан харьцуулалтын аргыг хэрэглээгүй гэх тайлбар үндэслэлгүй.
5.3.Тус Хөрөнгө үнэлгээний компани нь Стандартчиллын төв байгууллагаас баталсан хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг зөрчсөн гэх баримтгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй байна.
6.Шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаас шинжээч томилсон, шинжээч үнэлгээ тогтоосон ажиллагаа хууль зөрчөөгүй тул хариуцагч т холбогдох үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Х.ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
7.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээх үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Банкны төлбөр барагдуулах газарт холбогдох үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Х.ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш 7 хоногийн дотор Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА
З