| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Мөнхзул |
| Хэргийн индекс | 191/2025/12505/И |
| Дугаар | 191/ШШ2026/01212 |
| Огноо | 2026-01-21 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 191/ШШ2026/01212
| 2026 01 21 | 191/ШШ2026/01212 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ө нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б
Хариуцагч А холбогдох
Хамтран ажиллах гэрээний үүрэгт 154,667,125 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчӨ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга НӨ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ө ХХК-ний захирал С.Буян Б ГХОХХК-ний захирал Ш.А нарын хооронд 2018 оны 10 сарын 30-ны өдөр хийсэн Бүтээгдэхүүн хуваах зарчмаар хамтран ажиллах гэрээ-ний дагуу үйл ажиллагаа явуулсан. Өнгөрсөн хугацаанд Б ХХК нь төлбөр тооцоогоо бүрэн хийгээгүйн улмаас талуудын талуудын хооронд өр авлага үүсэж гэрээний дагуу төлөх ёстой төлбөр тооцоог 2020 оны 7 сард дүгнээд 2021 оны 07 сарын 20-нийөдөр хүртэлхи хугацаанд төлж барагдуулах өрийн бичиг хийж төлбөр төлөх үүргийг баталгаажуулсан. Манай компаний хуулийн зөвлөх сүүлийн 2 жилийн хугацаанд захирал Ш.Атэй уулзаж хохирол төлбөрөө төлөхийг шаардахад 2024 оны 11 сард 50,000,000 төгрөгийг нэг удаа өгсөн боловч үүнээс хойш төлбөр төлөөгүй.
Бид удаа дараа шаардсан боловч төлбөрөө төлөөгүй.
Иймд хариуцагч Б ГХОХХК-иас 154,667,125 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэв.
2. Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай "Б" ГХОХХК нь Ө аймгийн Ө сумын нутагт орших ашигт малтмалын ашиглалтын MV-010380 тоот тусгай зөвшөөрлийг эзэмшиж үйл ажиллагаа явуулдаг ба "Ө" ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр "Хамтран ажиллах гэрээ"-г байгуулсан.
Тус гэрээгээр талуудын хооронд бүтээгдэхүүн хуваах аливаа нөхцлийг тохироогүй бөгөөд хөрс хуулалтын ажлыг хийж гүйцэтгэсний дараа бүтээгдэхүүн хуваах гэрээг шинэчлэн байгуулах талаар ярилцаж байсан.
Гэтэл "Ө" ХХК нь хөрс хуулалтын ажлыг явуулахдаа манай компанийн тусгай зөвшөөрлийн талбайгаас гарч ирсэн жоншнуудыг их хэмжээгээр зөвшөөрөл авалгүйгээр ачилт хийж, борлуулсан ба тэр даруйд нь манай компаниас газар дээр нь очиж гэрээг цуцалснаа мэдэгдэж, талбай дээрээс явуулсан.
Энэ хууль бус үйлдлийн талаар нотлох гэрчийн этгээдүүд байгаа ба "Ө" ХХК-ийн үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж, тухайн үедээ цагдаагийн байгууллагад энэ талаар мэдэгдээгүй ба харин 2024 оны 11 дүгээр сард үйл ажиллагаанд нь хүндэтгэлтэй хандаж 50,000,000 төгрөгийг шилжүүлсэн.
Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д "Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна", 75 дугаар зүйлийн 75.2-т "Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараахь тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ", 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил", 76 дугаар зүйлийн 76.1-д "Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно" гэж тус тус заасан байна.
Гэтэл "Ө" ХХК нь гэрээ байгуулснаас хойш 7 жил гаруй хугацааны дараа гэнэтийн байдлаар нэхэмжлэл гаргаж байгаа нь гайхшрал төрүүлж байгаа бөгөөд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг үндэслэлгүйгээр хэтрүүлсэн байна.
Хамтран ажиллах гэрээнд зааснаар манай компианий тусгай зөвшөөрлийг ашиглан олборлолт хийхдээ машин техник, тоног төхөөрөмж, бензин шатахууны зардлаа өөрсдөө гаргаж олборлосон жоншоо борлуулан А тал буюу манайх 80%-ийг Б тал буюу Ө ХХК 20%-ийг авахаар тохирсон тул манайх эдний гаргасан зардлыг төлөх ёсгүй. Өрийн бичгийг бичихээс өөр аргагүй байдалд оруулж, ажил дээрээ 3,4-лээ ирж, сүрдүүлж бичүүлж авсан, тухайн үедээ Цагдаагийн байгууллагад хандаагүй.
Иймд дээрх үндэслэлүүдээр "Ө" ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2018 оны 10 сарын 30-ний өдрийн Бүтээгдэхүүн хуваах зарчмаар хамтран ажиллах гэрээ 2023 оны 04 сарын 05-ний өдрийн Баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ,
4. Хариуцагчаас нотлох баримтаар: бичгээр гаргасан тайлбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл зэргийг шинэчлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Ө ХХК нь хариуцагч Б ХХК -нд холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүрэгт 154,667,125 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил атал 7 жилийн дараа нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй, Талууд хөрс хуулалтын ажлыг хийж гүйцэтгэсний дараа бүтээгдэхүүн хуваах гэрээг шинэчлэн байгуулах талаар ярилцаж байсан. Гэтэл "Ө" ХХК нь хөрс хуулалтын ажлыг явуулахдаа манай компанийн тусгай зөвшөөрлийн талбайгаас гарч ирсэн жоншнуудыг их хэмжээгээр зөвшөөрөл авалгүйгээр ачилт хийж, борлуулсан. Хамтран ажиллах гэрээнд зааснаар манай компианий тусгай зөвшөөрлийг ашиглан олборлолт хийхдээ машин техник, тоног төхөөрөмж, бензин шатахууны зардлаа өөрсдөө гаргаж олборлосон жоншоо борлуулан А тал буюу манайх 80%-ийг Б тал буюу Ө ХХК 20%-ийг авахаар тохирсон тул манайх эдний гаргасан зардлыг төлөх ёсгүй. Өрийн бичиг гэх баримтыг бичихээс өөр аргагүй байдалд оруулсан гэж тайлбарлан маргасан.
Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3. Ө ХХК /Б-тал/ нь Б ХХК /А-тал/ нарын хооронд 2018 оны 10 сарын 30-ний өдөр Бүтээгдэхүүн хуваах зарчмаар хамтран ажиллах гэрээ-г байгуулж, гэрээний хүчин төгөлдөр эсэхэд талууд маргаагүй.
3.1 Гэрээний 1.1-д Ө аймаг Ө сумын нутагт орших Б ХХК-ний эзэмшлийн ашигт малтмалын МV-010380 тоот тусгай зөвшөөрөлтэй талбайн Бамбарын нэртэй хайлуур жоншны ордод бүтээгдэхүүн хуваах зарчмаар олборлолтын үйл ажиллагаа явуулахад талуудын хооронд үүсэх эрх зүйн харилцааг зохицуулна.
2.1-д Б тал нь А талын 1.1-д заасан ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй ордод ил аргаар олборлолтын үйл ажиллагаа явуулна,
2.2-т нийт олборлох жоншны хүдэр нь 30,000 тн байна. Энэ хэмжээ жоншны чанар, агууллагаас шалтгаалан нэмэгдэж, хасагдаж болно.
2.3-т гэрээний хугацаа гэрээ байгуулсан өдрөөс 3 сарын хугацаатай байна.,
2.4-т Б.талын олборлолтоос бий болсон бүтээгдэхүүнийг Бамбарын уурхайн талбай дээрээс А-тал нийт олборлосон бүтээгдэхүүний 30%, Б-тал нийт олборлосон бүтээгдэхүүний 70%-ийн харьцаатайталуудад ногдуулна.,
2.5-д Гэрээний үнэ 1,340,000 ам доллар байна.,
2.7-д Эхний ээлжинд борлуулалт бүрийн 80%-ийг А тал, 20%-ийг Б тал тус тус авах бөгөөд А тал 400,000 ам доллар очих хүртэл үргэлжилнэ.,
2.8-д Борлуулахтай хобоотой гарах тээвэрлэлтийн зардлыг гэрээний 2.4-т заасан харьцаагаар талууд хариуцах-аар талууд тохиролцсон байна.
Талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээний үүргийн харилцаа үүссэн бөгөөд талуудын хүсэл зоригийн илэрхийлэл нь хамтран ажиллах замаар олсон ашгаа гэрээнд зааснаар авахаар тохиролцож гэрээ байгуулсан байна.
Талуудын хамтын үйл ажиллагааны хугацаа нь гэрээ байгуулсан өдрөөс 3 сарын хугацаатай үргэлжлэхээр талууд гэрээгээр тохирсон, гэрээний хугацаа 2019 оны 01 сарын 30-ний өдөр дуусжээ.
4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хамтын ажиллагааны улмаас Ө ХХК нь Б ХХК нарын хооронд өр авлага үүссэн, Ш.А нь Өрийн бичиг болон Баримт үйлдэж өгснөөр нотлогдож байгаа гэж тодорхойлсон.
5. Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ Ө ХХК нь манай компианий Ө аймгийн Ө сумын нутагт орших Бамбарын нэртэй хайлуур, жоншний тусгай зөвшөөрөлтэй уурхайн олборлолтоос хувь тохирон хуваан авахаар тохирсон боловч манайд мэдэгдэлгүй жоншийг борлуулсан. Хариуцагч өөрсдийн ашигласан машин техник, тоног төхөөрөмж, бензин шатахууны зардлаа өөрсдөө хариуцах ёстой, манай компиан тусгай зөвшөөрлөө хувь тохирон ашиглуулсан. Гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил атал 7 жилийн дараа гэрээний үүрэг шаардаж байгаа нь үндэслэлгүй гэж тайлбарласан.
Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.3-д Гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын төлсөн хураамж нь тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө байна., 477.4-д Дундаа өмчлөх хөрөнгийн үр шим, түүнийг нэгтгэсэн, нийлүүлснээс бий болсон хөрөнгө талуудын дундаа өмчлөх хөрөнгө байна. гэж тус тус хуульчилсан.
6. Нэхэмжлэгч нь өөрийн хөрөнгөөр ажил үүргийг гүйцэтгэх, хариуцагч тусгай зөвшөөрөлтэй хайлуур, жоншний уурхайг ашиглуулах, бүтээгдэхүүнээ борлуулан хувь тохирон авахаар тохиролцсон болох нь талуудын тайлбар, бичгээр гаргасан гэрээгээр тогтоогдсон.
Харин нэхэмжлэгч нь Б Агээс тооцооны авлага гэсэн баримтаар 154,667,125 төгрөг шаардсан боловч уг баримтыг талуудын тооцоо нийлсэн акт гэх боловч хариуцагч Б ХХК-ний захирал Ш.А, компианий санхүүгийн ажилтан гарын үсэг зураагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44.2-т заасан шаардлага хангаагүй тул шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй.
Хэрэгт авагдсан 2020 оны 07 сарын 20-ний өдрийн Өрийн бичиг, 2023 оны 04 сарын 05-ний өдрийн Баримт гэх бичгийн баримтаар хариуцагч нь төлөхийг зөвшөөрсөн гэж тайлбарласан боловч ямар тооцоололоор 154,887,125 төгрөг гаргасан нь тодорхойгүй, уг төлбөр нь талуудын хамтран ажиллах замаар олсон ашиг эсхүл ажиллагааны явцад гарсан зардал эсэх нь тодорхой бус байна.
7. Иймд хариуцагч Б ХХК-нд холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүрэгт 154,667,125 төгрөг гаргуулах Ө ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 931,286 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлд нийцнэ.
Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б ГХОХХК-д холбогдох 154,667,125 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Ө ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ө ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 931,286 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг зохигчдод мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гарсан өдрөөс хойш өөрөө гардан авах үүрэгтэйг, мөн хуулийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэни хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ө