| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2018/0886/Э |
| Дугаар | 933 |
| Огноо | 2018-06-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Багшбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 933
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.А даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б, улсын яллагч О.Б, шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор О.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Мовогт Б.Т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ......... дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга:
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Б.Т нь 2018 оны 05 дугаар сарын 06-ны шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Эрдэм хотхоны 10в байрны орцонд иргэн Б.Н зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Өөр нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх-4-6/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Н өгсөн мэдүүлэг /хх-н 9-12/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ж.Б өгсөн мэдүүлэг /хх-н 17-19/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Г өгсөн мэдүүлэг /хх-н 20-21/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 5971 дугаартай дүгнэлт /хх-н 24/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Т яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 52-54/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-34/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-32/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-35/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор О.Б шүүгдэгч Б.Т нь 2018 оны 05 дугаар сарын 06-ны шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Эрдэм хотхоны 10в байрны орцонд иргэн Б.Н зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Б.Т 2018 оны 05 дугаар сарын 06-ны шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Эрдэм хотхоны 10в байрны орцонд иргэн Б.Н зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Н хохирогчоор өгсөн: “...Манай байрны орцныхон орцоо тохижуулж байгаа юм. Тэгээд өчигдөр буюу 2018 оны 5 дугаар сарын 6-ны өдөр 23 цагийн үед манай орцны хэдэн залуус шатаа будаж дууссан. Би өөрийн хуваарилаж авсан ажлаа дуусаад доошоо 1 давхар руу буухад нөгөө хэд ажлаа дуусчихсан орцны гадна довжоон дээр нэг шил 0.75 литрийн Хараа архи тойруулаад сууж байсан. Тэгээд би хамт суугаад уусан. Тэгсэн 61 тоотын залуу намайг дуудаад орц руу оруулаад намайг шууд уруул руу нэг удаа цохисон. Би тэгэхэд нь унаад зүүн хөмсгөөрөө хана мөргөөд язарсан. Тэгээд би цагдаа дуудаад бид 2 цагдаагийн хэлтэс дээр ирэхэд миний уруулнаас цус алдаад тогтохгүй байсан, тэгээд шууд гэмтэл яваад оёулсан" гэх мэдүүлэг /хх-н 9-12/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ж.Б өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүрэг 2 хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрдэм хотхоны 10в байранд байрныхаа орцонд тус байрны оршин суугчдын хамт тохижилтын ажил хийсэн. Т, Н, Г нарын хамт бид нар орцонд ханын зураг зурж тохижуулсан. Ингээд тохижилтын ажлаа хийж дуусгаад оройхон орцондоо бид 4 хоёр шил архи хувааж уучихаад хогоо цэвэрлэхээр болоод би дээшээ 2 давхар руу гараад хог хамж бариад гадаа гараад хаясан. Гэтэл нэг Ланд маркын машин байрнуудын нарийхан завсраар гарахдаа хүний машин шүргэчихээд эвгүй харагдаад байсан. Тэгэхээр нь би түүнд харж өгч, тусалж гаргачихаад буцаад орц руугаа ороод дахин хог хамж аваад гадаа гаргаж хаячихаад дахиад орц руу орсон. Тухайн үед Н, Т нар хоорондоо маргалдаж зодолдсон байдалтай байсан ба Н хамар, ам хэсгээс цус гарчихсан байсан. Тухайн үед Н, Т нар согтуу байсан. Тэр 2 яг юунаас болж хэрхэн зодолдож, маргалдсаныг би мэдэхгүй байна. Яагаад гэвэл зодоон болоход хажууд нь байгаагүй." гэх мэдүүлэг /хх-н 17-19/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Г өгсөн "...2018 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрдэм хотхоны 10в байранд байрныхаа орцонд тус байрны оршин суугчдын хамт тохижилтын ажил хийсэн. Т, Н, Б нарын хамт бид нар орцонд ханын зураг зурж тохижуулсан. Ингээд тохижилтын ажлаа хийж дуусаад оройхон орцондоо бид 4 хоёр шил архи хувааж уучихаад бид нар ажлын багажуудаа бариад доош бууж байтал Н, Т нар хоорондоо муудалцсан байсан. Тэр 2 хоорондоо зодолдсон байдалтай байсан. Тухайн үед тэр 2 согтуу байсан. Би тухайн үед хажууд нь байгаагүй учир юунаас болж, хэрхэн маргалдаж зодолдсон талаар мэдэх зүйл алга байна." гэх мэдүүлэг /хх-н 20-21/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 11-ны өдрийн 5971 дүгээр
хөмсөгний шарх, зулгаралт, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, шарх, доод уруулын язрал бүхий гэмтэл тооцогдлоо,
зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,
3. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-24/,
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Шүүхээс шүүгдэгч Б.Т ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Иймд шүүгдэгч Б.Т хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй байна гэж үзэв.
Хохирогч Б.Н нь “гомдол саналгүй нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 11-12/ гэсэн байх тул шүүгдэгч Б.Т энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй ба энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.