2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 191/ШШ2026/03964

 

 

 

 

 

 

 

 

2026 03 16 191/ШШ2026/03964

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр би,

 

Нэхэмжлэгч: ******* ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* ******* овогт *******ын ******* /РД:*******/-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 30,439,044.3 төгрөг гаргуулах иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

..зээлдэгч Б.Алтайгаас зээлийн гэрээний үүрэгт 30,377,544.3 төгрөг, нотариатын зардал 61,500 төгрөг, нийт 30,439,044.3 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

Б.******* миний бие ******* ******* ХК-ийн нэхэмжилсэн 30,439,044.3 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч нэхэмжлэгч талтай харилцан тохиролцож уг төлбөрийг

2026 оны 03 дугаар сарын 30-нд 2,536,590 төгрөг,

2026 оны 04 дүгээр сарын 30-нд 2,536,590 төгрөг,

2026 оны 05 дугаар сарын 30-нд 2,536,590 төгрөг,

2026 оны 06 дугаар сарын 30-нд 2,536,590 төгрөг,

2026 оны 07 дугаар сарын 30-нд 2,536,590 төгрөг,

2026 оны 08 дугаар сарын 30-нд 2,536,590 төгрөг,

2026 оны 09 дүгээр сарын 30-нд 2,536,590 төгрөг,

2026 оны 10 дугаар сарын 30-нд 2,536,590 төгрөг,

2026 оны 11 дүгээр сарын 30-нд 2,536,590 төгрөг,

2026 оны 12 дугаар сарын 30-нд 2,536,590 төгрөг,

2027 оны 01 дүгээр сарын 30-нд 2,536,590 төгрөг,

2027 оны 02 дугаар сарын 28-нд 30-нд 2,536,554.3 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээг байгуулав.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Б.*******т холбогдуулан гэрээний үүрэгт 30,439,044.3 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 30,439,044.3 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 03 дугаар сарын 30-нд 2,536,590 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-нд 2,536,590 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-нд 2,536,590 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-нд 2,536,590 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 30-нд 2,536,590 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 30-нд 2,536,590 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 30-нд 2,536,590 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 30-нд 2,536,590 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 30-нд 2,536,590 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 30-нд 2,536,590 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 30-нд 2,536,590 төгрөг, 2027 оны 02 дугаар сарын 28-нд 30-нд 2,536,554.3 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эвлэрэх эрхийг олгожээ.

 

Зохигчид ийнхүү эвлэрч, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.*******т холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 30,439,044.3 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 03 дугаар сарын 30-нд 2,536,590 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-нд 2,536,590 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-нд 2,536,590 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-нд 2,536,590 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 30-нд 2,536,590 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 30-нд 2,536,590 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 30-нд 2,536,590 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 30-нд 2,536,590 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 30-нд 2,536,590 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 30-нд 2,536,590 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 30-нд 2,536,590 төгрөг, 2027 оны 02 дугаар сарын 28-нд 30-нд 2,536,554.3 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 310,145 төгрөгөөс 155,072.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 155,072.5 төгрөгийг, хариуцагчаас 155,072.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР