Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 2018/ШЦТ/212

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч В.Дэлгэрмаа,

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох 1714002170220 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 сарын 17-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, эрэгтэй, дээд боловсролтой, уулын ашиглалтын технологич мэргэжилтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,******* овогт *******,

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч ******* нь 2017 оны 10 сарын 13-наас 2017 оны 10 сарын 14-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Мандалхайрхан 1 дүгээр багийн нутаг гучингийн гол гэх газарт үйл ажиллагаа явуулах ******* ХХК-ны уурхай дээр Л.Э, Я.Э нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч ******* нь 2017 оны 10 сарын 13-14-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багт ******* ХХК-ны уурхай дээр иргэн Л.Э, Я.Э нарыг зодож тэдний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь ...

Хохирогч *******ын ... Ө нь та нар нийлж намайг зодох гэлээ гээд надруу дайраад намайг зохиж авсан. Ө миний араас хөөгөөд би зугтаагаад байсан чинь араас нэг машин ирээд миний нүүрлүү цохисон. Тэгэхээр нь би шүд ойччихсон шүү дээ, та нар яаж байгаа юм бэ гэсэн ... Ө нь миний нүрлүү өшиглөж авсан. Тэгээд нүүр амнаас цус гоожиж шүд унасан. ... тухайн үед би толгой болон нүүрэн хэсэгтээ гэмтэл авсан, бас нэг шүд унаж нэг шүд эмтэрсэн зэрэг гэмтэл авсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-32/,

Хохирогч Я.Эын ... Би Өтай маргалдаад машинаас буугаад уулзсан чинь Ө намайг нэг удаа хамар луу цохиод миний хамарнаас цус гарсан. Тэгэхээр нь бас тэрний хамар луу нь цохиод тэрний хамраас бас цус гарсан. ... Ө миний нүүр рүү гараараа цохиж авсан. ... тухайн үед би толгой болон хоёр нүд хавдсан, толгой нүүрлүү 2-3 удаа цохиж авсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-39/,

Гэрч *******ын ... машины гадаа жаахан байж байгаад орж ирэхдээ Эын хамарнаас нь цус гарчихсан нүднээс нь нулимас цийлгэнэчихсэн орж ирсэн. Би ганцаараа машин дотор сууж байгаад Э, Энхбазар хоёрыг ирэхгүй удаад байхаар нь араас нь уурхай дээр очсон чинь Э, Энхбазар хоёр зодуулчихсан байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-47/,

Шүүгдэгч *******ы ... би тэр хоёрын нүүрэнд нь нэг удаа шанаа орчимд нь гараараа цохисон, тэр үед Энхбазар, Э нар нилээд согтуу намайг түлхэхэд миний гарын аяаар унаад байсан, тэд нар бүгд согтуу байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 71-74/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 сарын 17-ны өдрийн 513 тоот шинжээчийн ... *******ын биед баруун дээд 1-р шүдний булгарал, зүүн дээд 5-р шүдний эмтрэл, 2 нүдний зовхи, уруул, зулай, хөмсөг, чамархайд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 59-60/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 сарын 17-ны өдрийн 512 тоот шинжээчийн ... Я.Эын биед тархи доргилт, баруун, зүүн нүд, баруун чихэнд цус хуралт, баруун нүдний салстад цус харвалт, завьжинд шарх, 1 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 64-65/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хоёр хүнд үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Хохирогч *******, Я.Э нар нь эвлэрч, эвлэрлийн гэрээг хэргийн 85-86 дугаар талд хавсаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, гэмт хэргийн улмаас бусдад учирсан гэм хор арилсан байна гэж үзлээ.

Шүүгдэгч *******ы үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан торгох ял оногдуулав.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ы эзэмшлийн гар утсыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч******* овогт *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хоёр хүнд үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******г 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******ы цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ы эзэмшлийн гар утсыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.        

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА