| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2025/00506/И |
| Дугаар | 150/ШШ2026/00071 |
| Огноо | 2026-02-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 150/ШШ2026/00071
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн ..... сум, ....... дугаар баг ....... гэх газар оршин суух хаягтай ........ овгийн ........... (РД:............) ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *******, гэрч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Би 1968 оны 04 дүгээр сарын 20-нд төрсөн. Миний бие ******* аймгийн ******* сумын ******* нэгдэлд 1984 оны 04 дүгээр сарын 20-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 6 жил 7 сар бог малыг аав *******, ээж ******* нартаа цуг маллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэр байвч бичилт дутуу ******* аймгийн архиваас авсан цалин хөлсний тодорхойлолтод зарим жил дээр *******, зарим дээр нь ******* гэж бичигдсэн тул миний 1984 оны 04 дүгээр сарын 20-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 06 жил 07 сарын хугацааг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн өгсөн: Миний бие 1968 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн. Миний бие ******* аймгийн ******* сумын Октябрын нэгдэлд 1984 оны 04 дүгээр сарын 20-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 6 жил 7 сар бог малыг аав *******, ээж ******* нартаа хамт маллаж байсан.
Хөдөлмөрийн дэвтэрт бичилт дутуу, ******* аймгийн архиваас авсан цалин хөлсний тодорхойлолтод зарим жил дээр *******, зарим дээр нь ******* гэж бичигдсэн тул миний 1984 оны 04 дүгээр сарын 20-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 06 жил 07 сарын хугацааг сэргээн тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, Сэлэнгэ аймгийн сумын .. дугаар багийн засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 08-ний өдрийн №204 тоот тодорхойлолт, 1989 оны 01 дүгээр сарын 03-ний өдөр нээсэн *******ийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар ******* аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 08 дугаар сарын 25-ний өдрийн №467 тоот архивын лавлагаа, *******ийн 1985 он, 1986 он, 1987 он, 1988 он, 1989 онуудын цалингийн түүвэр, гэрч *******гийн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь :
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
Иргэн ******* нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор 1984 оны 04 дүгээр сарын 20-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ******* аймгийн *******ийн сумын Октябрь нэгдлийн ийн бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбар зэргээс дүгнэхэд:
******* нь 1984 оны 04 дүгээр сарын 20-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ******* аймгийн *******ийн сумын Октябрь нэгдлийн ийн бригадад малчнаар ажиллаж байсан байдал нь:
1989 оны 01 дүгээр сарын 03-ний өдөр нээсэн *******ийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар ******* аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 08 дугаар сарын 25-ний өдрийн №467 тоот архивын лавлагаа, *******ийн 1985 оны 1-5 дугаар сар, 1986 оны 12 дугаар сар, , 1987 он, 1988 он, 1989 оны 1-5 дугаар саруудын цалингийн түүвэр
гэрч *******гийн “...******* гэх хүнтэй ******* аймгийн ******* суманд төрж өссөн, нэг голын малчин хүмүүс. 2008 онд ******* аймгийн ******* сумаас бид хамт шилжиж ирээд суурьшсан. Бид насаараа л мал дагаж яваа улсууд юм. ******* аймгийн Октябрийн нэгдлийн ийн бригадад ямаа маллаж байсан ...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар *******ийг ******* аймгийн *******ийн сумын Октябрь нэгдлийн ийн бригадад 03 жил малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 03 жил 07 сар ажиллаж байсан байдлыг тогтоох хэсэгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт *******ийн *******ийг ******* аймгийн *******ийн сумын Октябрь нэгдлийн ийн бригадад 3 жил малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 03 жил 07 сар ажиллаж байсан байдлыг тогтоох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш Г.******* 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.САРАНТУЯА