2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 191/ШШ2026/00439

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 01 07

191/ШШ2026/00439

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Б нэхэмжлэлтэй

Хүү Д.Өыг нас барсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Н.Б, гэрч Д.Ө шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч Н.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Н.Б нь 1952 онд төрсөн, эхнэр Л.Өтай ханилан сууж бидний дундаас 5 хүүхэд төрсөн. Гэтэл 3 дахь хүү болох Д.Ө нь Ө айигийн Ө суманд 1981 оны 04 сарын 23-ний өдөр төрсөн ба 1983 онд Ө сумын эмнэлэгт өвчний улмаас нас барсан. Эхнэр Л.Ө, хүү Д.Ө нар нас барсан.

Одоо том охин болох Д.Өд хашаа байшин, газраа шилжүүлэн өмчлүүлэх болоход нас барсан хүү болох Д.Өы нас барсны бүртгэл нь Ө аймаг болон Ө сумдын архивын баримт, эмнэлэгийн тодорхойлолтууд олдохгүй байна. Мөн Улсын бүртгэлийн газарт нас барсан талаар бүртгэгдээгүй төрсөн бүртгэл нь байгаа. Иймд Д.Өыг нас барсан болохыг тогтоож өгнө үү гэв.

2. Гэрч Д.Ө шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ:

Миний бие нь Н.Б Л.Ө нарын том охин болж 1978 онд Ө аймагт төрсөн. Миний дүү болох Д.Ө нь 1981 оны 04 сарын 23-ний өдөр Ө аймгийн Ө суманд төрсөн. Маш бие султай байсан учир байнга эмнэлэгт хэвтдэг би жоохон байхдаа эмнэлэг дээр нь байнга очдог байснаа сайн санадаг. Ингээд 1983 онд Ө сумын эмнэлэгт өвчний улмаас нас барсан гэв.

3. Хүсэлт гаргагчаас шүүхэд нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суух газрын лавлагаа, 1дүгээр маягтын лавлагаа /төрүүлсэн хүүхэд 5/, Д.Өы төрсний бүртгэлийн лавлагаа, Д.Өын төрсний бүртгэлийн лавлагаа, Д.Өгийн төрсний бүртгэлийн лавлагаа, Д.Өын төрсний бүртгэлийн лавлагаа, Д.Өгийн нас барсны бүртгэлийн лавлагаа, Н.Б Л.Ө нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Л.Өын нас барсны бүртгэлийн гэрчилгээ, Л.Өын Алдарт эхийн 2-р одонгийн гэрчилгээ, Хилийн цэргийн тусгай архивын лавлагаа,

4. Шүүх нотлох баримтаар: Улсын бүртгэлийн ерөнхий газраас Д.Ө 1981 оны 04 сарын 23-ний өдөр төрсөн эсэх лавлагаа, Ө аймгийн Ө сумын Эрүүл мэндийн төвөөс 1981 оны 04 сарын 23-ний өдөр төрсөн Д.Өы 1983 онд эмнэлэгт нас барсан талаархи дэлгэрэнгүй лавлагаа зэргийг гаргуулан баримтуудыг шинэчлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагч Н.Б нь өөрийн хүү Д.Өыг 1984 онд нас барсан болохыг тогтоолгохыг хүсэлт гаргасан.

2. Н.Б Л.Ө нар нь 1972 онд гэр бүл болж, тэдний дундаас 1978 оны 11 сарын 30-ний өдөр охин Д.Ө, 1975 оны 07 сарын 13-ний өдөр хүү Д.Ө, 1986 оны 08 сарын 04-ний өдөр охин Д.Ө, 1988 оны 05 сарын 17-ний өдөр хүү Д.Ө, 1981 оны 04 сарын 23-ний өдөр хүү Д.Ө нар төрсөн болох нь төрсний бүртгэлийн лавлагаа, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Л.Ө нь төрүүлсэн хүүхэд 5 гэх лавлагаа зэргээр тогтоогдсон.

Ө аймгийн Ө сумын хүн эмнэлгийн Төрөгсдийг бүртгэх анкет №35-д Б Ө, эрэгтэй, халх, 1981 оны 04 сарын 23-ний өдөр, 48 см урттай, 4000 гр жинтэй, 4 дахь хүүхэд гэж бүртгэгдсэн. Мөн нас барсныг бүртгэх анкетанд 1981 оны 04 сарын 23-ний өдөр төрж, 3 настайдаа нас барсан гэж 1984 оны 03 сарын 29-ний өдөр бүртгэсэн байна.

Гэрч Д.Өын: Миний дүү болох Д.Ө нь 1981 оны 04 сарын 23-ний өдөр Ө аймгийн Ө суманд төрсөн. Маш бие султай байсан учир байнга эмнэлэгт хэвтдэг би жоохон байхдаа эмнэлэг дээр нь байнга очдог байснаа сайн санадаг. гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар, бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй шүүх үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар Б овогтой Ө нь 1984 оны 03 сарын 29-ний өдөр 3 настайдаа нас барсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар Н.Бын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг зохигчдод мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гарсан өдрөөс хойш өөрөө гардан авах үүрэгтэйг, мөн хуулийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ө