2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 191/ШШ2026/02811

 

 

 

 

 

 

 

 

2026 02 26 191/ШШ2026/02811

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ******* ******* ******* ХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* ******* ХХК /рд:*******/-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 7,868,125,774.24 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, Т.*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Отгонцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

Зээлдэгч ******* ******* ХХК нь *******, ******* ******* ХК-тай 2021 оны 05 дугаар сарын 01-ны өдөр №ЗГ/КСС 18047013-1 тоот Зээлийн гэрээ-г байгуулан 170,000,000,000 (Нэг зуун далан тэрбум) төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг 3 жилийн хугацаатай, жилийн 9 хувийн хүүтэйгээр, мөн уг гэрээнд 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №ЗГ/СС210623015-2-2 дугаартай Зээлийн нэмэлт гэрээ-ээр оруулсан өөрчлөлтийн дагуу 5,000,000 (Таван сая) ам. долларын зээлийг тус тус авсан.

Дээрх зээлүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талуудын хооронд 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн №Т-2-3 дугаартай Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл барьцаалах барьцааны гэрээ байгуулж, МЛ/-017111 дугаартай Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл, 15503Х дугаартай Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл, ХУ-017050 дугаартай Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг; 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн №-2-9 дугаартай Хөдлөх эд хөрөнгийн болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж 416038934 дугаартай данс дахь мөнгөн хадгаламж дахь хөрөнгийг; 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн №ЗБ/СС210623 015-2-2 дугаартай Хөдлөх эд хөрөнгийн болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж ******* ******* ХХК-ийн борлуулалтын болон бизнесийн орлого, бараа, бэлэн бүтээгдэхүүн, түүхий эд материал, түүний үр шимийг; 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн №ЭБ/СС210623015-2-6 дугаартай Хөдлөх эд хөрөнгийн болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж бутлуур ба туузан дамжуурга тоног төхөөрөмжийг; 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн №-2-8 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулж улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, ************* тоот хаягт байрлах, 2,880 м.кв талбайтай баяжуулах үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалсан.

Мөн 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн №Ф/СС210623015-2-1 дугаартай Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /Фидуци/ байгуулж, уг гэрээний хавсралтад заасан 14 ширхэг суудлын, ачааны автомашин, техник төхөөрөмжийг үүргийн гүйцэтгэл хангуулахаар өмчлөлдөө шилжүүлэн авсан. Мөн 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн №БГ/СС210623015-2-1 дугаартай Баталгааны гэрээ байгуулж иргэн Төмөр-Очирын Батаа /РД:85111875/-аар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар баталгаа гаргуулсан.

Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зээлийн гэрээний хугацаа дуусч, өнөөдрийн байдлаар 7,269,402,073.25 төгрөг, хүү 559,257,652.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39,466,048.20 төгрөг, нийт зээлийн 7,868,125,774.24 төгрөгийн хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлтэй байна. /Задаргаа, тооцооллыг хавсаргав/

Иймд, хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг *******, ******* ******* ХК-ийн зүгээс гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлага:

1. Зээлдэгч ******* ******* ХХК-аас №-1 тоот Зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү 7,868,125,774.24 төгрөг гаргуулах;

2. Зээлдэгч үүргийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд:

2.1 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн №Т-2-3 дугаартай Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл барьцаалах барьцааны гэрээний дагуу барьцаалуулсан МУ- 017111 дугаартай Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл, 15503Х дугаартай Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл, ХУ-017050 дугаартай Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл;

2.2 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн №-2-2 дугаартай Хөдлөх эд хөрөнгийн болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээний дагуу барьцаалуулсан ******* ******* ХХК-ийн борлуулалтын болон бизнесийн орлого, бараа, бэлэн бүтээгдэхүүн, түүхий эд материал, түүний үр шим;

2.3 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн №-2-6 дугаартай Хөдлөх эд хөрөнгийн болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээний дагуу барьцаалуулсан бутлуур ба туузан дамжуурга тоног төхөөрөмж;

2.4 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн №-2-8 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулж улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Дорнод аймгийн овоо сумын 2 дугаар баг Элст мянган хоньт гудамж 5 тоот хаягт байрлах, 2,880 м.кв талбайтай баяжуулах үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч ******* ******* ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

*******, ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй ******* Голд ХХК-д холбогдуулан Зээлийн гэрээ-ний 7,269,402,073.25 төгрөг, хүү 559,257,652.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39,466,048.20 төгрөг, нийт зээлийн 7,868,125,774.24 төгрөг гаргуулахтай холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

- уурхай нь үйлдвэрлэлийн хоёр үе шаттай, уурхайн нэг дүгээр үе шат 2019 онд эхэлж 2024 онд дууссантай холбоотойгоор үйлдвэрлэлийн хэмжээ буурч орлого эрс багассан.

