Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2026/ДШМ/104

 

2026           01            22                                                                                 2026/ДШМ/104

 

Г.М-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч П.Гандолгор, шүүгч Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Бат-Эрдэнэ,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.У-,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ө.Учрал

            яллагдагч Г.М-ын өмгөөлөгч Г.Буянбадрал,

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Золбоогийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 2025/ШЗ/6495 дугаар шүүгчийн захирамжийг прокурор Б.Бат-Эрдэнийн бичсэн эсэргүүцэл, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.У- нарын гаргасан гомдолд тус тус үндэслэн яллагдагч Г.М-т холбогдох 2508 00000 0721 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярмаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

О- овогт Г-ийн М-, .........,

урьд: Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг 7 сарын хугацаагаар хойшлуулсан, (РД: Г-),

 

Яллагдагч Г.М- нь 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ...............

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 2025/ШЗ/6495 дугаар захирамжийг хүчингүй болгож, прокурор Б.Бат-Эрдэнийн 2025 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 79 дугаартай эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.У- нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хангасугай.

2. Шүүгдэгч Г.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.БАТЗОРИГ

     ШҮҮГЧ                                                      П.ГАНДОЛГОР

     ШҮҮГЧ                                                      Н.БАЯРМАА