| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2018/0885/Э |
| Дугаар | 929 |
| Огноо | 2018-06-25 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 929
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.А даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б, улсын яллагч А.С, шүүгдэгч Д.П нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С овогт Д.П холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ........... дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Д.П нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр такси үйлчилгээнд явж байхдаа таксигаар үйлчлүүлсэн иргэн Б.Г орхиж буусан “Cool dual” загварын гар утсыг өөрийн найз О.Ч “ай фоне” загварын гар утсаар сольж завшсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.П мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Өөр нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан өргөлдөл /хх-н 5/, эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-н 16/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-н 17/, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор Б.Г мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 20-21/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч О.Ч өгсөн мэдүүлэг /хх-н 24-25/, Д.П яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 44-46/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 47/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 39-40/, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-29-30/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.С шүүгдэгч Д.П нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр такси үйлчилгээнд явж байхдаа таксигаар үйлчлүүлсэн иргэн Б.Г орхиж буусан “Cool dual” загварын гар утсыг өөрийн найз О.Ч “ай фоне” загварын гар утсаар сольж завшсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Д.П 2017 оны 11 сарын 20-ны өдөр такси үйлчилгээнд явж байхдаа таксигаар үйлчлүүлсэн иргэн Б.Г орхиж буусан “COOL dual” загварын гар утсыг өөрийн найз О.Ч “Ай Фоне” загварын гар утсаар сольж завшсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Г өгсөн "…Би 2017 оны 11 дүгээр сарын 19-ний шөнө 03 цагийн үед хүнсний 4 дүгээр дэлгүүрээс шар өнгийн таксинд суугаад БЗД 16 хороо хүргүүлээд буухдаа гар утсаа хаясан байсан. Тухайн үед согтуу байсан учир гар утсаа байгаа үгүйг нь мэдээгүй. Маргааш нь сэрээд алга болсныг нь мэдсэн..." гэх мэдүүлэг /хх-21/
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О.Ч “...Би 2017 оны 11 дүгээр сарын 23-ны орой манай П гэх найз цагаан өнгийн аксент маркийн машинаараа халтуур хийж байгаад надтай таарсан ба мань нэг гар утас олсон гээд надад үзүүлэхээр нь хоёулаа миний гар утсаар солъё гэсэн чинь намайг зөрүүд нь 100.000 төгрөг өгчих гэхээр нь би “Ай Фоне 5” маркийн гар утсаа өгөөд тэгж байгаад 50.000 төгрөг өгье гэж хэлээд марк нь мэдэхгүй күүл гэсэн бичигтэй, шаргал өнгөтэй, цэнхэр корпустай гар утсыг авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25/
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар Д.П өгсөн “...Би 2017 оны 11 дүгээр сарын сүүлээр өөрийн эзэмшлийн ..... улсын дугаартай цагаан өнгийн аксент маркийн машинтайгаа халтуур хийгээд явж байтал хүнсний 4 дүгээр дэлгүүрийн “Гацуурхан” гэх уушийн газраас үл таних 2 эрэгтэй хүн гараа өргөж суугаад “13 Офицер ороё” гээд замдаа 13 дээр ирээд хоёулаа буугаад нэг нь түц орчихоод буцаж ирээд миний машинд суугаад “Офицер ороё” гээд офицеруудын ордоны автобусны буудал дээр бууя гээд буусан. Удаагүй араас нь өөр эрэгтэй хүн хойно суучаад чулуун овооны тойргийн тэнд явж байгаад араас “ахын дүү энд нэг утас байна” гээд надад өгөхөөр нь би буцаад офицеруудын ордны автобусны буудал дээр ирээд нөгөө ахыг хайтал байхгүй байсан. Тэгээд над дээр гар утас 2, 3 хонож байгаад Ч уулзаад “мань утас олсон, нэг хүн суугаад мартаад буучихсан, найз нь миний машины дугаар харсан, холбоо бариад авах байлгүй, над дээр ингээд байж л байна” гэхэд Ч “надаа өгчихөө ажил дээр кино үзэхэд том дэлгэц нь амар гээд байхаар нь “Ай Фоне 5” маркийн гар утсаар зөрүү 50.000 төгрөг нэмж авахаар болж тохиролцоод сольсон”. гэх мэдүүлэг /хх-26-27/
Эд зүйлийн үнэлгээний тайлан, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч гэм буруу дээрээ маргахгүй байгаа мэдүүлэг зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Сайнбаяраас шүүгдэгч Д.П Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.П нь бусдад төлөх төлбөрүй, гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.