| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2026/00060/И |
| Дугаар | 150/ШШ2026/00070 |
| Огноо | 2026-02-06 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 150/ШШ2026/00070
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ......... хот, ........ дүүрэг, ...... дугаар хороо, ........ гудамж, өөрийн байр “.........” ХК-ийн (РД:......) хүсэлттэй иргэн *******ийг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
“.......... банк ХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөтөл тооцооны төвийн захирал *******а шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:
******* овогтой ******* нь тус банктай 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 1340084323 дугаартай зээлийн гэрээ цахимаар байгуулан 30,300,000 / Гучин сая гурван зуун мянган / төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 365 хоногт 18 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан.
Зээлдэгч ******* банктай байгуулсан 13400084323 дугаартай Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш төлөөгүй хүсэлт гаргах өдрийн байдлаар 464 хоног хугацаа хэтрүүлээд байна. ******* банк нь *******ид холбогдуулан нэхэмжлэл гаргахад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасны дагуу хариуцагчийн хаяг, оршин байгаа газрыг нэхэмжлэлд тусгах шаардлагатай бөгөөд хаяг, оршин суугаа газар нь тодорхойгүй байгаа тул эрэн сурвалжилж хаягийг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, “******* банк” ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, зээлийн гэрээний хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь :
Шүүх “........ банк” ХК-ийн хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч “....... банк” ХК-нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогтой *******ийн (РД:............) оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа учир эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна.
******* овогтой ******* нь Сэлэнгэ аймаг ...... сум ...... дугаар баг, ....... тоот хаягт оршин суудаггүй, оршин суух хаяг тодорхой бус болох нь тогтоогдож байна. (х.х-ийн 1-9-р хуудас)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д “...Иргэний эрхзүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно...” гэжээ
Иймд *******ын *******ийн хаяг тодорхойгүйгээс зээлийн гэрээг цуцлах тухай нэхэмжлэлийг “....... банк” ХК-нь шүүхэд гаргах боломжгүй гэж үзэн *******ийг эрэн сурвалжлах хуулийн үндэслэлтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ын *******ийг эрэн сурвалжлахыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Сайхан сумын сум дундын Цагдаагийн хэлтэст үүрэг болгох нь зүйтэй байна.
*******ын ******* (РД:..........) нь Сэлэнгэ аймгийн ..... сум, .... дугаар баг ...... тоот хаягт бүртгэлтэй боловч, тухайн хаягт амьдардаггүй, холбоо барих утасгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч “............” ХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3-д зааснаар *******ын *******ийг (РД:...........) эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлахыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Сайхан сумын сум дундын Цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар “....... банк” ХК-ний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.САРАНТУЯА