| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2026/00019/И |
| Дугаар | 150/ШШ2026/00059 |
| Огноо | 2026-02-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 150/ШШ2026/00059
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа би ........ хот, ........ дүүрэг, .... дугаар хороо, ..... цогцолборт .... тоот “........ ББСБ” ХХК-ний (РД:..........) нэхэмжлэлтэй ..... аймаг, ...... сум, ........ дугаар багт оршин суух иргэн ........ (РД:........) холбогдох зээл 4,653,667 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 22-ний өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
“.......... ББСБ” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч .......... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“............. ББСБ" ХХК нь *******тай 2025 оны 03 дугаар сарын 23-ны өдөр “Цахим зээлийн эрх нээх тухай гэрээ’’-г бичгээр байгуулан 2025 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 1,745,000 төгрөгийг 5.9%-ийн хүүтэй, 9 сарын хугацаатай, 2025 оны 05 дугаар сарын 25- ны өдөр 425,000 төгрөгийг 5.9%-ийн хүүтэй, 9 сарын хугацаатай, 2025 оны 07 дугаар сарын 09- ны өдөр 2,000,000 төгрөгийг 4.1%-ийн хүүтэй, 18 сарын хугацаатайгаар тус тус зээлдүүлсэн билээ.
******* нь зээл авснаас хойш зээлийн эргэн төлөлтөө удаа дараа хожимдуулдаг байсан бөгөөд манай компаниас холбогдоход төлнө гэдэг ч одоог хүртэл төлөөгүй тул бид зээлийн гэрээг цуцалж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж байна.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно” гэж, 19 дүгээр зүйлийн 19.1-д “Зээлийн ашигласан хугацаа нь зээлдүүлэгчээс зээлдэгчид гэрээнд тохиролцсон хэлбэрээр зээл олгосноор эхэлж, зээлдэгч зээлдүүлэгчид буцаан төлснөө дуусгавар болно” гэж, 20 дугаар зүйлийн 20.3-д “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” хэмээн тус тус заасан бөгөөд бид хуульд заасны дагуу үндсэн зээлийг, хүүгийн хамт буцаан шаардаж байгаа болно.
Иймд “Цахим зээлийн эрх нээх тухай гэрээ”-г бичгээр байгуулж, “........” зээлийн аппликэйшнаар дамжуулан авсан зээлд нийт 4,653,667 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие ******* нь ******* ББСБ ХХК-ний нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 4,653,667 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 930,733.4 төгрөг, 2026 оны 02 дугаар 28-ний өдөр 930,733.4 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 930,733.4 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ний өдөр 930,733.4 төгрөг 2026 оны 05 дугаар сарын 30-ний өдөр 930,733.4 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
“........... ББСБ” ХХК-нь иргэн *******аас зээлийн гэрээний үүрэгт 4,653,667 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь “............. ББСБ” нэхэмжилж буй 4,653,667 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 930,733.4 төгрөг, 2026 оны 02 дугаар 28-ний өдөр 930,733.4 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 930,733.4 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ний өдөр 930,733.4 төгрөг 2026 оны 05 дугаар сарын 30-ний өдөр 930,733.4 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1-д тус тус зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ба энэ талаарх тайлбараа бичгээр гаргаж гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. /х.х-ийн 21-р хуудас/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар “......... ББСБ” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89409 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тул *******ын төлөх улсын тэмдэгтийн хураамж 89409 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож төлүүлэх үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“.......... ББСБ” ХХК-ний нэхэмжлэлтэй *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,653,667 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар “.......... ББСБ” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89409 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 44704.5 төгрөг, орон нутгийн орлогоос 44704.5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “............ ББСБ” ХХК-д тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг хариуцагчид анхааруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.САРАНТУЯА