Бидний хувьд энэ жил 2019-2024 онуудад уусгалт хийгдэж хүдэрт агуулагдах металлыг авч Монгол*******инд тушаасан хүдэр дээр дахин сийрэгжүүлэлт хийж бага агуулгатай хүдэр дээр үлдсэн металлыг боловсруулж авахаар төлөвлөн ажиллаж байна.

Манай - төслийн нэгдүгээр үе шат 2024 онд дууссантай холбоотойгоор компанийн орлогын хэмжээ эрс буурч, компанийн мөнгөн хөрөнгө үйл ажиллагаагаа санхүүжүүлж чадахгүй нөхцөл байдалд хүрч, мөн төслийн хоёрдугаар шатны бүтээн байгуулалтын бэлтгэл ажил, шинэ бутлуурын шат тавцангийн суурилуулалт дуусаагүй, туршилтын ажиллагаа жигдрээгүй, шинэ генераторуудын эвдрэл гэмтлийн засварын ажил дуусаагүй, төслийн 2 дугаар шатны хаягдал хадгалах байгууламжийн газрын зөвшөөрлийг сумын ИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлж чадахгүй байгаа, 2025 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Байгаль орчин, уур амьсгал өөрчлөлтийн яамны мэргэжлийн зөвлөлөөр батлуулж чадахгүй байгаа, мөн нуруулдан уусгалтын технологийн горимын дагуу уусмалыг боловсруулах үйлдвэр болон нуруулдсан хүдрийн талбайд эргүүлж насосоор шахах ажлыг зохистой хэмжээнд үргэлжлүүлэх, усны балансыг тогтвортой байлгах, байгаль орчны эрсдэлээс урьдчилан сэргийлэх зэрэг шалтгаануудын улмаас Гүйцэтгэх захирлын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №А/66 дугаар Сул зогсолтын үеийн ажиллах хүчний төлөвлөгөөг батлах тухай тушаалаар 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл сул зогсолт зарласан.

Дээр дурдсан нөхцөл байдал нь ажилчдын цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл, хуримтлагдсан гэрээт ажлын өр төлбөр, татвар хураамж, үндсэн зээлийн эргэн төлөлт болон зээлийн хүүгийн төлбөрийг төлж чадахгүй байгаа зэрэг санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгээд байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор зээлийн гэрээний үндсэн төлбөр, хүү болон нэмэгдүүлсэн хүү зэргийг төлж барагдуулж чадахгүй байгаа хэдий ч сул зогсолтод хамрагдсан ажилчдад Хөдөлмөрийн тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.1-т заасны дагуу үндсэн цалингийн 65% хувьтай тэнцэх хэмжээний сул зогсолтын үеийн олговрыг олгож байна. Төслийн нэг дүгээр үе шат 2024 онд дууссан тул шинэ олборлох хүдэр байхгүй хэдий ч бид нэн тэргүүнд 2025 онд ажилтнуудынхаа ажлын байрыг хэвээр хадгалж үлдэх, цалингийн зардлаа нөхөхийн тулд үйлдвэрлэл явагдсан хүдэр дээр дахин ажиллаж байна.

Бидний хувьд ******* ******* ******* ХК-руу албан бичгээр зээлийн төлбөрөө төлөхөө илэрхийлж байсан.

Иймд бидний одоогийн санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан зээлийг сайн дураараа төлөх хугацааг олгож өгнө үү гэв.

 

2. Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

Энэхуү Эвлэрлийн гэрээ /цаашид Гэрээ гэх/-г Монгол Улсын Иргэний хуулийн 189 дүгээр зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 74 дүгээр зүйл, Талуудын хүсэлтийг тус тус үндэслэн,

Нэг талаас ******* Хөгжлийн Банк ХК-ний Итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.*******, Э.******* хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, *************, утас: (976-11) , , (цаашид Нэхэмжлэгч гэх),

Нөгөө талаас ******* Голд ХХК, түүнийг төлөөлж Гүйцэтгэх захирал Д., хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, **************, утас: (цаашид Хариуцагч, нэхэмжлэгч хариуцагчийг хамтад нь Талууд гэх) нар нь харилцан тохиролцож дараах нөхцөлөөр байгуулав.

Нэг. Ерөнхий үндэслэл

1.1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд дараах нэхэмжлэл бүхий иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа болно. Үүнд:

1.1.1. Талуудын хооронд байгуулсан 2021 оны 07-р сарын 28-ны өдрийн №ЗГ/СС210623015-2 тоот Зээлийн гэрээ, 2022 оны 06-р сарын 13-ны өдрийн №ЗГ/СС210623015- 2-1 тоот Зээлийн нэмэлт гэрээ, 2022 оны 12-р сарын 28-ны өдрийн №ЗГ/СС210623015-2-2 тоот Зээлийн нэмэлт гэрээ, 2023 оны 04-р сарын 20-ны өдрийн №ЗГ/СС210623015-2-3 тоот "Зээлийн нэмэлт гэрээ"-нүүдийн дагуу зээлсэн зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 7,868,125,774.24 (долоон тэрбум найман зуун жаран найман сая нэг зуун хорин таван мянга долоон зуун далан дөрвөн төгрөг хорин дөрвөн мөнгө) төгрөгийг гаргуулах,

1.1.2. Зээлийн өр төлбөрийг төлж чадаагүй тохиолдолд Талуудын хооронд байгуулсан 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн №Т-2-3 тоот Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл барьцаалах барьцааны гэрээ, мөн өдрийн №-2-2 тоот Хөдлөх эд хөрөнгийн болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, мөн өдрийн №-2-6 тоот Хөдлөх эд хөрөнгийн болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, мөн өдрийн №-2-8 тоот Үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээний дагуу тус тус барьцаалуулсан барьцааны зүйлүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах,

1.2. Энэхүү гэрээгээр талуудын хооронд үүссэн дээрх маргаантай асуудлыг эвлэрлийн журмаар шийдвэрлэх, эвлэрлийн нөхцөлийг шүүгчийн захирамжид тусгуулахтай холбоотой Талуудад үүсэх эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлохтой холбоотой харилцааг зохицуулна.

Хоёр. Эвлэрлийн нөхцөл

2.1. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Талууд доор дурдсан нөхцөлөөр эвлэрэн хэлэлцэхээр харилцан тохиролцов.

2.1.1 Хариуцагч нь нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ба Нэхэмжлэгчид 7,868,125,774.24 төгрөгийг (долоон тэрбум найман зуун жаран найман сая нэг зуун хорин таван мянга долоон зуун далан дөрвөн төгрөг хорин дөрвөн мөнгө) төгрөгийг 2026 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар тохиролцов.

2.1.2 Гэрээний 2.1.1-т дурдсан хугацаанд Хариуцагч нь төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд Гэрээний 1.1.2-т дурдсан гэрээний дагуу барьцаалуулсан барьцааны зүйлүүдээр гүйцэтгэлийг хангуулна.

2.1.3 Шүүхэд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу Хариуцагчаас гаргуулж Нэхэмжлэгчид олгоно.

Гурав. Гэрээний хариуцлага

3.1. Гэрээг биелүүлэхтэй холбогдон гарах аливаа санал зөрөлдөөн, маргааныг Талууд харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэнэ.

3.2. Талууд нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд гэрээ зөрчсөнтэй холбоотойгоор үүссэн хохирлыг бүрэн хариуцаж барагдуулна.

3.3. Хариуцагч тал нь зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэнэ.

3.4. Талууд нэхэмжлэл гаргасан энэхүү асуудлаар Иргэний журмаар давж заалдах болон хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Дөрөв. Бусад зүйл

4.1. Эвлэрлийн нөхцөлийг Талууд уншиж танилцсан бөгөөд аливаа дарамт шахалт, нөлөөнд автаагүй, тэгш эрхтэйгээр харилцан тохиролцож байгуулсан болно.

4.2. Талууд гэрээнд гарын үсэг зурж, компанийн тэмдэг дарж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхээс талууд эвлэрсэн талаар шүүгчийн захирамжид тусгаж баталгаажуулснаар гэрээ хүчин төгөлдөр болно.

4.3. Гэрээг 3 (гурван) хувь үйлдэж талуудын эрх бүхий этгээд гарын зүсэг зурж тамга тэмдгээр баталгаажуулах бөгөөд талууд тус бүр нэг хувийг хадгалж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд нэг хувийг

 

Гэрээний хавсралтаар

гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХК нь ******* ******* ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 7,868,125,774.24 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх шатанд зохигчид эвлэрч, хариуцагч ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 7,868,125,774.24 төгрөгийг бүхэлд хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар тохиролцож,

Эвлэрлийн гэрээний дагуу хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцааны гэрээний дагуу

хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцжээ.

 

Эвлрэлийн гэрээг нэг талаас ******* ******* ******* ХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.*******, Э.*******, нөгөө талаас ******* ******* ХХК-ний гүйцэтгэх захирал Д. нар байгуулж, гэрээний 2.1.2-т заасан барьцаа хөрөнгүүдийг гэрээний хавсралтаар тодруулан нэрлэж заасан болно. Хавсралтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүх эрхийг зохигчоос олгосон этгээдүүд үйлдсэн бөгөөд нэр дурдагдсан барьцаалбар /эвлэрэлийн гэрээний 1.1.2/ нь нэхэмжлэлийн шаарлага, барьцааны гэрээний гэрээгээр тодорхойлогдсон болно.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.*******, Э.******* нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эвлэрэх эрхийг олгожээ. /хх-115/

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., Э. нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эвлэрэх эрхийг олгожээ. /хх-81/

 

Дээрх эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ******* ХХК холбогдох холбогдох гэрээний үүрэгт 7,868,125,774.24 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч нь 7,868,125,774.24 төгрөгийг 2026 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулж, гэрээний дагуу хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцааны гэрээний дагуу

хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4, 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200+39,498,579 төгрөг, нийт 39,568,779 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-иас 39,568,779 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР