Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2018/00441

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2018/00441

 

 

 

С.М, Б.А  , С.Н - нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 28ы өдрийн 183/ШШ2017/00027 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С.М- , Б.А - , С.Н нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч М.Д - д холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, өмчлөх эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлтэй,

Хариуцагчийн С.М- аас 92.000.000 төгрөг, Б.А - аас 107.600.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнх-Ачит,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан,

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Нямдорж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч С.М- , Б.А - , С.Н нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.М- ын нөхөр Б.А - нь барилгын Бьюлд Март ХХК-д ажилладаг бөгөөд компанийн ажилтай холбогдуулан М.Д - ас 50 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, нэг сарын 5 хувийн хүүтэйгээр зээлэхээр тохиролцсон. Харин үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах гэтэл гэрчилгээ С.М- ын нэр дээр байсан учир байрыг зээлийн дүнд худалдан авсан дүр үзүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Мөн оны 12 дугаар сарын 03-ны өдөр Б.А - 10 000 000 төгрөгийг нэмж авсан бөгөөд зээлийг М.Дорждагвын Ланд Стар ложистик ломбардын ХААН банкны 5111064292, 5003895140 тоот дансанд төлж байсан. Иймд 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсан гудамж, 100/6 дугаар байрны 24 тоот, 101.65 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц болон зоорийн давхрын жи28 /g28/ хаягт байрлах, 18 м.кв талбайтай автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.А - шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.А - нь М.Д - ас 40 000 000 төгрөгийн зээл авч, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16хороолол, Да хүрээ гудамж, 66/и байрны 62 тоотод байрлах, 49,81 м.кв талбайтай улсын бүртгэлийн Ү-2204071506 дугаартай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. М.Д - орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулмагц өөрийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээ гаргуулсан. Гэтэл уг гэрээ нь орон сууц худалдах, худалдан авах бус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилготой байсан тул өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Иймд Б.А - , М.Д - нарын хооронд байгуулсан 2016 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, Баянзүрх дүүргийн 16 дугаар xopoo, 16 дугаар хороолол, Да хүрээ гудамж, 66/и байрны 62 тоотод байрлах 49.81 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204071506 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Б.А - мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч С.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Н миний бие дүү Б.А - ын хүсэлтээр өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204059556 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 34 дүгээр байрны 15 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгөө Б.А - ын авсан зээлийн барьцаа болгож, 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр М.Д - тай үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Гэхдээ анхнаасаа талууд орон сууц худалдах-худалдан авах ямар нэгэн хүсэл зориг агуулаагүй бөгөөд халхавчлах зорилгоор байгуулсан, М.Д - ас ямар нэгэн төлбөр мөнгө хүлээж аваагүй. Иймд орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М.Д - шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. С.М- ын нэхэмжлэлийн шаардлагын хувьд М.Д - тай 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул М.Д - Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчид хандан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсан гудамж, 100/6 дугаар байрны 24 тоотод байрлах 101,65 м.кв талбайтай 3 өрөө орон сууц болон зоорийн давхрын жи28 /g28/ дугаартай 18 м.кв талбайтай автомашины зогсоолын зориулалттай талбайг чөлөөлүүлэхээр хандан С.М- нь 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн дотор орон сууц болон автомашины зогсоолоо бүрэн суллаж өгөхөөр хүлээн зөвшөөрснөөр талуудын эвлэрлийг баталсан захирамж гарсан. Захирамжийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үргэлжилж байгаа. С.М- ын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Өмнө нь уг асуудлыг шүүх шийдвэрлэсэн.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь халхавчилсан хэлцэл, дүр үзүүлсэн хэлцэл гэсэн боловч Б.А - , М.Д - хоёрын хооронд байгуулсан барьцааны гэрээ хэрэгт байхгүй. Худалдах-худалдан авах гэрээний дагуу эрх, үүрэг үүсч, улсын бүртгэлийн гэрчилгээ солигдсон. Иймд худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэжээ.

 

Хариуцагч М.Д - шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч С.М- тай 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний төлбөрт хүү, алдангийн хамт 76 500 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний төлбөрт хүү, алдангийн хамт 15 500 000 төгрөг нийт 92 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

Б.А - нь 2016 оны 02 сарын 23-ны өдрийн 90 дугаартай зээлийн гэрээгээр 43 000 000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай, 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 106 дугаар зээлийн гэрээгээр 25 000 000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлсэн. 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр зээлийн хугацааг сунгасан боловч төлөөгүй тул эхний зээлийн гэрээний төлбөр 43 000 000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 4 350 000 төгрөг, алданги 21 500 000 төгрөг, нийт 68 850 000 төгрөг, 106 дугаар зээл 25 000 000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 1 250 000 төгрөг, алданги 12 500 000 төгрөг нийт 38 750 000 төгрөг болсон тул Б.А - аас 107.600.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1. 56.1.2, 56.1.3, 56.1.8 дахь хэсэгт заасныг баримтлан хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч тогтоолгох тухай нэхэмжлэгч С.М- , Б.А - нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч С.Н ийн хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах, өмчлөгч тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, М.Дорждагвын С.М- аас 92 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага 89 629 000 төгрөгийг, Б.А - аас 107 000 000 төгрөгийг гаргуулан М.Д - д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 237 100 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56 2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.М- ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407 950 төгрөг, Б.А - ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357 950 төгрөг, С.Н ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөг, М.Дорждагвын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 695 950 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж. С.М- аас улсын тэмдэгтийн хураамж 606 095 төгрөг, Б.А - аас улсын тэмдэгтийн хураамж 692 950 төгрөгийг тус тус гаргуулж М.Д - д олгохоор шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнх-Ачит давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: С.М- , М.Д - нарын байгуулсан зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг нэг өдөр, адил үнийн дүнтэй байгуулсан шалтгаан, хариуцагч үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд заасан гэрээний үнэ 50 000 000 төгрөгийг одоо болтол шилжүүлээгүй үйл баримтад дүгнэлт хийсэнгүй. Нэхэмжлэгч нь хариуцагчтай 50 000 000 төгрөгийн зээлийн гэрээний барьцаа болгон өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн нэр дээр шилжүүлсэн, үл хөдлөх эд хөрөнгөө мөнгө болгох буюу худалдах хүсэл зориг байгаагүй. Тиймээс худалдах-худалдан авах гэрээнд заасан 50 000 000 төгрөгийг шилжүүлэхийг шаардаагүй. С.М- ын орон сууцыг зээлийн гэрээний барьцаа байсан гэж дүгнэхдээ талуудын хооронд барьцааны гэрээ Иргэний хуульд заасан журмын дагуу байгуулагдсан эсэх, худалдах-худалдан авах гэрээ байгуулах хүсэл зориг байсан эсэхэд дүгнэлт өгсөнгүй. Нэхэмжлэгч зээлийн барьцаа болгож шилжүүлсэн орон сууцаа хариуцагчид алдахаас гадна хариуцагчид нэмж 92 000 000 төгрөгийг төлөх үр дагаварт хүргэж байна. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт Б.А - ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ тайлбарлаагүй, дүгнэлт өгөөгүй.

Хариуцагч нь Б.А - т холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлдээ "бид ззэлийн гэрээнд дээрх орон сууцыг барьцаа болгосон боловч зээлийн гэрээний дагуу төлбөр төлөөгүй, хэрэв надаас зээлсэн мөнгөө өгвөл миний бие үл хөдлөх эд хөрөнгийг буцаан өгөхөд татгалзахгүй" гэсэн. Нэхэмжлэгч Б.А - зээлийн барьцаа болгож шилжүүлсэн орон сууцаа хариуцагчид алдахаас гадна хариуцагчид нэмж 107 000 000 төгрөгийг төлөх үр дагаварт хүргэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Нямдорж давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг өөрчлөх үндэслэлтэй. 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө "Худалдах худалдан авах гэрээ"-ний үнэн зөвийг 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 171 тоот нотариат нь гэрчилж, 134 дугаарт бүртгэж, мөн хураамжид 25000 төгрөг төлсөн нь талуудын хүсэл зоригийн илэрхийллийг нягтлан шалгасны үндсэн дээр гэрчилсэнтэй нэхэмжлэгч тал маргаагүй нотариатын үйлдлийг хүлээн зөвшөөрч, хүчин төгөлдөр гэдгийг баталсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийг 56.1.2-т заасан нөхцөл бүрдсэн гэж үзэх үндэслэлгүйг шүүх анхаараагүй. Нэхэмжлэгч С.Н нь хариуцагч М.Д - , Б.А - нарын хооронд зээлийн барьцааны гэрээ болон хэлцэл байгуулсан талаарх нотлох баримт гаргаж өгөөгүй байхад ийнхүү хийсвэр дүгнэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Нэхэмжлэгч С.Н нь дээрх маргаан бүхий 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө "Худалдах-худалдан авах гэрээ"-ний дагуу Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 хороолол, 34 дүгээр байрны 15 тоот хаягт байршилтай, Y-2204059556 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх хариуцагч М.Д - д шилжсэн гэсэн нотлох баримт гаргаж өгөөгүй учир өмчлөгч болохыг тогтоолгох шаардлага хууль зүйн үндэслэлгүй. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1заасны дагуу дээрх маргаан бүхий орон сууцны өмчлөгч нь С.Н мөн болохыг гэрчилсэн 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 00031 дугаар бүхий гэрчилгээг хүчингүй болгосон талаарх Эд хөрөнгө, өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.8-т зүйлд заасан үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжиж байгаа бол эрхийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага зохих өөрчлөлт оруулахаар заасны дагуу Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газраас хариуцагч М.Д - д маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг шинээр олгосон баримт хэрэгт авагдаагүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1"...нэхэмжлэгч С.Н ийн хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах, өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж... гэснийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч С.М- , Б.А - , С.Н нар нь хариуцагч М.Д - д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, өмчлөх эрхийг сэргээлгэх тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт С.М- аас 92.000.000 төгрөг, Б.А - аас 107.600.000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

Зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан боловч шүүх хуралдааны үеэр талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч С.М- нь 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсан гудамж, 100/6 дугаар байрны 24 тоот, 101.65 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц болон зоорийн давхрын жи28 /g28/ хаягт байрлах, 18 м.кв талбайтай автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаас,

нэхэмжлэгч Б.А - , 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, улсын бүртгэлийн Ү-2204071506 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 16 дугаар xopoo, 16 дугаар хороолол, Да хүрээ гудамж, 66/и байрны 62 тоотод байрлах 49.81 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаас,

хариуцагч М.Д - нь зээлийн гэрээний үүрэгт С.М- аас 92.000.000 төгрөг, Б.А - аас 107.600.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас тус тус татгалзаж, нэхэмжлэгч С.М- Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсан гудамж, 100/6 дугаар байрны 24 тоот, 101.65 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц болон зоорийн давхрын жи28 /g28/ хаягт байрлах, 18 м.кв талбайтай автомашины зогсоолын өмчлөх эрхийг 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээгээр шилжүүлэн авсныг нотолсон хүчин төгөлдөр шүүгчийн захирамж байгааг бүрэн хүлээн зөвшөөрч, улмаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсан гудамж, 100/6 дугаар байрны 24 тоот, 101.65 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц болон зоорийн давхрын жи28 /g28/ хаягт байрлах, 18 м.кв талбай бүхий автомашины зогсоолын өмчлөх эрхийг М.Д - д шилжүүлэн, тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийг чөлөөлж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах,

хариуцагч М.Д - нь Баянзүрх дүүргийн 16 дугаар xopoo, 16 дугаар хороолол, Да хүрээ гудамж, 66/и байрны 62 тоотод байрлах 49.81 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Б.А - ын зөвшөөрөлтэйгээр С.М- д шилжүүлэх,

хариуцагч М.Д - нэхэмжлэгч С.Н ийн, 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, улсын бүртгэлийн Ү-2204059556 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 34 дүгээр байрны 15 тоотод байрлах, 40.3 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, эвлэрлийг баталсан шүүгчийн захирамж гарсан өдөр М.Д - нь Ү-2204059556 дугаарт бүртгэлтэй дээрх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг С.Н д хүлээлгэн өгч, улсын бүртгэлд бүртгүүлэх ажлыг С.Н хариуцахаар харилцан тохиролцон эвлэрсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд талуудын тохиролцсон эвлэрлийн гэрээний нөхцөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч С.М- , Б.А - , хариуцагч М.Д - нар нь үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг, мөн нэхэмжлэгч С.М- Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсан гудамж, 100/6 дугаар байрны 24 тоот, 101.65 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц болон зоорийн давхрын жи28 /g28/ хаягт байрлах, 18 м.кв талбай бүхий автомашины зогсоолыг өмчлөх эрхийн хамт М.Д - д шилжүүлэн, тус үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж өгөхөөр, хариуцагч нь Баянзүрх дүүргийн 16 дугаар xopoo, 16 дугаар хороолол, Да хүрээ гудамж, 66/и байрны 62 тоотод байрлах 49.81 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Б.А - ын зөвшөөрөлтэйгээр С.М- д шилжүүлэх мөн С.Н ийн нэхэмжилсэн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, улсын бүртгэлийн Ү-2204059556 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 34 дүгээр байрны 15 тоотод байрлах, 40.3 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Д - нь хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг, эвлэрлийг баталсан шүүгчийн захирамж гарсан өдөр М.Д - нь Ү-2204059556 дугаарт бүртгэлтэй дээрх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг С.Н д хүлээлгэн өгч, улсын бүртгэлд бүртгүүлэх ажлыг С.Н хариуцахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг тус тус баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 28ы өдрийн 183/ШШ2017/00027 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.М- ын, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсан гудамж, 100/6 дугаар байрны 24 тоот, 101.65 м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууц болон зоорийн давхрын жи28 /g28/ хаягт байрлах, 18 м.кв талбай бүхий автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаас,

нэхэмжлэгч Б.А - ын, 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, улсын бүртгэлийн Ү-2204071506 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 16 дугаар xopoo, 16 дугаар хороолол, Да хүрээ гудамж, 66/и байрны 62 тоотод байрлах 49.81 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаас,

хариуцагч М.Дорждагвын, нэхэмжлэгч С.М- аас 92.000.000 төгрөг, нэхэмжлэгч Б.А - аас 107.600.000 төгрөг тус тус гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж,

нэхэмжлэгч С.М- нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсан гудамж, 100/6 дугаар байрны 24 тоот, 101.65 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц болон зоорийн давхрын жи28 /g28/ хаягт байрлах, 18 м.кв талбай бүхий автомашины зогсоолыг өмчлөх эрхийн хамт хариуцагч М.Д - д шилжүүлэн, тус үл хөдлөх хөрөнгүүдийг чөлөөлж,

хариуцагч нь Баянзүрх дүүргийн 16 дугаар xopoo, 16 дугаар хороолол, Да хүрээ гудамж, 66/и байрны 62 тоотод байрлах 49.81 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Б.А - ын зөвшөөрөлтэйгээр С.М- д шилжүүлэх,

мөн хариуцагч М.Д - нь С.Н ийн нэхэмжилсэн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, С.Н ийг улсын бүртгэлийн Ү-2204059556 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 34 дүгээр байрны 15 тоотод байрлах, 40.3 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч,

эвлэрлийг баталсан шүүхийн магадлал гарсан өдөр М.Д - нь Ү-2204059556 дугаарт бүртгэлтэй дээрх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг С.Н д хүлээлгэн өгөх, улсын бүртгэлд бүртгүүлэх ажлыг С.Н өөрөө хариуцахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийн гэрээг тус тус баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч С.М- , Б.А - нарын төлсөн 765 900 төгрөг, хариуцагчаас төлсөн 257 950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Ч.ЦЭНД