Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 311/ШШ/2026/00210

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Нэхэмжлэгч: ....... хот, ..........дүүрэг, ......... хороо, ........ тоот хаягт оршин суух, ......... овогт ..........гийн ...........ийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар  сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. 

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б..........., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Г.Эрдэнэжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б......... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Завхан аймгийн ……… газарт 1987 оны 12 сарын 28-ны өдрөөс 1988 оны 01 сарын 20-ны өдөр хүртэл халаалтын зуухны машинист, 1988 оны 01 сарын 20-ны өдрөөс 1991 оны 02 сарын 20-ны өдөр хүртэл ……… хогийн ачигчаар, 1991 оны 02 сарын 20-ны өдрөөс 1991 оны 06 сарын 28-ны өдөр хүртэл ……………………… засварчнаар, 1991 оны 06 сарын 28-ны өдрөөс 1992 оны 07 сарын 18-ний өдөр хүртэл жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б……….шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б............ нь 1987 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл Завхан аймгийн ........... газарт .......... машинист, 1988 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хүртэл Завхан аймгийн ............ ......... ачигчаар, 1991 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүртэл ....... хотын .........засварчнаар, 1991 оны 06 дугаар сарын 28-наас 1992 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүртэл ....... хотын .......... жолоочоор тус тус ажиллаж байсныг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж байна гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  Б............ийн  нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Б............ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.

Нэхэмжлэгч Б........... нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Тэрээр 1987 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 20-ныг хүртэл Завхан аймгийн ………… газарт халаалтын зуухны машинистаар,

-1988 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 20-ныг хүртэл мөн ……….. ……ачигчаар,

-1991 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 28-ныг хүртэл Завхан аймгийн …….. хотын ………. засварчнаар,

-1991 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүртэл Завхан аймгийн ……… хотын ………. хэсэгт жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь түүний 1988 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр нээлгэж бичилт хийлгэсэн 211012 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, Завхан аймгийн ……….. газрын даргын 1991 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 46 дугаартай “Ажлаас чөлөөлж өөр байгууллагад шилжүүлэх тухай” тушаал, түүний хавсралт, тухайн үед ажиллаж байхдаа авахуулсан фото зургууд зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Түүнчлэн Архивын ерөнхий газар Үндэсний төв архивын 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 03-01/1931 тоот Хүн ам, орон сууцны 1989 оны улсын тооллогын /өрхийн хуудас/ баримтад “............, .... настай, эрэгтэй, байнга суудаг, ажилчин, гэрлэсэн, ..........жолооч...” гэх хэсэг,

Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ирүүлсэн нэхэмжлэгчийн анх регистрийн дугаар авч байсан ХААТР-1/А/ маягт, уг баримтын 14-т “.............Газар ......... жолооч, 1988 он” гэх хэсэг,

нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний ажиллаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчүүдэд үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж, хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:

Гэрч Ц............ын өгсөн мэдүүлгийн: “...Б..........эй Завхан аймгийн ........... жолоочоор 1987 оноос 1994 он хүртэл ажилласан …” гэх хэсэг,

гэрч Д...........гийн  өгсөн мэдүүлгийн: “... Б............ Завхан аймгийн  ............газарт 1987 оноос 1993 он хүртэл .......... хийдэг байсан...” гэх хэсэг мэдүүлгүүдтэй нийцэж байх тул түүний тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв гэж үнэллээ.

Иймд нэхэмжлэгч Б.............ийн дээрх ажиллаж байсан талаар ажилд томилсон болон чөлөөлсөн тушаалууд өөрт болон архивд хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж ажиллаж байсан байдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.

Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.............ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч .......... овогт  ............гийн ..........ийг 1987 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 20-ныг хүртэл Завхан аймгийн ……………….. машинистаар,

-1988 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 20-ныг хүртэл Завхан аймгийн ……………….. ачигчаар,

-1991 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 28-ныг хүртэл Завхан аймгийн …………….. засварчнаар,

-1991 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүртэл Завхан аймгийн …………хотын …………. хэсэгт жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч  Б...............ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.БАЛЖИННЯМ