Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 150/ШШ2026/00057

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

 болгох тухай

 

 

 Сэлэнгэ аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа би ..... аймаг, ....... сум, ..... баг, ...... гудамж ..... байр, ........ тоотод оршин суух иргэн ......... (РД:.........) нэхэмжлэлтэй ........ аймаг, .... сум, ..... дугаар баг, ......... тоотод оршин суух иргэн .......... (РД:..........) холбогдох гэм хорын хохирол 4,290,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 22-ний өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            Миний бие ******* 2025 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр өөрийн эзэмшлийн машинаар Орхон аймгаас Улаанбаатар хот руу явж байх замд Сэлэнгэ аймгийн ******* сумын төв /Хөтөл/-өөр зорчин өнгөрөх үед тус сумын иргэн ******* гэх жолооч машинаараа дүрэм зөрчин баруун талаас ирж мөргөж 4,290,000 төгрөгийн бодит хохирол учруулаад байна.

            Даатгалын хохирлын үнэлгээ гаргадаг эрх бүхий “Ашид билгүүн” ХХК-аар автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ хийлгэсэн бөгөөд 3,715,000.00 төгрөгийн үнэлгээ хийсэн. Хэдийгээр ийм үнэлгээ гаргасан боловч Улаанбаатар хотод /VIР Вьетнам засварын газар 3,4 дүгээр хороололд байрлах/ машинаа засварлуулахад шинээр 2 хаалга авахад 2,400,000 төгрөг, голын босоо баганын будаг, засвар 300,000 төгрөг, баруун хонго будаг 500,000.0 төгрөг, баруун урд хаалганы нугас 2 ширхэг 400,000 /нугас нь гажаад засварлах боломжгүй гэсэн тул шинээр авсан/ төгрөг, сэв гажаа 500,000.00 төгрөг, нийт 4.0 сая төгрөгийн сэлбэг болон засварын хөлс гарч төлсөн. Мөн даатгалын үнэлгээг 290,000 төгрөг өгч хийлгэсэн бөгөөд нийт 4,290,000.0 төгрөгийг төлж, энэ хэмжээний хохирлыг ******* нь надад учруулаад байна.

            ******* нь даруй төлнө гэсэн боловч тогтоосон хугацаандаа төлөөгүй сүүлдээ утасдахаар утсаа салгах, авахаа больсон тул шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие ******* нь *******ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 4,290,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 500,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ний өдөр 500,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ний өдөр 500,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ний өдрөө 500,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-ний өдөр 500,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ний өдөр 500,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 30-ний өдөр 500,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 30-ний өдөр 790,000 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 ҮНДЭСЛЭХ нь:

 

******* иргэн *******аас гэм хорын хохирол 4,290,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь *******ийн нэхэмжилж буй 4,290,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч уг мөнгийг  2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 500,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ний өдөр 500,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ний өдөр 500,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ний өдрөө 500,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-ний өдөр 500,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ний өдөр 500,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 30-ний өдөр 500,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 30-ний өдөр 790,000 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1-д тус тус зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ба энэ талаарх тайлбараа бичгээр гаргаж гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. /х.х-ийн 22-р хуудас/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85490 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тул *******ын төлөх улсын тэмдэгтийн хураамж 85490 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож төлүүлэх үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

    ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.*******ийн нэхэмжлэлтэй *******т холбогдох гэм хорын хохирол 4,290,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85490 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 42745 төгрөг, орон нутгийн орлогоос 42745 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т  тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг хариуцагчид  анхааруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                       Г.САРАНТУЯА