2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 191/ШШ2026/04230

 

 

 

 

 

 

 

 

2026 03 23 191/ШШ2026/04230

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр би,

 

Нэхэмжлэгч:  ******* ******* ХХК /рд:*******/-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* овогт *******ы ******* /рд:*******/-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 24,761,135.98 төгрөг гаргуулах иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* банк ХХК нь хариуцагч ******* овогтой ******* /РД: *******/-ТЭЙ 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр

МХ980021002202002881 дугаартай Цалингийн зээлийн гэрээ, Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, ******* овогтой ******* /РД:*******, ******* овогтой ******* /РД:/ нартай Баталгааны гэрээнүүдийг байгуулан 23,000,000.00 /хорин гурван сая/ төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 21.6 хувийн хүүтэй олгосон. Зээлийг хариуцагчийн ******* банк дахь МИ тоот харилцах дансанд шилжүүлсэн.

Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн зөрчиж өр үүсэж эхэлсэн бөгөөд зээлийн зөрчлөө арилгах тухай удаа дараа мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн өр төлбөрийг бүрэн барагдуулаагүй байна.

*******ийн зээл нь 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар Үндсэн зээл 22,383,319.54 /хорин хоёр сая гурван зуун наян гурван мянга гурван зуун арван есөн төгрөг тавин дөрвөн мөнгө/ төгрөг, Зээлийн үндсэн хүү 2,330,121.16 /хоёр сая гурван зуун гучин мянга нэг зуун хорин нэгэн төгрөг арван зургаан мөнгө/ төгрөг, Нэмэгдүүлсэн хүү 47,695.28 /дөчин долоон мянга зургаан зуун ерэн таван төгрөг хорин найман мөнгө/ төгрөг, Нийт 24,761,135.98 /хорин дөрвөн сая долоон зуун жаран нэгэн мянга нэг зуун гучин таван төгрөг ерэн найман мөнгө/ төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Иймд, хариуцагчаас Иргэний хуулийн 451.1, 453.1 дүгээр зүйл, зээлийн гэрээний 6.2 дахь зүйлүүдийг тус тус үндэслэн зээлийн гэрээг хугацааны өмнө цуцалж, 24,761,135.98 /хорин дөрвөн сая долоон зуун жаран нэгэн мянга нэг зуун гучин таван төгрөг ерэн найман мөнгө/ төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч О.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

******* овогтой ******* миний бие ******* банк ХХК-н нэхэмжилсэн 24,761,135.98 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч О.*******эд холбогдуулан гэрээний үүрэгт 24,761,135.98 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.******* нь нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 24,761,135.98 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан байна.

 

Дээрх хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Хариуцагч О.******* нь нэхэмжлэгч ******* банк ХХК-ийн нэхэмжилсэн 24,761,135.98 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281,756 төгрөгөөс 140,878 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс 140,878 төгрөгийг, хариуцагчаас 140,878 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР