| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 191/2025/10529/И |
| Дугаар | 191/ШШ2026/04132 |
| Огноо | 2026-03-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 191/ШШ2026/04132
2026 03 19 191/ШШ2026/04132
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ******* овогт *******ын ******* /рд:*******/-ын нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Н.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Отгонцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Н.******* нь ажилласан байдал тогтоолгох тухай хүсэлт шүүхэд гаргажээ. Хүсэлт гаргагч хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Би 1987 оноос 1994 оны хичээлийн жил хүртэл ******* аймгийн 1 дүгээр арван жилийн сургуульд ажиллаж байсан. Энэ хугацааныхаа ажилласан жилийн хугацаа буюу 1987 оны 10 дугаар сарын 01-ээс 1994 оны 04 дүгээр сар хүртэлх хугацааны ажилласан жилийг тогтоолгох хүсэлтэй байна гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас шүүхэд нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Н.*******ын иргэний үнэмлэхний лавлагаа, Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Н.*******ын иргэний үнэмлэхний хуулбар, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрын байцаагчийн тодорхойлолт, Үндэсний төв архивын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 377 дугаартай тодорхойлолт, Н.*******ын 37 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Ц.*******, С.******* нарын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, фото зураг, ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 60 дугаартай архивын лавлагаа, ******* аймаг ******* хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургуулийн захирлын 1991 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 102 тушаалын хуулбар, 1992 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 25 дугаартай тушаалын хуулбар, 1993 оны 09 дүгээр сарын 05-ны 47 дугаартай тушаалын хуулбар, 1994 оны 09 дугаар сарын 18-ны өдөр 32 дугаартай тушаалын хуулбар, ******* аймаг Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 64 дугаартай цалингийн тодорхойлолт, 1994-1995 оны цалингийн тооцооны карт зэргийг ирүүлсэн.
Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтууд: Ц.*******, С.******* нараас гэрчийн мэдүүлэг авч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас хүсэлт гаргагч Н.******* /рд:*******/ нь анх НМАУ-ын Хүн амын регистрийн карт буюу ХААТР-1 маягт, Иргэний үнэмлэх авах өргөдөл ХААТР-21, одоогийн байдлаар хаягийн шилжилт хөдөлгөөнтэй холбоотой баримт, Архивын ерөнхий газар, Нийслэлийн архивын газар, ******* аймгийн Нийгмийн даатгалын газар, ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын тасгаас Н.******* /рд:*******/-ын 1987-1994 оныг хүртэлх хугацаанд ******* аймаг, ******* хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургуульд ажиллаж байсантай холбоотой тушаал, шийдвэр, цалингийн мэдээллийг бусад холбогдох нотлох баримтуудыг нотлох баримтаар гаргуулсан.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Хүсэлтийг хангах үндэслэлтэй.
2. Хүсэлт гаргагч Н.******* нь ажилласан байдлаа тогтоолгох хүсэлтийг өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1. Хүсэлт гаргагч Н.******* нь ******* аймгийн ******* сумын 10 жилийн нэгдүгээр дунд сургуульд 1987 оны 10 дугаар сарын 01-нээс 1994 оны 04 дүгээр сарын 26-ныг хүртэлх хугацаанд бага ангийн багшаар ******* аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 213 дугаартай цалингийн тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн бичилт, гэрчүүдийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Үүнд:
37 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн 2, 3 дугаар талд 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн бичилтээр ******* аймгийн АБХ-н даргын 1987 оны 10-р сарын 01-ний өдрийн 135 тоот тушаалаар Н.*******ыг ******* аймгийн ******* сумын 10 жилийн нэгдүгээр дунд сургуульд бага ангийн багшаар томилж,
Улмаар 19945 оны 04 дүгээр сарын 26-ний өдрийн бичилтээр ******* аймгийн ******* хотын 10 жилийн нэгдүгээр дунд сургуулийн захирлын 1994 оны 04-р сарын 26-ны өдрийн 37 тоот тушаалаар чөлөөлсөн ба энэ хооронд түүнийг ажлаас халсан, өөрчилсөн тухай тэмдэглэл, тушаал байхгүй байна.
******* аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 213 дугаартай цалингийн тодорхойлолтод 1992 оны 09 сард 1350 төгрөг, 10 сард 1700 төгрөгийн цалин авсан байсан талаар тодорхойлсон байна.
Мөн гэрч Ц.*******, С.******* нар ******* аймгийн ******* сумын 10 жилийн нэгдүгээр дунд сургуульд Н.******* нь 1987 оноос 1993 битүү 1994 онд хүртэлх хугацаанд хамт ажилласан гэх мэдүүлгээр тогтоогдож байна.
Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрын байцаагчаас тус шүүхэд хаягласан бичигт хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч тухайн оны бичилт биш нөхөн бичсэн.. гэж байх боловч хариуцагч нөхөж бичээгүй, 1994.04.26 гэснийг хуучин бичилт дээр дарж давхарлаж бичсэн гэж тайлбарласан бөгөөд энэ нь хэрэгт хавсарган өгсөн хуулбар болон хөдөлмөрийн дэвтрийн эх хувьтай тохирч байна.
4. Иймд хүсэлт гаргагч Н.******* нь ******* аймгийн ******* сумын 10 жилийн нэгдүгээр дунд сургуульд 1987 оны 10 дугаар сарын 01-нээс 1994 оны 04 дүгээр сарын 26-ныг хүртэлх хугацаанд бага ангийн багшаар ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэв.
5. Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч ******* овогт *******ын ******* /рд:*******/-г ******* аймгийн ******* сумын 10 жилийн нэгдүгээр дунд сургуульд 1987 оны 10 дугаар сарын 01-нээс 1994 оны 04 дүгээр сарын 26-ныг хүртэлх хугацаанд бага ангийн багшаар ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР