| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2026/00020/И |
| Дугаар | 150/ШШ2026/00060 |
| Огноо | 2026-02-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 150/ШШ2026/00060
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа би ....... аймаг, ..... сум, ...... дугаар баг, ........ байр “.........” ХК-ны (РД:........) нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймаг, ....... сум, ..... дүгээр ..... дугаар хэсэг ....... тоотод оршин суух иргэн .......... (РД:........) холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,436,614.47 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 22-ний өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
“.........” ХК-ний ....... бизнес төвийн захирал ....... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“...Хариуцагч ......... гь 2024.10.10-гий өдөр ******* банктай ЗГ-R110025184 тоот зээлийн гэрээ байгуулан 6,340,000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай зээл авсан. Зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлснээс хойш утсаар нь удаа дараа мэдэгдсэн. Хуваариа барилга дээр ажиллаж байгаа төлнө гэдэг боловч зээлээ төлөхгүй байгаа. Иймд *******оос зээлийн гэрээний үүрэгт 5,436,614.47 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна...” гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие ******* нь ******* банк ХК-ний нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 5,436,614.47 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2026 оны 02 дугаар сарын 15-ний өдөр 906.103 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 15-ний 906.103 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 15-ний өдөр 906.103 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 15-ний өдөр 906.103 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 15-ний өдөр 906.103 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 15-ний өдөр 906.103 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
“..........” ХК-нь иргэн *******оос зээлийн гэрээний үүрэгт 5,436,614.47 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь “.........” ХК-ний нэхэмжилж буй 5,436,614.47 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2026 оны 02 дугаар сарын 15-ний өдөр 906.103 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 15-ний 906.103 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 15-ний өдөр 906.103 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 15-ний өдөр 906.103 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 15-ний өдөр 906.103 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 15-ний өдөр 906.103 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1-д тус тус зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ба энэ талаарх тайлбараа бичгээр гаргаж гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. /х.х-ийн 27-р хуудас/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар “..........” ХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101,936 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тул хариуцагч *******ын төлөх улсын тэмдэгтийн хураамж 101,936 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож төлүүлэх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“.........” ХК-ний нэхэмжлэлтэй *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,436,614.47 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар “.........” ХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101,936 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамжид 50968 төгрөг, орон нутгийн орлогоос 50968 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “...........” ХК-т тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг хариуцагчид анхааруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.САРАНТУЯА