2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 191/ШШ2026/04041

 

 

 

 

 

 

 

 

2026 03 17 191/ШШ2026/04041

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

*******зүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: ******* овогт *******гийн ******* /РД:*******/-ийн хүсэлттэй,

Бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Д.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Өсөхбаяр нарыг оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.******* нь бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлт гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Хүсэлт гаргагч Д.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Би цэргээс халагдаж ирээд, ******* ******* *******ы отор тэжээлийн, аж ахуйд тракторын жолоочоор 11 жил ажилласан. Нэр хүндтэй ажиллаж байгаад, Хүнс хөдөө аж ахуйн яамны тэмдгээр шагнуулсан. ******* баянд ажиллаж байх 11 жилийн хугацаанд би н.*******аар овоглосон. Үүний дараа Хотод орж ирээд, 29 дүгээр сургуульд хэлгүй, дүлий хүүхэдтэй хамт 25 жил ажилласан. Өндөр насны тэтгэвэрт гарахдаа *******гийн *******аар тэтгэвэрт гарсан. Би айлын ганц хүү, ээж ******* болон хойд эцэг *******аар овоглож байсан түүхтэй. ******* ******* *******д ажиллаж байх 11 жилийг хугацааны бичиг баримтыг Хэнтий аймгийн Архивын газраас авсан. Овог зөрж байна гээд миний бичиг баримтыг хүлээж аваагүй. Одоо 70 настай, 5 жил наслах болов уу гэж бодож байна. Энэ 5 жилийн хугацаанд залуу цагтаа ажил хийсэн 11 жилээ эдэлье гэж бодож байна. Хилийн цэрэгт эх орноо хамгаалж хэл зүйч хийж байсан. Улсад хийдгээ хийсэн. Одоо ******* дугаартай Хөдөлмөрийн дэвтэр, бусад 136, 200, 26, 39, 95,18, 35, 167, 192, 95, 99, 128, 79 дугаар тушаалуудад дурдагдсан М.*******ыг ******* овогтой ******* мөн болохыг тогтоож өгөн үү. гэв.

 

2. Хүсэлт гаргагчаас шүүхэд нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, *******зүрх дүүргийн ****** дугаар хорооны Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1795 дугаартай тодорхойлолт, Д.*******ы иргэний үнэмлэхний хуулбар, гэрч Ё., Е. нарын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, Ё., Д.*******ы төрөл садангийн лавлагаа, Үндэсний төв архивын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 03-02/8751 дугаартай лавлагааны хуулбар, Д.*******ы төрсний бүртгэлийн лавлагаа, Р.*******гийн 1 дүгээр маягтын лавлагаа, ******* дугаартай *******гийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, *******зүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрын байцаагчийн тодорхойлолт, аж ахуйн яамны харьяа ******* *******-*******ы отор-тэжээлийн аж ахуйн даргын 1983 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 136 дугаар тушаалын хуулбар, 1988 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 200 дугаар тушаалын хуулбар, 1984 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 26 дугаар тушаалын хуулбар, 1984 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 39 дугаар тушаалын хуулбар, 1984 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 95 дугаар тушаалын хуулбар, 1985 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 18 дугар тушаалын хуулбар, 1985 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 35 дугаар тушаалын хуулбар, 1987 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 167 дугаар тушаалын хуулбар, 1987 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 192 дугаар тушаалын хуулбар, 1989 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 90 дугаар тушаалын хуулбар, 1989 оны 09 дүгээр сарын 99 дугаар тушаалын хуулбар, 1989 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 128 дугаар тушаалын хуулбар, 1990 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 79 дүгээр тушаалын хуулбар зэргийг хавсаргаж ирүүлсэн байна.

 

Шүүхээс шүүгчийн захирамжаар Ё., Е. гэрчийн мэдүүлэг авч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ******* овогт *******гийн ******* /РД:*******/-ын БНМАУ-ын Хүн амын регистрийн карт буюу ХААТР-1 маягт, Иргэний үнэмлэх авах өргөдөл ХААТР-21 баримт, Үндэсний төв архивын газар, Нийслэлийн архивын газар, Хэнтий аймгийн архивын тасгаас ******* овогт *******гийн ******* /РД:*******/-ыг аж ахуйн яамны харьяа ******* ******* *******ы отор тэжээлийн аж ахуйд 1982 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 01-ийг хүртэл тракторчнаар ажиллаж байсантай холбоотой нотлох баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх уг хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан хэлэлцээд хүсэлт гаргагчийн бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох  тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Д.******* нь бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох  тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байх бөгөөд уг хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6, 135.2.4 дахь хэсэгт тус тус зааснаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтоох үйл явдалд хамаарахаар байна.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ: 133.1.1.эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох гэж, 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2 дахь хэсэгт Эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно: 135.2.4 эрх олгосон ямар нэгэн баримт бичиг /иргэний үнэмлэх, гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагаас олгосон гэрчилгээнээс бусад/-т дурдсан овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр нь иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд бичигдсэнтэй тохирохгүй байвал түүний жинхэнэ эзэмшигч нь мөн эсэх; 135.2.6.хүний ажиллаж байсан байдал гэж тус тус заажээ.

 

4. Хүсэлт гаргагч Д.*******ы иргэний үнэмлэхийн хуулбарт *******гийн ******* гэж бичигдсэн ба хэрэгт авагдсан 1982 оны 07 дугаар сарын 20-ны өдөр олгосон, ******* дугаартай Хөдөлмөрийн дэвтэрт *******ын ******* гэж бичигджээ.

 

4.1. Хэрэгт авагдсан улсын бүртгэлээс ирүүлсэн баримтууд, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэх, тайлбар, гэрч Ё., Е. мэдүүлэг, БНМАУ-ын аж ахуйн Яамны харьяа ******* *******-*******ы отор тэжээлийн аж ахуйг даргын тушаалууд зэрэг баримтаар *******ын ******* 1982 оны 07 дугаар сарын 20-ны өдөр олгосон, ******* дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ******* овогт *******гийн ******* мөн болох нь тогтоогдож байна.

 

Дээрх 1982 оны 07 дугаар сарын 20-ны өдөр олгосон, ******* дугаартай Хөдөлмөрийн дэвтэр нь эх хувиар байх бөгөөд уг дэвтэрт 1982 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 1982 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 85 дугаар тушаалаар ажилд томилж, 1992 оны 08 дугаар сарын 01-ны өдрийн 49 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлсөн. Мөн дээрх хугацаанд ажилд томилсон, эргүүлэн авсан, чөлөөлсөн болохыг тэмдэглэсэн байна. /х.х-ийн 13-14/

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-т ..үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж зохицуулсан.

 

5.1. Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр *******ын *******ыг тогтоож шийдвэрлэж байгаа бөгөөд 136, 200, 26, 39, 95, 18, 35, 167, 192, 95, 99, 128, 79 дугаар тушаалуудын жинхэнэ эзэмшигчээр нэг бүрчлэн тогтоох шаардлагагүй. Хөдөлмөрийн дэвтэр эх хувиар байгаа тохиолдолд Нийгмийн даатгалын байгууллага шууд тэтгэвэр тогтоох боломжтой гэж үзэх үндэслэлтэй байна.

 

6. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-т заасан дагуу *******ын ******* гэх нэртэй1982 оны 07 дугаар сарын 20-ны өдөр олгосон, ******* дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ******* овогт *******гийн ******* мөн болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг БНМАУ-ын аж ахуйн Яамны харьяа ******* *******-*******ы отор тэжээлийн аж ахуйг даргын 136, 200, 26, 39, 95,18, 35, 167, 192, 95, 99, 128, 79 дугаар тушаалууд дурдагдсан *******ын *******ыг *******гийн ******* мөн болохыг тогтоох шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзнэ.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг баримтлан *******ын ******* гэх нэртэй 1982 оны 07 дугаар сарын 20-ны өдөр олгосон, ******* дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ******* овогт *******гийн ******* мөн болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг БНМАУ-ын аж ахуйн Яамны харьяа ******* *******-*******ы отор тэжээлийн аж ахуйг даргын 136, 200, 26, 39, 95,18, 35, 167, 192, 95, 99, 128, 79 дугаар тушаалууд дурдагдсан *******ын *******ыг *******гийн ******* мөн болохыг тогтоолгох хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР