| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 191/2026/04507/И |
| Дугаар | 191/ШШ2026/04234 |
| Огноо | 2026-03-23 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 191/ШШ2026/04234
2026 03 23 191/ШШ2026/04234
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
*******, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр би,
Нэхэмжлэгч: ******* *******, ******* ******* ОНӨААТҮГ /рд:*******/-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.*******т холбогдох,
Байгууллагад учруулсан хохирол болох 25,427,239 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* *******, ******* ******* ОНӨААТҮГ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ОНӨААТҮГ-ын Гүйцэтгэх захирлын 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/76 тоот тушаалаар иргэн Г.*******ийг Авто баазын жолооч албан тушаалд томилон ажиллуулж, талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулан хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн болно. Уг хөдөлмөрийн гэрээний 5.2.1-т Ажилтан нь гэрээгээр хүлээсэн болон албан тушаалын тодорхойлолтод заагдсан үүргүүдийг хугацаанд нь чанартай бүрэн биелүүлж ажиллах, эрхэлж буй ажил үүрэгтэй нь холбоотой хууль тогтоомж, стандарт, байгууллагаас гаргасан дүрэм, журам, заавар, тушаал, захиргаа болон шууд удирдлагын шийдвэр, үүрэг даалгаврыг үйл ажиллагаанд мөрдлөг болгох 5.2.3-т Гэрээнд заасан ажил, үүргээ гүйцэтгэхдээ мэдлэг ур чадвараа дайчлан үнэнч шударга, үр бүтээлтэй, ажлын цагийг баримтлан ажиллах, мөн гэрээний 5,2,20-д Ажилтан нь ажилд ирэхгүй байх тохиолдолд удирдлагадаа даруй мэдэгдэж, өөрийгөө орлох ажилтанд ажлаа зохих журмын дагуу хүлээлгэн өгөх гэж тус тус заасны дагуу ажилтан Г.******* нь дээрх үүргүүдийг хүлээсэн болно. Түүнчлэн байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 5.2-т Ажилтан нь өглөө ажлын байранд ирэхдээ болон орой ажил тарахдаа биечлэн, цагийн бүртгэлийн хуудаст тогтмол бүртгүүлнэ, мөн журмын 5.5-т Ажилтан бүр ажлын цагтаа хариуцсан ажлаа цаг ашиглалт, цагийн менежментийг баримтлан өндөр түвшинд гүйцэтгэнэ хэмээн заасны дагуу ажилтан нь ажлын байранд ирж, ажилласан цагаа тогтмол бүртгүүлэх үүргийг мөн адил хүлээсэн билээ.
Манай байгууллага нь дүүргийн хэмжээнд авто зам, явган зам, нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн цэвэрлэгээ, ******* *******ний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, 200 гаруй ажилтантай байгууллага юм.
Хариуцагч нь хууль болон гэрээгээр хүлээсэн хөдөлмөрлөх үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүй атлаа 8 сарын хугацаанд буюу 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд 17,772,288 төгрөгийн үндсэн цалин, хоолны мөнгө 3,300,000 төгрөг нийтдээ 21,077,288 төгрөг авсан нь Хөдөлмөрийн дотоод журам болон Хөдөлмөрийн гэрээнд нийцэхгүй байна. Мөн уг хугацаанд манай байгууллагаас нийгмийн даатгалын шимтгэлд 2,002,342 төгрөг, хувь хүний орлогын албан татварт 1,753,340 төгрөг, эрүүл мэндийн даатгалын шимтгэлд 421,545 төгрөг, үйлдвэрчний эвлэлд 177,724 төгрөг нэмж төлж нийт 25,427,239 төгрөгийг байгууллагаас гаргасан. Байгууллагын зүгээс хариуцагч Г.*******т энэ талаар удаа дараа мэдэгдэж, байгууллагад учруулсан хохирлыг сайн дураар буцаан төлөхийг шаардсан. Хариуцагч нь уг шаардлагыг шууд үгүйсгээгүй, өөрийн бурууг хүлээн зөвшөөрсөн боловч төлбөрийг бодитоор барагдуулахгүй байгаа тул нэхэмжлэгч нь эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд хандаж байгаа болно.
Хариуцагч Г.******* нь хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойш ажлын байранд хааяа ирдэг, хөдөлмөрлөх үүргээ зохих ёсоор, бүрэн гүйцэтгээгүй болох нь тодорхой болсон. Нэхэмжлэгчийн зүгээс Хөдөлмөрийн хуульд заасан ажил олгогчийн үүргээ биелүүлж, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 -т заасны дагуу ажилтанд гүйцэтгэсэн ажил үүрэгт нь тохирсон цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгох үүргээ хэрэгжүүлэн, байгууллагад мөрдөгдөж буй цалин хөлсний тогтолцоо, журам болон цагийн бүртгэлд үндэслэн хариуцагч Г.*******т цалин хөлсийг тухай бүр олгож байсан болно.
Хөдөлмөрлөх ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлээгүй хүнд нийт 25,427,239 төгрөгийн зардал гаргах нь хөдөлмөрийн харилцааны хувьд шударга биш бөгөөд уг мөнгийг байгууллага буцаан шаардах хууль зүйн үндэстэй байна.
Иймд хариуцагч нь байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам болон Хөдөлмөрийн гэрээний 7.2.15-т заасан ...хөдөлмөрлөх үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасныг тогтоож, хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ гүйцэтгээгүй байж цалин хөлс авч байгууллагад учруулсан хохирол болох 25,427,239 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсье гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
Г.******* хариуцагчтай ******* *******, ******* ******* ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй, иргэний хэргийн нэхэмжлэгч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.******* миний бие Г.*******т холбогдуулан 25,427,239 /хорин таван сая дөрвөн зуун хорин долоон мянга хоёр зуун гучин есөн/ төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ ИХШХШТ хуульд заасан эрхийн дагуу татгалзаж байна.
Иймд тус хэргийг хүсэлтийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* *******, ******* ******* ОНӨААТҮГ нь Г.*******т холбогдуулан байгууллагад учруулсан хохирол болох 25,427,239 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.******* нэхэмжлэлээсээ татгалзсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлээсээ татгалзах эрхийг нэхэмжлэгч байгууллага итгэмжлэлээр олгожээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасан хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлд хамаарах тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* *******, ******* ******* ОНӨААТҮГ нь Г.*******т холбогдох байгууллагад учруулсан хохирол болох 25,427,239 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285,086 төгрөгийн тал хувь буюу 142,543 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 142,543 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР