| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 191/2026/00065/И |
| Дугаар | 191/ШШ2026/03966 |
| Огноо | 2026-03-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 191/ШШ2026/03966
2026 03 16 191/ШШ2026/03966
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр би,
Нэхэмжлэгч: ******* ******* ХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* овогт *******ын ******* /рд:*******/-д холбогдох,
Гэрээний үүрэгт 26,861,825 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч Б.*******гаас гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг удаа дараа шаардсан боловч үр дүнгүй байгаа тул зээлийн гэрээг цуцалж, гэрээний дагуу төлөгдөөгүй үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүг 2025.11.14-ний өдрийн байдлаар шаардаж байна. Үүнд:
Үндсэн зээлийн үлдэгдэлд 25,751,635 төгрөг,
Зээлийн хүүгийн төлбөрт 1,098,458 төгрөг,
Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 11,731 төгрөг,
Нийт: 26,861,825 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
Иргэн Ж.******* миний бие тус шүүхэд хянагдаж буй ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй Б.******* ЮЛ95020454/-Д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа болно.
Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч Б.*******тай байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж 26,861,825 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хариуцагч нь шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацаанаас хойш хугацаанд буюу 2026 оны 01 дүгээр сард нийт 2,640,316.49 төгрөгийг үндсэн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт ******* ******* ХК-д төлж барагдуулсан байна.
Иймд хариуцагч Б.*******гаас нэхэмжилсэн 26,861,825 төгрөгнөөс түүний төлсөн мөнгөн дүн болох 2,640,316.49 төгрөгний нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа болно гэжээ.
3. Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
Манай ******* ******* ХК нь тус шүүхэд иргэн Б.******* ЮЛ95020454/-Д холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах11 тухай нэхэмжлэлээр зээлийн гэрээний үүрэгт 26,861,825 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Талууд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад харияцан звлэрэх санал гаргасан тул дараах байдлаар звлэрэн хэлэлцэж энэхүү эвлэрлийн гэрээг байгуулж байна. Үүнд:
1. Хариуцагч иргэн Б.******* нь нэхэмжлэлийн үнийн дүн болох 26,861,825 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа ба нэхэмжлэл гаргаснаас хойш хугацаанд буюу 2026 оны 01 дүгээр сард нийт 2,640,316.49 төгрөгийг үндсэн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт төлсөн байна.
2. Хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн үнийн дүнгээс 2,640,316.49 төгрөгийг сайн дураараа төлж барагдуулж үлдсэн 24,221,508.51 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр хуваарийн дагуу төлөх санал гаргасныг нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрсөн;
3, Хариуцагы дэзрх төлбөрийг 12 сарын хугацаанд ******* *******инд эзэышдзг өерийн ******* / тоот дансанд дараах байдлаар төлөхөөр харилцан тохиролцов. Үүнд:
| д/д | ТӨЛӨХ ДҮН | төлөх огноо |
| 1 | 2,018,450 төгрөг | 2026 оны 04 сарын 10-ны өдөр |
| 2 | 2,018,450 төгрөг | 2026 оны 05 сарын 10-ны өдөр |
| 3 | 2,018,450 төгрөг | 2026 оны 06 сарын 10-ны өдөр |
| 4 | 2,018,450 төгрөг | 2026 оны 07 сарын 10-ны өдөр |
| 5 | 2,018,450 төгрөг | 2026 оны 08 сарын 10-ны өдөр |
| 6 | 2,018,450 төгрөг | 2026 оны 09 сарын 10-ны өдөр |
| 7 | 2,018,450 төгрөг | 2026 оны 10 сарын 10-ны өдөр |
| 8 | 2,018,450 төгрөг | 2026 оны 11 сарын 10-ны өдөр |
| 9 | 2,018,450 төгрөг | 2026 оны 12 сарын 10-ны өдөр |
| 10 | 2,018,450 төгрөг | 2027 оны 01 сарын 10-ны өдөр |
| 11 | 2,018,450 төгрөг | 2027 оны 02 сарын 10-ны өдөр |
| 12 | 2,018,558.51 төгрөг | 2027 оны 03 сарын 10-ны өдөр |
4. Хариуцагч нь энэхүү гэрээний 3 дахь заалтад заасан хугацааг хожимдуулсан, тасалдуулсан тохиолдолд нэхэмжлэгч нь албадан гүйцэтгүүлэхэд татгалзах зүйлгүй болохоо илэрхийлэв.
5. Энэхүү гэрээг 3 хувь үйлдсэн бөгөөд талууд тус бүр 1 хувийг хадгалж, 1 хувийг шүүхэд хүргүүлэхээр харилцан тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан гэрээний үүрэгт 26,861,825 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 26,861,825 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 2,640,316.49 төгрөгөөс татгалзаж, үлдэх 24,221,508.51 төгрөгийг хариуцагч Б.******* нь 2026 оны 04 дүгээр сарын 10-нд 2,018,450 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 10-нд 2,018,450 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 10-нд 2,018,450 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 10-нд 2,018,450 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 10-нд 2,018,450 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 10-нд 2,018,450 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 10-нд 2,018,450 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 10-нд 2,018,450 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 10-нд 2,018,450 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 10-нд 2,018,450 төгрөг, 2027 оны 02 дугаар сарын 10-нд 2,018,450 төгрөг, 2027 оны 03 дугаар сарын 10-нд 2,018,558.51 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., Ж.******* нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхийг олгожээ.
Зохигчид ийнхүү эвлэрч, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.*******д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 26,861,825 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 2,640,316.49 төгрөгөөс татгалзаж, үлдэх 24,221,508.51 төгрөгийг хариуцагч Б.******* нь 2026 оны 04 дүгээр сарын 10-нд 2,018,450 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 10-нд 2,018,450 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 10-нд 2,018,450 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 10-нд 2,018,450 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 10-нд 2,018,450 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 10-нд 2,018,450 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 10-нд 2,018,450 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 10-нд 2,018,450 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 10-нд 2,018,450 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 10-нд 2,018,450 төгрөг, 2027 оны 02 дугаар сарын 10-нд 2,018,450 төгрөг, 2027 оны 03 дугаар сарын 10-нд 2,018,558.51 тус тус төлөхөөр харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292,259 төгрөгөөс 152,730 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 139,529 төгрөгийг, хариуцагч Б.*******гаас 139,529 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР