2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 191/ШШ2026/01660

 

 

 

 

 

 

 

 

 

2026 01 28

191/ШШ2026/01660

 

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

ӨӨӨӨӨӨӨӨ, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ө би

Нэхэмжлэгч: Ө нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ө

 

Хариуцагч: А холбогдох

 

ӨӨӨӨӨӨӨӨ дүүрэг, 965847-р хороонд баригдаж буй АААААААА хороолол-ийн 7-р блок, 17 давхар, 329, 330 тоотод байрлах 115 м.кв орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г.А нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

Нэхэмжлэгч Г.А миний бие хариуцагч Ө ХХК болон Ө ХХК-уудад холбогдуулан ӨӨӨӨӨӨӨӨ дүүргийн 965847-р хороонд баригдаж буй АААААААА хороолол-ийн 7-р блок, 17 давхар, 329, 330 тоотод байрлах 115 м.кв орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг хариуцагч нараас гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжпэл гаргагч этгээдийг хэлнэ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй. гэж заасны дагуу дараах хүсэлтийг гаргаж байна.

Хариуцагч Ө ХХК нь Г.А надад дээрх орон сууцны оронд өөр сууц шилжүүлэхээр харилцан тохиролцож, орон сууц шилжүүлэх гэрээг байгуулсан тул миний бие шүүхэд гаргасан АААААААА хороолол-ийн 7-р блок, 17 давхар, 329, 330 тоотод байрлах 115 м.кв орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийн зохих хувийг буцаан олгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Г.А нь Ө ХХК, Ө ХХК-д холбогдуулан ӨӨӨӨӨӨӨӨ дүүрэг, 965847-р хороонд баригдаж буй АААААААА хороолол-ийн 7-р блок, 17 давхар, 329, 330 тоотод байрлах 115 м.кв орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тохиролцсон гэх үндэслэлээр нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тухай бичгийн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна.

3. Иймд нэхэмжлэгч Г.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Г.Агийн нэхэмжлэлтэй Ө ХХК, Ө ХХК-д холбогдох ӨӨӨӨӨӨӨӨ дүүрэг, 965847-р хороонд баригдаж буй АААААААА хороолол-ийн 7-р блок, 17 давхар, 329, 330 тоотод байрлах 115 м.кв орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 999,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 499,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. ӨӨӨӨӨӨӨӨ, Ө дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 191/ШЗ2025Өдугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулж, нотлох баримт гаргуулах тухай захирамжийг хүчингүй болгосугай.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                       Ө