Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 150/ШШ2026/00050

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг

Баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

            Сэлэнгэ аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа би Сэлэнгэ аймгийн ******* сум .... дүгээр баг байрлах Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газрын (РД:..........) нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймаг, ******* сум, ... дугаар баг, Хөдөө оршин суух иргэн ..... овогт ......... (РД:..........) холбогдох эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 231,992 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 12-ний өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 19-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сэлэнгэ аймгийн ******* сум дахь Прокурорын газрын ерөнхий прокурор ........ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            “...Иргэн *******аас Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох 231,992 төгрөгийг гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 1009000200800 тоот дансанд төлүүлж өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газар нь хариуцагч *******д холбогдуулан эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 231,992 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь ******* сум дахь сум дундын прокурорын газрын нэхэмжилж буй 231,992 төгрөгийг бүрэн төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1-д тус тус зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.

Хариуцагч ******* нь Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газрын нэхэмжилж байгаа 231,992 төгрөгийг төлж барагдуулсан болох нь тус шүүхэд ирүүлсэн хариуцагч *******ын 2026 оны 01 дугаар сарын 05-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байна. (х.х-ийн 16-р хуудас)

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т заасны дагуу нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулан тогтоож хариуцагч *******аас  3805 төгрөгийг гаргуулж орон нутгийн орлогод оруулах нь зүйтэй.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

    ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газрын нэхэмжлэлтэй *******д холбогдох эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 231,992 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д  зааснаар нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газар нь төсвийн байгууллага тул улсын тэмдэгтийн хураамж 7610 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 3805 төгрөгийг гаргуулж орон нутгийн орлогод оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг хариуцагчид  анхааруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                       Г.САРАНТУЯА