2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 191/ШШ2026/02847

 

 

 

 

 

 

 

 

 

2026 02 26 191/ШШ2026/02847

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  ******* овогт *******ын ******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* ******* ХХК /рд:*******/-д холбогдох,

 

Худалдах-худалдан авах гэрээнд заасан үүргээ биелүүлж, улсын бүртгэлийн Ү-******* дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх, *******, дугаар нэгж талбарын дугаартай газрын эзэмших эрхийг нэхэмжлэгчид шилүүлэхийг даалгах үндсэн нэхэмжлэлтэй, 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, мөн өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.,

Нэхэмжлэлийн өмгөөлөгч Б.,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Отгонцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг дэмжиж оролцож байна. Нэхэмжлэгч Т.******* нь 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр ******* ******* компанитай үл хөдлөх худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр Сонгинохайрхан дүүрэг, 5 дугаар хороо, ханын материал хаягт байрлалтай 192 м.кв талбайтай дулааны узелын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 30 сая төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Энэхүү гэрээ байгуулагдсантай холбоотойгоор мөн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд байрлах 2868 м.кв талбайн хэмжээтэй орон сууцны зориулалттай газар эзэмших эрхийг хариуцагч шилжин шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцож мөн 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээний дагуу газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан. Ийнхүү нэхэмжлэгч нь дээрх хоёр гэрээний үндсэн дээр үл хөдлөх хөрөнгө болон газар эзэмших эрхээ шилжүүлэн авахаар улсын бүртгэлийн байгууллагад 2021 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр мэдүүлэг гаргасан. Улсын бүртгэлийн байгууллагаас 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн Шүүхийн гүйцэтгэх газраас энэ үл хөдлөх хөрөнгөн дээр хориг тавьчихсан, гэрээний биелэлт хангагдах боломжгүй болсон. Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн нэг дэх шаардлага болох үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаад Сонгинохайрхан дүүрэг ханын материалд хаягт байрлах 2868 м.кв талбайтай орон сууцны зориулалттай газар эзэмших эрхийг нэхэмжлэгч болох *******ын ******* шилжүүлэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна гэв.

 

2. Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Т.******* тухайн үед ******* ******* компанитай хөдөлмөрийн гэрээ болон бусад гэрээгээр хамтран ажиллаж байсан. ..Т.******* тухайн үед Бүгд Найрамдах Хятад ард улсын иргэн байна, хөрөнгө оруулж хамтарч ажиллая гэсэн санал тавьсан, тухайн тэр газар дээр нь байрлаж байгаа үл хөдлөх болон газрыг миний нэр дээр шилжүүлснээр гэснээр ийм гэрээ байгуулсан байдаг. 30 сая төгрөг гээд байгаа боловч тухайн үед дүр үзүүлж гэрээ хийж байсан учраас 30 сая төгрөгийг Т.******* шилжүүлээгүй. Дүр үзүүлж хийсэн гэдэг нь нотлогдож байгаа. Хоёрдугаарт хавтаст хэрэгт мөн баримтаар өгсөн байгаа.

******* нь ******* ******* компанид ажил гүйцэтгэх гэрээгээр өөрийн хамаарал бүхий Бонтест компани дээр Баянгол дүүрэгт орон сууц буулгалтын ажил гүйцэтгэж байсан байдаг. Хавтаст хэрэгт захирамжийг нь өгчихсөн байгаа. Тухайн үед 90 сая төгрөгийг нэхэхдээ энэ үл хөдлөх хөрөнгийг ажлын хөлсөндөө авсан мэтээр нэхэмжлэлийн үндэслэлтэй дурдчихсан. Тэгсэн хэр нь энэ хөрөнгөө авахаа больё, мөнгөө авъя гээд 92 сая төгрөг нэхэмжилсэн үйл баримт авагдсан байгаа. Үүнийг талууд харилцан тохиролцоод ******* ******* компаниас 30 сая төгрөг. Консалтинг компани хариуцагчаар 30 сая төгрөгийг өгсөн байгаа. Энэ нь юуг илэрхийлээд байгаа юм бэ? гэхээр энэ хэлцэл нь анхнаасаа дүр үзүүлж хийсэн хэлцэл юм гэдгийг Т.*******ийн өөрийнх нь гаргаж байгаа үйлдэл болон Бонтест компаниараа гаргаж байгаа үйлдлүүдээр харагдаж байна.

******* ******* компаний зүгээс нэгэнт дүр үзүүлсэн хэлцэл байсан учраас хавтаст хэрэгт авагдсан зохигчдын эвлэрлийг шүүгчийн захирамжаар баталгаажуулаад 192 м.кв үл хөдлөх, түүнийг дагуулаад 2868 м.кв газраа шилжүүлж өгөөд, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дагуу хөрөнгө нь шилжчихсэн. Газар нь яагаад шилжигдээгүйг мэдэхгүй. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

******* ******* ХХК болон Т.******* нарын хооронд байгуулагдсан 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, мөн өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдан худалдан авах гэрээний дагуу газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийн тухайд тухайн үед Т.******* ******* ******* ХХК-тай хөдөлмөрийн гэрээ болон бусад ажил гүйцэтгэх гэрээгээр холбоотой явж байсан. Тухайн газар дээр барилга барих хөрөнгө оруулагч шаардлагатай байгааг мэдэж байсан. Ингээд Т.******* ******* ******* компанид хөрөнгө оруулагч олчихлоо. Тухайн хөрөнгө оруулагч тухайн үл хөдлөх хөрөнгө болон газрыг миний нэр дээр шилжүүлснээр хөрөнгө оруулъя гэсэн санал тавьсан. Үүний дагуу 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн тоот гэрээнүүдийг дүр үзүүлэн байгуулсан байдаг.

Дүр үзүүлэн гэдэг нь дараа дараагийн үйлдлээс харагддаг. Нэхэмжлэлдээ үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд заасан худалдан авагчийн үүргээ биелүүлж үл хөдлөх хөрөнгийн үнийг хариуцагчид төлсөн, биелүүлсэн гэж дурдсан байдаг. Энэхүү дүр үзүүлж хийсэн учраас гэрээний үнийг төлөөгүй.

Мөн хамаарал бүхий ******* консалтинг компанитай иргэн Т.******* нь нөхөр Алтангэрэлийн эзэмшлийн Бонтест компани нь 2021 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн АГ/01101 дугаартай ******* комплекс-2 төслийн хашаа угсралтаар хаалганы ажил гүйцэтгэх гэрээ, мөн өдрийн 102 дугаартай ажил гүйцэтгэх барилгын буулгалтын ажлын гэрээ, мөн 2021 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 0103 дугаартай ******* комплекс төслийн багцын барилгын ажил буулгалтын ажлын гэрээг тус тус байгуулсан байдаг. Ингээд Бонтест ХХК-г төлөөлж Т.******* өөрөө гэрээнд гарын үсэг зурсан. Энэ нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа. Энэ 3 гэрээний ажлын хөлс нь нийлээд 92,473,400 төгрөг гээд бүгдийг нь төгрөгөөр хийсэн байдаг. Ингээд 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Бонтест компани нь ******* ******* ХХК-д холбогдуулаад уг ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 92,473,400 төгрөг гаргуулахаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийн үндэслэлдээ талууд дээрх гэрээний төлбөрийг хариуцагч ******* ******* компанийн өмчлөлийн улсын бүртгэлийн бидний маргаад байгаа ******* дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо ханын материал 192 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь Нийслэлийн шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх газарт битүүмжлэгдсэн байна. Иймээс ******* ******* компаниас дээрх 3 гэрээний үүрэгт 92,473,400 төгрөг гаргуулж Бонтест компанид олгож өгнө үү гээд нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. Ингээд явцын дунд ******* консалтинг компанийг хариуцагчаар татаад, ер нь бол ажлын хөлсөнд авахаар болсон нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон. Тэгэхээр энэ үйлдэл нь дүр үзүүлсэн хэлцэл юм гэдгийг харуулаад байна. Тэгээд уг маргаантай 92 сая төгрөг дээр талууд эвлэрээд ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт ******* ******* компани 30 сая төгрөг, ******* консалтинг компани 30 сая төгрөгийг Т.*******т бэлнээр хүлээлгэж өгсөн. Энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Иймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

4. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Бонтест гэдэг компани ******* консалтинг гэдэг компанитай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байна. Үүний ажлын хөлс нь 97 сая төгрөгийн зардал гарсан гэж байна. 97 сая төгрөгийн ажлын хөлсний зардлаа нэхэмжлэхдээ ******* ******* гэдэг компанид холбогдуулж нэхэмжлэл гаргасан байсан. Өөрөөр хэлбэл ******* консалтинг ХХК ******* *******гэдэг компанид холбогдуулж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлоод эндээс мөнгөө авъя гэдэг байдалтай. Тэгээд явцын дунд энэ биш юм байна. Бид нар энэ гэрээтэй холбоотой асуудал дээрээ буруу ойлголцсон байна. Өөрөөр хэлбэл итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэл гаргаж өгөхдөө үйл баримтын талаар андуурал гарсан юм байна. Хариуцах ёстой жинхэнэ эзэн нь ******* консалтинг компани юм байна гээд энэ компанийг хариуцагчаар татаад энэ маргаан шийдэгдээд дуусчихсан. Тэгэхээр үүн дээр нэгдүгээрт нэхэмжлэлийн шаардлага, гэрээний үр дагаврыг харахад 2021 оны 3 дугаар сард хийсэн гэрээнээс сүүлд ******* консалтинг ХХК болон Бонтест ХХК хоорондоо гэрээ байгуулаад, дахин төлөвлөлтийн ажил нь өөр ажилд гүйцэтгэгдэж яваад, тэгээд сүүлд нь нэхэмжлэлийн шаардлага дээр тусгаж байгаа. Тайлбарлах, нэхэмжлэлийн шаардлага, эд нар дээрээ төлөөлөгч томилоод явуулсан боловч нэхэмжлэлийн шаардлагуудын үйл баримтуудыг хооронд нь холих, хариуцагч нарыг хооронд нь холих гэдэг байдлаар явчихсан. Тэгэхдээ энэ гэрээний хүрээнд үл хөдлөх хөрөнгийг өгнө, газар эзэмших эрхээ өгнө гэдэг үг өгүүлбэр байхгүй байна. Тэгэнгүүт 192 м.кв талбайтай хөрөнгө гээд байгаа зүйл нь миний ойлгосноор газар эзэмших эрх болон талбайгаа шилжүүлээд асуудлаа шийдээд өгчихвөл ******* консалтингийн асуудлаасаа мөнгөн төлбөрийн үүргээсээ татгалзаж болно гэдэг асуудлыг тухайн үедээ хоорондоо ярьсан гэж ойлгож байгаа. Өөрөөр хэлбэл хоёр хуулийн этгээд дараа нь учраа олчихъё. Тэгэхдээ одоо хүртэл гүйцэтгэгдэхгүй байгаа үүргээ гүйцэтгээд өгөөч л гэдэг асуудлыг тавьсан. Ингээд гүйцэтгэхгүй байгаа бол ******* консалтинг компаниас Бонтест компани мөнгөө авъя л гэдэг асуудал ярьсан. Түүнчлэн яагаад хүчин төгөлдөр бус гэрээ биш вэ? гэхээр нэгдүгээрт хариуцагч хүчин төгөлдөр бус хэлцлийн талаар тайлбарлахдаа Хятадуудад зарахаар болсон гэдгээ ярихын тулд ******* гэдэг хүн нэр дээрээ шилжүүлж авах шаардлагатай болсон гэж тодорхойлж байгаа. Тийм үйл баримт огт байхгүй бөгөөд ямар ч тийм баримт байхгүй. Тэр газар нэлээн үнэтэй гэдэг асуудлыг тавьж байна. Тэр талуудын өмнө нь хийгдсэн тохиролцооны хүрээнд үүнийг үнэ төлбөргүйгээр ингээд шилжүүлээд өгчихье өө, өмнөх асуудлуудаа ингээд тооцчихъё гэдэг асуудлыг тухайн үедээ 2021 оны 3 дугаар сард шийдчихсэн. Ингээд энэ гэрээ дүр үзүүлсэн байна уу, бодит бус байвал юу болох байсан бэ? гэвэл хэрэгжих шаардлагагүй гэрээ болно. Тэгвэл энэ гэрээг хэрэгжүүлэх гээд Т.*******ээс улсын бүртгэлийн байгууллагад өргөдлөө өгч байгаа. Тэгээд өргөдлөө өгсний дараа шийдвэр гүйцэтгэлтэй дээр татгалзсан асуудалтай байсан. Түүний дараа хэрвээ 2018 онд татгалзсан байна гэдэг асуудал яригдвал шийдвэр гүйцэтгэл дээр буцаагаад шилжүүлэхдээ шийдвэр гүйцэтгэлийн албатай холбоотой шилжүүлж авах ажиллагаануудыг 2021, 2022 онууд Т.******* өөрөө гүйцэтгэж явсан байдаг. Ингэхээр 2018 онд гэрээ хийчхээд тэр дороо мэдэгдсэн гэж ярьж байгаа нь гүйцэтгэлийн асуудлаа шилжүүлж авах гээд шийдвэр гүйцэтгэх албан дээр ******* ******* гэдэг компанийг хүртэл төлөөлөөд явж байсан. Хавтаст хэрэгт баримтууд нь байгаа. Тэгэхээр энэ нь татгалзлын үндэслэл болж байгаа. Хариуцагчаас дараагийн нэг үндэслэлээ тайлбарлахдаа болохоор хэрвээ дүр үзүүлсэн хэлбэрийн хэлцэл байсан юм бол яагаад 90 хэдэн сая төгрөгийн хөрөнгийн оронд үүнийгээ гүйцэтгээд өгчихвөл би ажлын хөлсөө энэ талдаа тооцчихъё гэдэг яриаг хүртэл хийгээд энэ асуудлаа ярьж байсан юм бэ? гэдэг нь өөрөөр хэлбэл энэ гэрээ бодитойгоор хэрэгжсэн гэрээ гэдгийг харуулж байгаа гэв.

