| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2026/00018/И |
| Дугаар | 150/ШШ2026/00058 |
| Огноо | 2026-02-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 150/ШШ2026/00058
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа би ........ хот, ....... дүүрэг, ...... дүгээр хороо, ., ....... цогцолборт байрлах .... ХХК-ний (РД:........) нэхэмжлэлтэй .... аймаг, .... сум, ... дүгээр баг, ..... тоотод оршин суух иргэн ...... (РД:......) холбогдох зээл 5,686,101,25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 22-ний өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
“............” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч .......... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Хариуцагч нь манай “Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 40565474 тоот “Үйлчилгээний гэрээ” болон “Гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ” байгуулан ......... дугаарлалтай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн ipone 16 pro max төхөөрөмжийг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн.
Хариуцагч нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй. Гэрээний үүргээ биелүүлэхийг сануулан хэд хэдэн удаа шаардсан боловч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна.
Иймд хариуцагчаас Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, “Үйлчилгээний гэрээ” болон “Гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ”-ний 4.1-д заасны дагуу үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 2498196687 төгрөг, зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 5,007,671.88 төгрөг, зээлээр худалдан авсан гар утасны төлөгдөөгүй төлбөрт тооцсон торгууль 429,232.50 төгрөг, нийт 5,686,101.25 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч ......... шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие ******* нь ******* ХХК-ний нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 5,686,101.25 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 947,684 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ний өдөр 947,684 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ний өдөр 947,684 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ний өдөр 947,684 төгрөг, 2026 оны 05 дүгээр сарын 30-ний өдөр 947,684 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ний өдөр 947,684 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
“...........” ХХК-нь иргэн *******ээс зээлийн гэрээний үүрэгт 5,686,101.25 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь “..........” ХХК-ний нэхэмжилж буй 5,686,101.25 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 947,684 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ний өдөр 947,684 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ний өдөр 947,684 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ний өдөр 947,684 төгрөг, 2026 оны 05 дүгээр сарын 30-ний өдөр 947,684 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ний өдөр 947,684 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1-д тус тус зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ба энэ талаарх тайлбараа бичгээр гаргаж гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. /х.х-ийн 19-р хуудас/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар “...........” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105,928 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тул *******ий төлөх улсын тэмдэгтийн хураамж 105,928 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож төлүүлэх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“...........” ХХК-ний нэхэмжлэлтэй *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,686,101.25 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар “...........” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105,928 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 52964 төгрөг, орон нутгийн орлогоос 52964 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “...............” ХХК-д тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг хариуцагчид анхааруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.САРАНТУЯА