| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Сарангүн |
| Хэргийн индекс | 191/2026/00089/И |
| Дугаар | 191/ШШ2026/00818 |
| Огноо | 2026-01-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 191/ШШ2026/00818
2026 01 13 191/ШШ2026/00818
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн би,
Нэхэмжлэгч С*******,*******,******* хаягт байрлах,*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,******* тоот хаягт оршин суух, *******/-д холбогдох
24,463,261 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч -ын Хууль, эрх зүйн газрын захирал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Харилцагч гээс цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцоолол хийж, түүний зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 421 дугаар зүйлийн 421.1-д Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно, 421 дугаар зүйлийн 421.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8-д Цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техник хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно, 7.2-т Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ гэж тус тус заасныг үндэслэн 2024 оны 08 сарын 07-ны өдөр тоот зээлийн гэрээ байгуулан 31,053,000 төгрөг, жилийн 20,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар олгож, түүний Капитрон банк дахь тоот данс руу шилжүүлсэн.
Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, 2025 оны 11 сарын 14-ний өдрийн байдлаар 464 хоногийн хугацаа хэтрэлттэй байгаа ба үндсэн зээл 8,299,243 төгрөг, үндсэн хүү 4,984,051 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,533 төгрөгийг буцаан төлсөн.
гээс гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг удаа дараа шаардсан ч үр дүнгүй байгаа тул зээлийн гэрээг цуцалж, төлөгдөөгүй үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүг 2025 оны 11 сарын 14-ний өдрийн байдлаар шаардаж байна. Үүнд: Үндсэн зээлийн үлдэгдэл 22,753,757 төгрөг, зээлийн хүү 1,675,543 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 33,962 төгрөг. Нийт 24,463,261 төгрөг.
Иймд талуудын хооронд байгуулсан цахим гэрээний 4.2.1, 4.2.2 , 4.2.3, 4.3.1, 4.3.2, 4.3.5, 4.3.6, 7.2.1, 7.2.3 дахь заалтууд, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн хариуцагчаас нийт 24,463,261 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч нар 2026 оны 01 сарын 13-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ:
Капитрон банк тус шүүхэд д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 24,463,261 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад харилцан эвлэрэх санал гаргасан тул дараах байдлаар эвлэрэн хэлэлцэж энэхүү эвлэрлийн гэрээг байгуулж байна. Үүнд:
1. Хариуцагч нь нэхэмжлэлийн үнийн дүн болох 24,463,261 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа.
2. Хариуцагч нь нэхэмжлэлийн үнийн дүн 24,463,261 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр хуваарийн дагуу төлөх санал гаргасныг нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрсөн.
3. Хариуцагч нь дээрх төлбөрийг 12 сарын хугацаанд Капитрон банкинд эзэмшдэг өөрийн /iban 47003000/ тоот дансанд дараах байдлаар төлөхөөр харилцан тохиролцов. Үүнд:
1. 2026 оны 02 сарын 25-ны өдөр 2,038,600 төгрөг,
2. 2026 оны 03 сарын 25-ны өдөр 2,038,600 төгрөг,
3. 2026 оны 04 сарын 25-ны өдөр 2,038,600 төгрөг,
4. 2026 оны 05 сарын 25-ны өдөр 2,038,600 төгрөг,
5. 2026 оны 06 сарын 25-ны өдөр 2,038,600 төгрөг,
6. 2026 оны 07 сарын 25-ны өдөр 2,038,600 төгрөг,
7. 2026 оны 08 сарын 25-ны өдөр 2,038,600 төгрөг,
8. 2026 оны 09 сарын 25-ны өдөр 2,038,600 төгрөг,
9. 2026 оны 10 сарын 25-ны өдөр 2,038,600 төгрөг,
10. 2026 оны 11 сарын 25-ны өдөр 2,038,600 төгрөг,
11. 2026 оны 12 сарын 26-ны өдөр 2,038,600 төгрөг,
12. 2027 оны 01 сарын 25-ны өдөр 2,038,661 төгрөг.
4. Хариуцагч нь энэхүү гэрээний 3 дахь заалтад заасан хугацааг хожимдуулсан тасалдуулсан тохиолдолд нэхэмжлэгч нь албадан гүйцэтгүүлэхэд татгалзах зүйлгүй болохоо илэрхийлэв гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч д холбогдуулан 24,463,261 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2026 оны 03 сарын 25-ны өдөр 2,038,600 төгрөг,
2026 оны 04 сарын 25-ны өдөр 2,038,600 төгрөг,
2026 оны 05 сарын 25-ны өдөр 2,038,600 төгрөг,
2026 оны 06 сарын 25-ны өдөр 2,038,600 төгрөг,
2026 оны 07 сарын 25-ны өдөр 2,038,600 төгрөг,
2026 оны 08 сарын 25-ны өдөр 2,038,600 төгрөг,
2026 оны 09 сарын 25-ны өдөр 2,038,600 төгрөг,
2026 оны 10 сарын 25-ны өдөр 2,038,600 төгрөг,
2026 оны 11 сарын 25-ны өдөр 2,038,600 төгрөг,
2026 оны 12 сарын 26-ны өдөр 2,038,600 төгрөг,
2027 оны 01 сарын 25-ны өдөр 2,038,661 төгрөг, нийт 24,463,261 төгрөгийг төлөхөөр талууд харилцан тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч нь нэхэмжлэгч -д 2026 оны 02 сарын 25-ны өдөр 2,038,600 төгрөг,
2026 оны 03 сарын 25-ны өдөр 2,038,600 төгрөг,
2026 оны 04 сарын 25-ны өдөр 2,038,600 төгрөг,
2026 оны 05 сарын 25-ны өдөр 2,038,600 төгрөг,
2026 оны 06 сарын 25-ны өдөр 2,038,600 төгрөг,
2026 оны 07 сарын 25-ны өдөр 2,038,600 төгрөг,
2026 оны 08 сарын 25-ны өдөр 2,038,600 төгрөг,
2026 оны 09 сарын 25-ны өдөр 2,038,600 төгрөг,
2026 оны 10 сарын 25-ны өдөр 2,038,600 төгрөг,
2026 оны 11 сарын 25-ны өдөр 2,038,600 төгрөг,
2026 оны 12 сарын 26-ны өдөр 2,038,600 төгрөг,
2027 оны 01 сарын 25-ны өдөр 2,038,661 төгрөг, нийт 24,463,261 төгрөгийг төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280,266 төгрөгийн тал хувь 140,133 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч гээс 140,133 төгрөг гаргуулан нэхэмжлэгч -д тус тус олгон, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280.266 төгрөгийн үлдэх хэсэг 140,133 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.САРАНГҮН