 

5. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Т.*******ийн иргэний үнэмлэхний лавлагаа, Хаан банкны шилжүүлгийн баримт, Голомт банкны орлогын мэдүүлэг, 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хуулбар, хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, хуулийн этгээдийн дүрмийн хуулбар, 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний хуулбар, газрын кадастрын зургийн хуулбар, улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдэл, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 000319267 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 01/114 дугаартай албан бичиг, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн итгэмжлэл,

6. Хариуцагчаас хариу тайлбар, 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 01/95 дугаар итгэмжлэл, хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2024/04017 дугаартай Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар, 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 01/100 дугаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн АГ01-01 дугаар II төслийн хашаа, хаалганы ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, мөн өдрийн АГ-01/02 дугаартай II төслийн багц 18 /22-р байр/ барилга буулгалтын ажлын гэрээний хуулбар, 2021 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн АГ01/03 дугаартай II төслийн багц 19 /23-р байр/ барилга буулгалтын ажлын гэрээний хуулбар, 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримтын хуулбар, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 191/ШШ2025/08058 дугаар захирамжийн хуулбар, Бонтест ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар,

7. Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаар, 1845/0097, *******, нэгж талбарын дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэг, Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын албанаас 1845/0097, *******, нэгж талбарын дугаартай үл хөдлөх хөрөнгийн хувийн хэрэг зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Шүүх хуралдаанд нэхэмжлэлийн нэг дэх шаардлага болох үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаад Сонгинохайрхан дүүрэг ханын материалд хаягт байрлах 2868 м.кв талбайтай орон сууцны зориулалттай газар эзэмших эрхийг нэхэмжлэгч болох *******ын ******* шилжүүлэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна гэж тайлбарласан.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Т.******* нь тухайн үед ******* ******* компанитай хөдөлмөрийн гэрээ болон бусад гэрээгээр хамтран ажиллаж байсан. Маргаан бүхий газарт тухайн үед ******* ******* ХХК төслөө цааш нь үргэлжлүүлж, хөрөнгө оруулалт оруулахаар түнш компани болон хувь хүн хайх зорилгоор ******* ******* компани тухайн үед дүр үзүүлэн маргаан бүхий хөрөнгө болон газрыг шилжүүлэх ийм гэрээ байгуулсан байдаг гэж тайлбарласан.

4. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа ..Сөрөг нэхэмжлэлийн шаардлага маань ******* ******* ХХК болон Т.******* нарын хооронд байгуулагдсан 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, мөн өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдан худалдан авах гэрээний дагуу газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах гэж тайлбарласан.

5. Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн ..хариуцагч хүчин төгөлдөр бус хэлцлийн талаар тайлбарлахдаа Хятадуудад зарахаар болсон гэдгээ ярихын тулд ******* гэдэг хүн нэр дээрээ шилжүүлж авах шаардлагатай болсон гэж тодорхойлж байгаа. Тийм тийм баримт байхгүй. Тэр газар нэлээн үнэтэй гэдэг асуудлыг тавьж байна. Тэр талуудын өмнө нь хийгдсэн тохиролцооны хүрээнд үүнийг үнэ төлбөргүйгээр ингээд шилжүүлээд өгчихье өө, өмнөх асуудлуудаа ингээд тооцчихъё гэдэг асуудлыг тухайн үедээ 2021 оны 3 дугаар сард шийдчихсэн. Тэгвэл энэ гэрээг хэрэгжүүлэх гээд Т.*******ээс улсын бүртгэлийн байгууллагад өргөдлөө өгч байгаа. Тэгээд өргөдлөө өгсний дараа шийдвэр гүйцэтгэлтэй дээр татгалзсан асуудалтай байсан. Өөрөөр хэлбэл энэ гэрээ бодитойгоор хэрэгжсэн гэрээ гэдгийг харуулж байгаа

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1. Талуудын хооронд 2021 оны 03 дугаар сарын 18 өдөр улсын бүртгэлийн Ү-******* дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, мөн өдрийн гэрчилгээний дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан байна. /1 дүгээр х.х-ийн 7-8, 11-12/

4.2. 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр улсын бүртгэлийн Ү-******* дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 2.2-т төлбөр төлөх нөхцөлд энэ гэрээг байгуулах үед буюу 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр худалдан авагч нь худалдагчид 30,000,000 төгрөгийг бэлнээр өгөхөөр тохиролцсон болох нь тогтоогдож байна.

Хэдийгээр талууд худалдах, худалдан авах гэрээ байгуулан төлбөр төлөх нөхцөлийг тодорхойлсон байх боловч шүүх хуралдаанд талуудын өгсөн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд уг гэрээний дагуу бодитоор төлбөр төлөгдөөгүй болох нь тогтоогдож байна. Мөн талуудын хооронд өмнө өглөг, авлага байсан түүгээр гэрээний үнэ тооцогдсон гэсэн баримт хэрэгт авагдаагүй байна.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэж зохицуулсан.

Хэрэг хэлэлцэн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн 2021 оны 03 дугаар сарын 18 өдөр улсын бүртгэлийн Ү-******* дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх шаардлагаас татгалзсаныг баталж, уг хэсэгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах эрхийг олгожээ. /х.х-ийн 86/

 

6. Хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тухайд:

6.1 Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, мөн уг гэрээний дагуу газар эзэмших эрх шилжүүлэх нь гэрээ нь бодиттойгоор байгуулагдаагүй. Маргаан бүхий газарт барилга барих хөрөнгө оруулалт татах зорилгоор тухайн гэрээг байгуулсан. Энэ нь гэрээний 2.1-д заасан төлбөр төлөгдөөгүй байгаагаар тодорхойлогдож байна.

6.2. Мөн нэхэмжлэгчийн хамаарал бүхий Бонтест ХХК болон ******* ******* ХХК, *******консалтинг ХХК нарын хооронд 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн АГ01-01 дугаар II төслийн хашаа, хаалганы ажил гүйцэтгэх гэрээ, мөн өдрийн АГ-01/02 дугаартай II төслийн багц 18 /22-р байр/ барилга буулгалтын ажлын гэрээ, 2021 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн АГ01/03 дугаартай II төслийн багц 19 /23-р байр/ барилга буулгалтын ажлын гэрээ байгуулагдсан. /1 дүгээр х.х-ийн 66-73/

Үүний үр дүнд үүссэн нөхцөл байдал хэрхэн шийдвэрлэгдсэн байгаагаас үзэхэд худалдах худалдан авах гэрээ нь бодит хүсэл зоригийн илэрхийлэл биш гэж үзэх үндэслэлтэй.

Хэдийгээр үл хөдлөх хөрөнгө болон газрыг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлснээр төсөл хэрэгжүүлэх хөрөнгө оруулагч олно.. гэсэн хариуцагчийн тайлбар баримтаар нотлогдоогүй боловч, гэрээний төлбөр төлөгдөөгүй, гэрээний дараа талуудын хийсэн хэлцэл, түүний үр дүр зэргээр 2021 оны 03 сарын 18-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгдсэн хэлцэл гэж үзлээ.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ гэж тус тус зохицуулсны дагуу татгалзлаа нотлох үүрэгтэй гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн боловч сөрөг нэхэмжлэлтэй холбоотой татгалзлаа нотолсонгүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс тухайн гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэж тодорхойлсон нь ойлгомжгүй, тэр талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

8. Иймд талуудын хооронд байгуулсан 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, мөн өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна.

9. Т.*******ийн нэхэмжлэлтэй, ******* ******* ХХК-д холбогдох 2021 оны 03 дугаар сарын 18 өдөр гэрчилгээний дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу газар эзэмших эрх шилжүүлэхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, мөн өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 379,500 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 378,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 378,150 төгрөг гаргуулан хариуцагчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, заасныг баримтлан Т.*******ийн нэхэмжлэлтэй, ******* ******* ХХК-д холбогдох 2021 оны 03 дугаар сарын 18 өдөр гэрчилгээний дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу газар эзэмших эрх шилжүүлэхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, мөн өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан 2021 оны 03 дугаар сарын 18 өдөр улсын бүртгэлийн Ү-******* дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх шаардлагаас татгалзсаныг баталж, уг хэсэгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 379,500 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 378,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 378,150 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР