| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 191/2025/13515/И |
| Дугаар | 191/ШШ2026/04131 |
| Огноо | 2026-03-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 191/ШШ2026/04131
2026 03 19 191/ШШ2026/04131
Хариуцагчийн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нэхэмжлэгч: ******* овогт *******гийн ******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ******* овогт *******ын ******* /рд:*******, ИБД:/-д холбогдох
Үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгүүдийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Отгонцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэгч Н.******* нь Б.*******тай 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 21/03 дугаартай "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан. Тус гэрээгээр Нийслэлийн *************** тоот 2 өрөө орон сууцыг нийт 374,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож гэрээ байгуулсан. Гэрээний төлбөрийг Нийслэлийн *************** өрөө орон сууцыг 213,960,000 төгрөгт тооцож, 2021 оны 06 дугаар сарын 03-ны дотор улсын бүртгэлийн гэрчилгээг худалдагч тал буюу Б.*******ы нэр дээр шилжүүлэн өгч харин үлдэгдэл төлбөрийг 2022 оны 12 дугаар сарын 31-нд төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Гэрээний үлдэгдэл төлбөрт 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр техник хүлээлцсэн акт үйлдэж хар өнгийн Форд эксплорер маркийн улсын дугаартай, 2008 онд үйлдвэрлэгдсэн суудлын зориулалттай автомашиныг 38,000,000 төгрөгөөр тооцож, 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр техник хүлээлцсэн акт үйлдэж цагаан өнгийн Ниссан экстрал маркийн 2013 онд үйлдвэрлэгдсэн суудлын автомашиныг 50,000,000 төгрөгөөр тооцож бартерын нөхцөлөөр төлсөн. Мөн гэрээний зүйл болох үл хөдлөх хөрөнгүүдийн 2022 оны 02, 03, 04, 05 дугаар саруудын ашиглалтын зардалд өртэй байсан тул 1,765,000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан. Худалдагч тал нь 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэгч Н.*******гийн нэр дээр үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөх эрхийн гэрчилгээг 2023 оны 08 дугаар сарын 15-нд багтаан шилжүүлж өгөхөөр тохиролцсон боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөх эрхийн гэрчилгээг миний нэр дээр гаргаж өгөөгүй тул нэхэмжлэгч Н.*******гийн өмчлөх эрх, ашиг сонирхол зөрчигдөж байгаа учир шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд *************** тоот хаягт байршилтай 106,5 метр квадрат талбайтай 4 өрөө орон сууц, ********************** тоот хаягт байршилтай 68,5 метр квадрат талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тус тус тогтоож, үл хөдлөх хөрөнгүүдийг Улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгүүдийг гаргаж өгөхийг хариуцагч Б.*******д даалгаж өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М. шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж буй Н.*******гийн нэхэмжлэлтэй Б.*******д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч хариу тайлбар ирүүлсэнтэй холбоотой нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дараах хүсэлтийг гаргаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. , 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж заасан байдаг.
Иймд хариуцагч нь нэгэнт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж захирамж гаргаж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Н.*******тай хийсэн гэрээний дагуу *********** тоот хаягтай 175 метр квадрат орон сууцыг 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр багтаан Н.*******гийн нэр дээр үл хөдлөхийн гэрчилгээг гаргаж өгөхөд татгалзах зүйлгүй байна гэсэн байна гэжээ.
4. Хариуцагч шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа:
Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж буй Б.*******гийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн зүгээс дараах нэмэлт хариу тайлбар гаргаж байна.
Нэхэмжлэгчтэй 2021 оны 05 дугаар сарын 21ний өдөр 21/03 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд энэхүү -эрээгээр Нийслэлийн *********** тоот /УБД: Ү-/4 өрөө зоон сууц, *** тоот /УБД:/ 2 өрөө орон сууцыг нийт 374,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож гэрээ байгуулсан.
Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр талууд төлбөр төлөх нөхцөлийг тодорхой тусгасан ба нэхэмжлэгч нь гэрээний үүргийг бартерын нөхцөлөөр төлсөн ба энэ талаар 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр тайлбар гаргасан.
Н.******* нь гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлага болох Улсын бүртгэлийн ************ дугаартай Нийслэлийн************ дугаартай Нийслэлийн ************* тоот хаягт байршилтай 68,5 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тус тус тогтоолгох, үл хөдлөх хөрөнгүүдийг Улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгүүдийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 4.1-т Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. гэж заажээ.Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхтэй холбоотой үүсэх үр дагаврыг бүрэн ойлгосон тул энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь Б.*******д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгүүдийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдөр товлогдсон шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу хариуцагчийн хүсэлтийн дагуу нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
Иргэний хэрэг хянан хэлэлцэх шатанд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн талаарх тайлбарыг ирүүлсэн байна.
Эрхийн улсын бүртгэлийн ************* дугаартай ************** тоот, эрхийн улсын бүртгэлийн ********** дугаартай *********** тоот орон сууц нь Хаан банкны 1.300.000.000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийн барьцаанд бүртгэлтэй байгаа талаар талууд маргаагүй бөгөөд энэхүү шүүхийн шийдвэр нь дээрх барьцааны эрхийг хөндөхгүй болно.
Дээрх тайлбар нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Н.*******гийн нэхэмжлэлтэй, Б.*******д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага эрхийн улсын бүртгэлийн ***************** тоотуудын өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх хөрөнгүүдийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгүүдийг гаргах өгөхийг хариуцагчид даалгахыг бүхэлд хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4, 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200+2,027,950 төгрөг, нийт 2,098,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас 2,098,150 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР