2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 191/ШШ2026/04274

 

 

 

 

 

 

 

 

 

2026 03 24 191/ШШ2026/04274

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* ******* ХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* овогт *******ын ******* /рд:*******, ИБД:*******/-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 28,856,039.6 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Анхтуяа нар оролцов.

 

Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ХК шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч А.******* нь нэхэмжлэгч ХААН Банк ХК-тай 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 790,000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, хэрэглээний лизингийн зээл зориулалтаар зээл авсан. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцааны гэрээ байгуулж гар утас барьцаалуулсан. А.******* нь зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 171,002.7 төгрөг, зээлийн хүү 13,713 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 0 төгрөг, нийт 184,200 төгрөг төлсөн. 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар дээрх зээлийн хугацаа 853 хоногийн хугацаа хэтрэлттэй байна. Зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 619,513 төгрөг, зээлийн хүү 315,616 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 335,739 төгрөг, нийт 968,869 төгрөг гаргуулахаар байгаа. Хоёрдугаарт А.******* нь нэхэмжлэгч ******* ******* ХК-тай 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 2,500,000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, хэрэглээний лизингийн зээл зориулалтаар зээл авсан. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцааны гэрээ байгуулж гар утас барьцаалуулсан. А.******* нь зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 171,002.7 төгрөг, зээлийн хүү 44,240.5 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 0 төгрөг, нийт 215,243.2 төгрөг төлсөн. Дээрх зээлийн гэрээ 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар 853 хоногийн хугацаа хэтэрсэн байна. Тус зээлийн гэрээний гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 2,328,997 төгрөг, зээлийн хүүд 1,101,619 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 127,607 төгрөг, нийтдээ 6,558,223 төгрөг гаргуулахаар байна. Гуравдугаарт зээлдэгч А.******* нь нэхэмжлэгч ******* *******тай онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулж 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүртэл нийтдээ 12 удаагийн олголтоор зээл авсан. 05 дугаар сарын 18-ны өдрийн хамгийн сүүлийн зээлийн гэрээ буюу тус өдрийн байдлаар өмнөх зээлийн үлдэгдэл 12,669,562 төгрөг дээрээ нэмж 3,450,000 төгрөгийг жилийн 18,6%-ийн хүүтэй 30 сарын хугацаатай зээлж, нийт зээлийн хэмжээ нь 16,119,562 төгрөг болсон. Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцааны гэрээ байгуулж, Гэрэгэ байгууллагаас цалингийн орлогоо баталгаажуулсан. А.******* нь дээрх зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 574,437 төгрөг, зээлийн хүүд 260,502 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 733,000 төгрөг, нийтдээ 835,873 төгрөг төлсөн. Дээрх цалингийн зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 16,119,562 төгрөг, зээлийн хүү 7,382,917 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 826,465 төгрөг, нийтдээ 24,328,946 төгрөг нийт 28,856,039 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна гэв.

 

2.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 01/7117 дугаар итгэмжлэлийн хуулбар, 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 29/7159 дугаар итгэмжлэлийн хуулбар, 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 61/04/1582 дугаар итгэмжлэл, 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/230318692306 дугаар зээлийн гэрээний хуулбар, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, хүү тооцоолол, 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн БГХ/230318692306 барьцааны гэрээний хуулбар, 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/230318691306 дугаар зээлийн гэрээ, БГХ/230318691306 дугар барьцааны гэрээний хуулбар, зээлийн дансны хуулга, хүү тооцоолол, 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн ЗГ/51459833 дугаар зээлийн гэрээний хуулбар, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн БГХ/51459833 дугаар барьцааны гэрээ, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, хүү тооцоолол, зээлийн өргөдөл, 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 61/7676 дугаар зээл төлөх мэдэгдлийн хуулбар, 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 61/8095 дугаар зээл төлөх мэдэгдлийн хуулбар, 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 61/1366 дугаар зээл төлөх мэдэгдлийн хуулбар, 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 61/7675 дугаар зээл төлөх мэдэгдлийн хуулбар, 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 61/8093 дугаар зээл төлөх мэдэгдлийн хуулбар, 11 дүгээр сарын 08-ны өдрийн 61/109101 дугаар зээл төлөх мэдэгдлийн хуулбар, 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 61/1365 дугаар зээл төлөх мэдэгдлийн хуулбар, 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 61/7671 дугаар зээл төлөх мэдэгдлийн хуулбар, 2023 оны 09 сарын 05-ны өдрийн 61/8078 дугаар зээл төлөх мэдэгдлийн хуулбар, 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 61/10900 дугаар зээл төлөх мэдэгдлийн хуулбар, 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 61/10902 дугаар зээл төлөх мэдэгдлийн хуулбар, зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

1. Нэхэмжлэгч ******* ******* ХК хариуцагч А.*******д холбогдуулж гэрээний үүрэгт 28,856,039.6 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Гэрээний үүргээ шаардах эрхтэй гэж тайлбарласан.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасан бөгөөд хариуцагч нь шүүхэд хариу тайлбар гаргаагүй.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4. Зээлдүүлэгч ******* ******* ХК, зээлдэгч А.******* нар 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр болон 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр харилцан тохиролцож, *******наас санал болгож буй сувгаар дамжуулан *******ны бүтээгдэхүүн үйлчилгээг авахаар онлайн хэрэглээний лизингийн зээлийн гэрээ, барьцааны гэрээ, онлайн цалингийн зээл гэрээнүүдийг байгуулсан байна. /х.х-ийн 10-16, 19-25, 28-30, 32-34/

5.Нэхэмжлэгч 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/230318692306 дугаар онлайн хэрэглээний лизингийн зээлийн гэрээ, БЗГ/230318692306 дугаар барьцааны гэрээг тус тус байгуулж 790,000 төгрөгийг жилийн 19.2 хувь хүүтэй, 1 жилийн хугацаатай цахимаар олгосон,

- 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/230318691306 дугаар онлайн хэрэглээний лизингийн зээлийн гэрээ, БЗГ/230318691306 дугаар барьцааны гэрээг тус тус байгуулж 2,500,000 төгрөгийг жилийн 19.2 хувь хүүтэй, 1 жилийн хугацаатай цахимаар олгосон,

- 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн ЗГ/51459833 онлайн цалингийн зээлийн гэрээг байгуулж, 16,119,562.45 төгрөгийг жилийн 18.60 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлүүдийг цахимаар байгуулсан гэж тайлбарласан.

6.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно гэж заасан.

Мөн Иргэний хуулийн 421 дүгээр зүйлийн 421.1 дэх хэсэгт хуульд зааснаар бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно гэж, 421.2-т хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж, 196 дугаар зүйлийн 196.1.8 дахь хэсэгт цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар гэрээ байгуулагдсанд тооцно гэж заасан.

7.Нэхэмжлэгчээс баримтаар ирүүлсэн дансны хуулгаар А.******* нь ******* ******* дахь 0 тоот дансанд 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 790,000 төгрөгийг зээл олголт шилжүүлгээр,

******* ******* дахь тоот дансанд 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 2,500,000 төгрөгийг зээл олголт шилжүүлгээр,

******* ******* дахь тоот дансанд 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 4,000,000 төгрөг, 02 дугаар сарын 06-ны өдөр 2,000,000 төгрөг, 02 дугаар сарын 14-ний өдөр 100,000 төгрөг, 02 дугаар сарын 17-ны өдөр 2,000,000 төгрөг, 02 дугаар сарын 18-ны өдөр 400,000 төгрөг, 02 дугаар сарын 19-ний өдөр 100,000 төгрөг, 02 дугаар сарын 20-ны өдөр 1,316,000 төгрөг, 03 дугаар сарын 06-ны өдөр 380,000 төгрөг, 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,300,000 т өгрөг, 05 дугаар сарын 01-ний өдөр 1,048,000 төгрөг, 05 дугаар сарын 17-ны өдөр 600,000 төгрөг, 05 дугаар сарын 18-ны өдөр 3,450,000 төгрөгийг тус тус зээл олголт шилжүүлгээр гэх утгаар шилжүүлсэн байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүсчээ. /х.х-ийн 17, 26, 35 дугаар тал/

8.Хариуцагч зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсанд маргаагүй тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд *******, эрх бүхий этгээд мөнгөн хөрөнгийг тодорхой хугацаатай зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч уг мөнгөн хөрөнгийг гэрээнд заасан бол хүүгийн хамт буцаан төлөх үүрэг хүлээх тул нэхэмжлэгч төлөгдөөгүй зээлийг шаардах эрхтэй.

9. Хариуцагч А.*******аас ЗГ/230318691306 тоот гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 2,328,997.3 төгрөг, зээлийн хүү 1,101,619.5 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 127,307.1 төгрөг,

- ЗГ/230318692306 тоот гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 619,513.5 төгрөг, зээлийн хүү 315,616.4 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 33,739.8 төгрөг,

- ЗГ/51459833 тоот гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 16,119,562.5 төгрөг, зээлийн хүү 7,382,917.9 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 826,465.6 төгрөг, нийт 28,856,039.6 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэстэй.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т Шүүхийн мэдэгдэх хуудсыг зохигч талын оршин суугаа буюу ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлнэ. Шаардлагатай тохиолдолд шүүхийн мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан буюу олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно. Ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулсан байна гэж зохицуулсан.

Хариуцагч А.*******д шүүх хуралдааны товыг өөрийн шүүхэд тодорхойлсон хаяг болон утасны дугаарын дагуу зурвасаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.

11.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254,112 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 302,230 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.*******аас 28,856,039.6 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254,112 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 254,112 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай..

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР