| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Ганболд |
| Хэргийн индекс | 191/2026/02115/И |
| Дугаар | 191/ШШ2026/02989 |
| Огноо | 2026-03-02 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 191/ШШ2026/02989
| 2026 03 02 | 191/ШШ2026/02989 |
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.******* би,
Нэхэмжлэгч: *******,*******,******* тоотод оршин суух ******* овогт *******ийн ******* /рд:*******/-гийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэх *******ын ******* /рд:/-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: иргэн *******ын ******* нь 2025 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 18 цаг 22 минутын орчим Хан-Уул дүүргийн 17-р хороо Их монгол улсын гудамж И-март урд замд болсон хувийн эзэмшлийн Toyota prius 30 маркийн машин улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* овогтой ******* нь хувийн эзэмшлийн toyata camry маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.*******гийн авто тээврийг мөргөж осол гаргаж даатгалгүй чаддаг юм бол мөнгөө олж авахыг чинь харна гээд явсан. Тэгээд Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд өргөдөл гаргаж шийдүүлэх гэсэн боловч хаяг дээрээ байхгүй утас өөр хүнийх гээд хэргийг хэрэгсэхгүй болгосон. Одоо түүний хаяг тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул *******ын *******ыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2. Иргэн Г.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Б.******* нь тус шүүхэд Г.******* намайг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргасан байна. Миний бие ,, тоотод оршин суудаг. Иймд намайг шүүхийн журмаар эрэн сурвалжлуулах шаардлагагүй гэжээ.
3. Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Б.******* миний бие тус шүүхэд Г.******* эрэн сурвалжлах нэхэмжлэл гаргасан. Иргэн Г.******* 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр тус шүүхэд хүрэлцэн ирж өөрийн оршин суух хаягийг тодорхойлж өгсөн байна. Иймд Г.*******ыг эрэн сурвалжлах шаардлагагүй байх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээс татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Б.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Г.*******ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд нэхэмжлэлээ татан авах эрхтэй бөгөөд ийнхүү татан авсныг хуульд зааснаар нэхэмжлэлээсээ татгалзсан гэж ойлгоно.
4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэх Г.******* нь 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд өөрийн биеэр хүрэлцэн ирж оршин суух хаягийн лавлагаа болон хүсэлтээ бичгээр ирүүлсэн.
5. Улмаар нэхэмжлэгч Б.******* иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.*******ын оршин суух хаяг тогтоогдсон гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг гаргажээ
Иймд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар энэхүү хүсэлтийг гаргах эрхтэй байх тул нэхэмжлэлээ татан авсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 106 дугаар зүйлийн 106.3, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Г.*******ыг эрэн сурвалжлах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захирамжид гомдол гаргах эрх хуулиар олгогдоогүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ГАНБОЛД