Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 150/ШШ2026/00056

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

 болгох тухай

 

 

 Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа би ........ хот, ...... дүүрэг, ...... дугаар хороо, ....... оргил, ........ ганди гудамж, ........, 17 давхарт байрлах “.............” ХХК-ний (РД:..........) нэхэмжлэлтэй ......... аймаг, ......... сум, ........... дүгээр баг, ......... тосгон, ........ хороолол ....... тоотод оршин суух иргэн ............. (РД:..........) холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6,610,782.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 16-ний өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            “.................” ХХК-ний зээл төлүүлэлтийн албаны дарга ..........  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            “...Талуудын хооронд байгуулсан 455092 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 93001-199120 дугаар зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 4,636,964.42 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,886,547.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 66270.94 төгрөг, нотариатын зардалд 21000 төгрөг, бүгд 6,610,782.66  төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч *******аас гаргуулж, ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.алж, зээлийн төлбөр гаргуулах хүсэлтэй байна...” гэжээ.

 

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие ******* нь ******* ББСБ ХХК-ний нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 6,610,782.66 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 1,101,797,11 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ний өдөр 1,101,797,11 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ний өдөр 1,101,797,11 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ний өдөр 1,101,797,11 төгрөг, 2026 оны 05 дүгээр сарын 30-ний өдөр 1,101,797,11 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ний өдөр 1,101,797,11 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 ҮНДЭСЛЭХ нь:

 

“...........” ХХК-нь иргэн *******аас зээлийн гэрээний үүрэгт 6,610,782.66 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь “.........” ХХК-ний нэхэмжилж буй 6,610,782.66 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч уг мөнгийг  2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 1,101,797,11 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ний өдөр 1,101,797,11 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ний өдөр 1,101,797,11 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ний өдөр 1,101,797,11 төгрөг, 2026 оны 05 дүгээр сарын 30-ний өдөр 1,101,797,11 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ний өдөр 1,101,797,11 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1-д тус тус зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ба энэ талаарх тайлбараа бичгээр гаргаж гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. /х.х-ийн 31-р хуудас/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар “...........” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120,723 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тул *******ын төлөх улсын тэмдэгтийн хураамж 120,723 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож төлүүлэх үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

    ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.“..............” ХХК-ний нэхэмжлэлтэй *******ад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6,610,78.66 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар “............” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120,723 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 60,361.5 төгрөг, орон нутгийн орлогоос 60,361.5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “................” ХХК-д  тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг хариуцагчид  анхааруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                       Г.САРАНТУЯА