Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 108

 

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн холбогдох эрүүгийн 18040011011 дугаартай хэргийг оны 0 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга             *******

 Улсын яллагч                            *******

Шүүгдэгч                                  Д.Г /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлсөн/    нар оролцов.

 

 Шүүгдэгч: ******* улсын иргэн, ******* оны .. дугаар сарын ..-ны өдөр ... аймгийн .. суманд төрсөн, *******, .. настай, ******* ******* боловсролтой, ******* ******* мэргэжилтэй, .. аймгийн ... суманд байх “....” , гэр бүлийн байдал ..., , хамт дүүргийн .. дугаар хороо, .... дугаар гудамжны .. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй Б- овогт Д-гийн Г /РД:/

 

           Нийслэлийн дүүргийн прокуророос:

            Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар шүүгдэгч Д.Г нь оны дугаар сарын -ний өдрийн ******* цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэр, дугаар байшингийн тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас “бурхан болсон аав ээжийг минь доромжилсон” гэх шалтгаанаар хүргэн дүү Б.Б-ын зүүн нүдэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж доод зовхинд нь язарсан шарх, дээд доод зовхинд цус хуралт гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           Шүүхээс холбогдох хэргийн талаархи шүүхийн хэлэлцүүлгийг  явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, өмнө нь миний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна.

Хохирогч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “... оны дугаар сарын -ний өдөр 1 цагийн үед хадам ах Г манайд ирээд унтаж байтал 18 цагийн үед Мэлс Улаанбаатар хотоос ирээд нэг шил 0. граммын “Хараа” нэртэй архи авч өгсөн. Тэр архийг хувааж уугаад дахиад 0. граммын архи авч уусан. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Зүүн талын нүд хавдаж хацарт 4 оёдол тавиулсан. Би согтуу байсан болохоор зодуулж цохиулснаа санахгүй байна. Тухайн өдөр би Г ахтай архи ууж байгаад талийгаач хадмуудаа элдэв хоёроор нь хэлж доромжилсон гэсэн. Тэгээд л Г ахын уур хүрээд намайг цохиод авсан гэсэн..” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12/

Гэрч М.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “... оны дугаар сарын -ний өдрийн 1 цагийн үед аав Б-ын хамт гэртээ байж байхад гаднаас ээжийн ах Г орж ирсэн. Г ахыг орж ирэхэд аав наадмаар уулзаагүй гээд нэг шил архи гаргаж задлаад тэр хоёр хувааж ууцгаасан. Би тэр хоёрт хоол хийж өгчихөөд найзтайгаа уулзах гээд гэрээсээ ******* цаг өнгөрч байхад гарч явсан ба орой 21 цагийн үед гэртээ ирэхэд аавын зүүн шанааны орчимд язраад цус гарсан байсан ба эмийн сангаас бинт аваад шархыг нь боож өгөх гэхэд надаар боолголгүй би Гийг олж уулзана сая намайг цохичихлоо гээд гараад гүйсэн. Харин сүүлд сонсоход хоорондоо маргалдаж аав Г ахыг хэл амаар доромжилсноос болоод муудалцсан гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 1-16/

Гэрч Д.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Би оны дугаар сарын -ний өдөр 16 цагийн үед Улаанбаатар хотоос т ирээд гэртээ ороход нөхөр Б-, ах Г хоёр архи уугаад сууж байсан. Би гэртээ ороод буцаад айл руу яваад орой ******* цаг өнгөрөөгөөд гэртээ ирэхэд Б- манай ах Гтэй маргалдаж Г ах Б-ын зүүн нүднийх нь орчимд цохиод шанааны тэр хавьд нь язалчихсан байсан ба ахаас юу болсныг асуухад танай нөхөр манай ээжийг хэл амаар доромжлоод байна гэж байсан. Тэр өдөр Б- Г ахыг хэл амаар доромжилж манай ээжийг элдэв хоёроор нь хэлсэн гэсэн. Тэгээд ах тэсэлгүй цохичихлоо гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 1-18/

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээчийн оны дугаар сарын 16-ны өдрийн №09шэ/2 дугаартай дүгнэлтэд: “Б.Б-ын биед зүүн нүдний доод зовхинд язарсан шарх, дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. /хх-ийн 20/

Ял шийтгэлийн талаар: Д.Г нь оны дугаар сарын 16-ны өдрийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар “урьд ял шийтгэлгүй” гэх ял шалгах хуудас, иргэний цахим үнэмлэхний лавлагаа /хх-ийн 28-29/

Цагдаагийн албан хаагчийн илтгэх хуудас /хх-ийн / 

Хохирогч Б.Б-ын бие эрүүл мэндийн байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8/

Д.Гийн хэрэг, зөрчилд холбогдож байсан талааархи баримт, иргэний  үнэмлэхний лавлагаа /хх-ийн 1-/

Улсын яллагч дүгнэлтдээ:

Шүүгдэгч Д.Г нь оны дугаар сарын -ний өдрийн ******* цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэр, дугаар байшингийн тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас “бурхан болсон аав ээжийг минь доромжилсон” гэх шалтгаанаар хүргэн дүү Б.Б-ын зүүн нүдэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж доод зовхинд нь язарсан шарх, дээд доод зовхинд цус хуралт гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 40 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000 төгрөгийн торгох ял шийтгэх саналтай байна гэв.

     Шүүгдэгч Д.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Мэдүүлэг өгөхгүй, өмнө нь миний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг, хохирогч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “...Зүүн талын нүд хавдаж хацарт 4 оёдол тавиулсан. Би согтуу байсан болохоор зодуулж цохиулснаа санахгүй байна. Тухайн өдөр би Г ахтай архи ууж байгаад талийгаач хадмуудаа элдэв хоёроор нь хэлж доромжилсон гэсэн. Тэгээд л Г ахын уур хүрээд намайг цохиод авсан гэсэн...” гэх мэдүүлэг, гэрч М.Эхбаярын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Би тэр хоёрт хоол хийж өгчихөөд найзтайгаа уулзах гээд гэрээсээ ******* цаг өнгөрч байхад гарч явсан ба орой 21 цагийн үед гэртээ ирэхэд аавын зүүн шанааны орчимд язраад цус гарсан байсан ба эмийн сангаас бинт аваад шархыг нь боож өгөх гэхэд надаар боолголгүй би Гийг олж уулзана сая намайг цохичихлоо гээд гараад гүйсэн. Харин сүүлд сонсоход хоорондоо маргалдаж аав Г ахыг хэл амаар доромжилсноод болоод муудалцсан гэж байсан...” гэсэн мэдүүлэг,  гэрч Д.Мэлсийн  мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Би гэртээ ороод буцаад айл руу яваад орой ******* цаг өнгөрөөгөөд гэртээ ирэхэд Б- манай ах Гтэй маргалдаж Г ах Б-ын зүүн нүднийх нь орчимд цохиод шанааны тэр хавьд нь язалчихсан байсан ба ахаас юу болсныг асуухад танай нөхөр манай ээжийг хэл амаар доромжлоод байна гэж байсан. Тэр өдөр Б- Г ахыг хэл амаар доромжилж манай ээжийг элдэв хоёроор нь хэлсэн гэсэн. Тэгээд ах тэсэлгүй цохичихлоо гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хохирогчийн бие эрүүл мэндийн байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээр тогтоогдож байна.

           Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Г нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч, нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн нотлох баримтын шаардлага хангажээ.

Хэргийн нөхцөл байдалд хийсэн хийсэн хууль зүйн дүгнэлт

 Прокуророос холбогдуулан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1. дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хуулийн үндэслэлтэй байна.

Хэргийн үйлдлийн талаархи дүгнэлт:

Д.Гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1. дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр заасан бөгөөд прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг Д.Г нь зөвшөөрч гарын үсэг зурсан ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан нөхцөл, журам хангагдсан байна.

Иймд Д.Г нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гийг 40 нэгжээр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч Б.Б- нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн болохыг дурдах нь зүйтэй. /хх-ийн 9/

 

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

  

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1. дугаар 8; 9 дэх хэсгүүд,  6.2 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсгүүд, 6.6 дугаар зүйл, 6. дугаар зүйл, 6.8 дугаар зүйл, 6.10 дугаар зүйл, .1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Б овогт Гийг ******* Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. ******* Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Гийг 40 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг сарын дотор биелүүлэхийг мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн 4, дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан мэдэгдсүгэй.
  5. Хохирогч Б.Б- нь хохирол төлбөр, хор уршиг нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурьдсугай.
  8. Гомдол эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй, гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах болохыг тус тус дурьдсугай.
  9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Н.НАРАНТУЯА